Өдгөө хонь хяргах нь фермерийн ажил мэргэжил төдийгүй спорт болжээ. Хонь хяргалтын тэмцээнд Австрали төдийгүй бусад орноос ирсэн эрчүүд голдуу хүмүүс өрсөлддөг. Хонь хяргах өрсөлдөөн ширүүсэж байгаа хэдий ч ажлын нэг өдөрт хамгийн олон хонь хяргах рекордыг 1892 онд Jackie How 7 цаг 40 минутын дотор 321 хонь хяргаж тогтоосныг өдий хүртэл эвдэж чадаагүй байна.
Австрали гэхээр имж, коала хүмүүсийн санаанд орох авч австраличуудын нэгэн хайртай амьтан – хонь яагаад ч юм мартагддаг. Австрали улс 24 сая орчим хүн амтай атлаа 74 сая хоньтой. Зуу гаруй жилийн турш ноосны салбар Австралид чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд бөглүү хөдөө нутгийн амьдралын нэгэн гол хэсэг хэвээр
1797 онд John Macarthur Австралид анхны мярнуусан хонийг авчирсан бөгөөд тэдгээр хониноос авсан экспортын бүтээгдэхүүнийг 1807 онд анх Англид худалдаалж байжээ. Зуун жилийн дотор ноос Австралийн экспортын гол бүтээгдэхүүн болсон байна. Ноосыг улсын хонины том фермүүдэд үйлдвэрлэх болсон бөгөөд хамгийн эртний зарим фермүүд одоо ч ажиллаж байна. Жишээ нь, Квинслэнд мужийн Jondaryan Woolshed бол 1861 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа хамгийн эртний хонины ферм юм.
Хонийг хяргахын өмнөх шат бол угаах. Та хонийг хяргасны дараа ноосыг боловсруулж, цэвэрлэх учраас угаах шаардлагагүй гэж бодож болох юм. Гэтэл цэвэрхэн ноосыг хяргахад илүү хялбар байдаг. Дараа нь хонио хутгаар эсвэл машинаар хяргана.
Хутгаар хяргах нь хайчаар хяргахтай их адилхан, уламжлалт арга бөгөөд одоо хонь хяргах уралдаанд хутгаар хяргадаг. Хонийг эсгэж өвтгөлгүй гэхдээ арьсанд нь аль болох ойрхон хяргах чадвар хэрэгтэй. Богинохон хугацаанд аль болох олон хонийг хяргаж чадна гэдэг тухайн улиралд ноосноос ахиу гарц авна гэсэн үг юм. Хяргах машин нь үсний цахилгаан машинтай адилхан боловч хонинд зориулсан учраас хамаагүй хүчтэй. Дээрх 2 арга нь фермерүүд, хонинд аюул багатай, хэрэглэхэд хялбар учраас хонийг олноор нь хяргаж, үйлдвэрлэлийн зориулалтаар илүүтэй ашиглагддаг.
Хонь хяргах тодорхой нэгэн арга барил байдаг бөгөөд Австралийн Ноосны Корпораци ‘Tally-Hi’ хэмээх арга замыг сурталчилдаг. Хонь хяргагч хонины гэдэснээс нь эхлэн, биеийг тойруулан хяргана. Тэгээд ноосыг хонины үргэлж ноос, богинохон хэсгүүд болон хувааж, ноосонд наалдсан аливаа бохирдол зүйлсийг салган авна. ‘Хөвөөлөх (skirting)’ хэмээх уг үйл явцын дараа ноосыг үнэлж, тохирох багц боодолд “ангилах” ажлыг хийнэ.
Австралийн эдийн засгийн хөгжилд ноосны үйлдвэрлэл их чухал үүргийг гүйцэтгэдэг тул уран бүтээлчид хонь хяргах ур чадварын талаар их сонирхдог. Tom Roberts-ын зай завсаргүй хонь хяргаж байгаа газрыг дүрсэлсэн Shearing the Rams зураг хэмээх зураг олонд танил билээ. Энэ үеэс зураачид Австралийн зэрлэг онгон байгалийг бүдэг өнгө, улаан, оранж, шар зэрэг давамгайлсан дулаан суурь өнгө зэргээр дүрслэх нь уламжлал болжээ. Мөн 1880 онд Мельбурн хотын орчимд авсан хөдөө нутгийн хамгийн эртний гэж болох нэгэн гэрэл зурагт бас дээрхтэй адилхан хонины ферм, хонь хяргаж байгаа эрчүүд гарсан байдаг.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас