Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр ерөнхий шүүгч нарт шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар албан бичиг хүргүүлсэн байна.
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн өмчит компанийн удирдлагад ажиллаж байсан иргэдтэй холбоотой хэргүүдийг шалгаж, баривчлан хорих санал шүүхэд хүргүүлсэн тухай мэдээлэл сүүлийн үед гарч байна.
Үүнтэй холбоотойгоор олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс энэ талаар шуурхай мэдээлэл авах хүсэлтийг ирүүлж байгаа тул ийн албан бичиг хүргүүлсэн байна.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх, сэжигтнийг баривчлах зөвшөөөрөл олгох, яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргах эрх бүхий шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг олон нийтэд мэдээлэхгүй байх нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн тамгын газар Шүүхийн захиргааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон олон улсын гэрээг зөрчиж байгаа аж.
Иймд шүүхийн хэлэлцүүлэх, шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шийдвэрийг ил тод, олон нийтэд шуурхай мэдээлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсчээ.