Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 оны хооронд гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын тайлан, материалуудын эхний хэсгийг Оросын талаас манай улсад шилжүүлэн өглөө.
Өнөөдөр ГХЯ-нд болсон ёслолын арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан геологийн судалгааны ажлын тайлан, материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хүлээлгэн өгөв.
ОХУ-ын Геологийн санд хадгалагдаж байсан эдгээр тайлан материалууд Монгол улсын геологийн мэдээллийн санд орсноор геологийн ашигт малтмалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах төдийгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэгтэй аж.