Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зам тээвэр аялал жуулчлалын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран “Монгол Улсын Аялал Жуулчлал эрхлэгчдийн 3-р үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулж байна. Чуулган “Байгаль дэлхий, түүх соёлоо хамгаалъя” уриатай болж байна.
Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын ирүүлсэн илгээлтийг Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Намхайжанцан уншиж сонордууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, ЗТАЖ-ын сайд Р.Раш, УИХ-ын гишүүн, МАЖХ-ны ерөнхийлөгч Ц.Баярсайхан нар үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ: “Өнөөдөр аялал жуулчлалын салбар нь дэлхийн үндэсний нийт бүтээгдэхүүний 10 хувь, худалдаа үйлчилгээний 30 хувь, хөрөнгө оруулалтын 7 хувь, хэрэглээний зардлын 11 хувь, татварын орлогын 5 хувь, экспортын 10 хувийг эзэлж, хөгжлийн хурдцаараа нефть, автомашины үйлдвэрлэлийн дараа орж байна.
Монгол Улсад аялал жуулчлалын мэргэжлийн байгууллага үүсэн байгуулагдаад 53 жил, хувийн хэвшилд тулгуурласан аялал жуулчлалын салбар хөгжиж эхлээд 15 дахь жилтэйгээ золгож байна. Манай аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-ний 10 орчим хувийг бүрдүүлдэг боллоо.
Аялал жуулчлалын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж, мэдээллийн төв, төлөөлөгчийн газрууд Япон, БНХАУ, БНСУ, ОХУ, ХБНГУ-д ажиллаж байна. Монгол Улс НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1991 онд гишүүнээр элссэн үеэсээ эхлэн бүс нутгийн болон олон улсын бусад байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг “Visit Mongolia”, 2004 оныг “Discover Mongolia” уриан дор аялал жуулчлалын жил болгон зарлаж, өөрийн орныг гадаадад сурталчлах, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, монгол орны түүх, дурсгалын зүйлсийг хамгаалах чиглэлээр бодитой ажлуудыг зохион байгуулсан. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг НҮБ-аас дэлхий нийтээр ёслон тэмдэглэх уриалга гаргасан нь манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд томооохон түлхэц үзүүлсэн билээ.
Монгол Улсад 2007 онд 451 мянган жуулчид ирсэн нь 2000 оныхоос 3,5 дахин өссөн үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо жилд дунджаар 15 орчим хувь өссөн байна. Цаашдаа Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсанаар 2015 он гэхэд жилдээ 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавигдаж байна.
Иймд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан зорилтуудын дагуу “Аялал жуулчлал“ үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, жуулчин тээвэрлэлтийн болон хүлээн авах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэн, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй.
Энэ үүднээс аялал жуулчлалын голлох зах зээлийн орнууд руу хийх шууд нислэгийн тоог нэмэгдүүлж, шинэ чиглэлүүдийг нээх, харилцаа холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлыг бусад салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллан, томоохон цогцолборуудыг барьж байгуулан, аялагч, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгуудаар төрөлжүүлэн хөгжүүлж, улирлын хамаарлыг багасган, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхийг эрхэмлэн ажиллавал зохино.
Түүнчлэн жуулчны аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулан, стандарт, хяналтыг боловсронгуй болгох, аялал жуулчлалын боловсрол, сургалтын түвшинг олон улсын жишигт хүргэхийг зорьж ажиллах хэрэгтэй.
Аялал, жуулчлалын салбарыг улам бүр эрчимтэй хөгжүүлэх их үйлсдээ идэвх зүтгэл гарган ажиллаж, 2021 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог хүн амын тоотой тэнцүүлэн, аялал жуулчлалын салбар улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болох зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн ерөөл дэвшүүлье” гэжээ.
Аялал жуулчлалын талаархи төрийн бодлого зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох нь сэдвээр ЗТАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Г.Ёндонгомбо, Монголын аялал жуучлалын өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдвээр МАЖХ-ны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Аялал жуулчлал ба гадаадын хөрөнгө оруулалт сэдвээр Жуулчин ХК-ийн захирал Ц.Баатарсайхан, Байгалийн аялал жуулчлалын хөгжлийн асуудлаар Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, Соёлын аялал жуулчлалын хөгжлийн асуудлаар БСШУ-ны сайд Н.Болормаа нар илтгэл тавив.
Одоо аялал жуулчлал эрхлэгчдийн төлөөлөл үг хэлж, санал бодлоо солилцож байна. Чуулганаас тунхаглал гаргах бөгөөд “Экотуризмын жил 2008” аялал жуулчлалын үзэсгэлэн "Мишээл-Ехро" үзэсгэлэнгийн танхимд 2008.3.29-30-ны өдрүүдэд чуулгантай холбогдуулж дэлгэгдэх ажээ. МУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.