Африкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн хэцүү нөхцөл байдлыг даван туулах хүнд жилтэй тулгарсан билээ. Урт хугацааны хөрөнгө оруулагчид эсвэл Үл Хөдлөх Хөрөнгийн Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сангийн хөрөнгө оруулагчидтай харьцуулахад энэхүү тивд оруулсан хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг хувийн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулагчид байна.
Мөн Нигери болон Зимбаб улсууд валютын хүндрэлтэй тулгарсанаас эдийн засгийн хүнд үеийг туулж яваа ч 2018 онд дэлхий даяар үл хөдлөх хөрөнгийн үнэ хэрхэн өсөх болон хөрөнгө оруулагчид үүнд хэрхэн хандахаас шалтгаалан энэ байдал нааштай эргэх шинжтэй байна.
Энэхүү мэдээг үл хөдлөх хөрөнгийн дэлхийн №1 компани RE/MAX Mongolia компанийн маркетингийн албанаас RE/MAX Uganda улсын маркетингийн албатай хамтран бэлтгэж орчуулан хүргэж байна.
“ТИВИЙН ХЭМЖЭЭНД ЗОЧИД БУУДАЛ, ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА БОЛОН АМИНЫ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ МЭДЭГДЭХҮЙЦ ХӨГЖИЛ ГАРСАН. 2018 ОНЫ ХУВЬД АФРИКИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН БҮТЦИЙН ХҮНДРЭЛҮҮД БАГА УЧИРНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.” ХЭМЭЭН “АФРИКИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭДЭЭ” ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ЗАХИРАЛ ОРТНЭЙЛ КУТАМА ХЭЛЖЭЭ.
Африк тивийн хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын чиглэлийн сонирхол нэмэгдсэнтэй холбогдуулан Мауритис, Өмнөд Африк, Кени, Мозамбик зэрэг улсуудын зочид буудал болон амралтын газрууд нь Африкийн аялал жуулчлалын өсөлтөөс ашиг хүртэж байна.
Африкийн Үл Хөдлөх Хөрөнгийн Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан болох Мара Делтагийн хувьд Мауритис улсад томоохон хөгжүүлэлт хийсэн. Тэд Мауритис улсад байгууллагынхаа төв байрыг байгуулсан байна.
Сүүлийн жилүүдэд Мара байгууллага нь Африкийн хэд хэдэн улсуудад хөрөнгө оруулалт хийгээд байна. Хөрөнгө оруулагчид Мара Делтад анхаарал хандуулах нь нэмэгдэж байна. Марагийн хийсэн энэхүү хөгжүүлэлт нь мэргэжилтнүүдийг Африк тивд дахин нэг үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтийн итгэлцлийн сан байгуулах хүсэл эрмэлзлийг бий болгож байна. Итгэлцлийн сан хэмээх олон хөрөнгө оруулагчид нийлж томоохон үл хөдлөх хөрөнгө, хөгжлийн сангуудад хөрөнгө оруулдаг сангууд дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
Гиндрод Хөрөнгийн Менежментийн Хөрөнгө Оруулалтын Байгууллагын ахлах мэргэжилтэн Иан Андерсон Мара Делтаг амжилттай ажилласан гэж дүгнэжээ.
“Бусад итгэлцлийн сангууд үүргээсээ зугтааж байхад Мара Делта нь байгууллагын ерөнхий нэр хүнд болон газарзүйн байршлын хувьд эрчимтэй тэлсээр байна.”
Андерсоны хэлснээр Африк тивд хөрөнгө оруулалт хийх нь хэд хэдэн эрсдэлтэй бөгөөд Мара Делтагийн менежментийн баг энэхүү зах зээлд өөрсдийн тавьсан шалгуурт хүрч чадсан юм.
Мара Делта нь Морокко улсын хотын төвд байрлах 30,711 м2 хэмжээтэй алдарт Анфа Плэйс худалдааны төв болон Мозамбик улсад байрлалтай Анадорка оффисын барилга гэх хоёрхон үл хөдлөх хөрөнгөтэй 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Энэхүү байгууллага нь Кени, Замби, Мауритис зэрэг улсуудын томоохон хэмжээний жижиглэн худалдааны үл хөдлөх хөрөнгүүдийн багцад $250 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Африкийн томоохон хотуудын нэг Лагос нь хөрөнгө оруулалтын хэмжээний өсөлт болон үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөр тив дундаа онцгойрч байна.
Үүний сацуу өнгөрсөн 11-р сард Нигер улсын засгийн газраас амины орон сууцад зориулан томоохон хэмжээний төсвийг баталсан байна.
Улсын 50 жилийн ойтой давхцаж буй “Алтан Ойн Баярын Төсөв” нь Нигер улсын засгийн газраас гаргаж буй хамгийн өндөр хэмжээ бүхий төсөв юм.
Бидний үзэж байсанчлан, Нигери улсын оффис, жижиглэнгийн худалдаа, үйлдвэрийн болон амины үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнэ бүхий хөрөнгүүдтэй, хөрөнгө оруулалт болон худалдааны гол цэг болсон Лагос хот нь энэхүү томоохон дотоодын орлогын төв цэг болох юм.
Нигер улсын иргэд сүүлийн үед амины үл хөдлөх хөрөнгөд илүү анхаарлаа хандуулж байна.
Нигерийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа ч салбарын журам нь татварын ашиггүй бөгөөд одоог хүртэл бүрэн хэмжээнд хөгжөөгүй байна.
Одоогийн байдлаар Нигерийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй зах зээлийн капиталын хэмжээ нь нийлээд 45 тэрбум Найра мөнгөн тэмдэгтийн үнэ хүрэх 4 үл хөдлөх хөрөнгийн компани байна. Үүнд Skye Shelter сан, Үл Хөдлөх Хөрөнгийн Нэгтгэл Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан, UPDC болон UACN Үл Хөдлөх Хөрөнгийн Хөгжлийн компаниуд багтана.
Үл Хөдлөх хөрөнгөд хувиараа хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын үндсэн салбарт оффис болон жижиглэнгийн худалдааны хөрөнгө оруулалтууд багтаж байна.
ВАЛЮТЫН ХОМСДОЛ
Африкийн үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон сорилтууд нь валютын хомсдолтой холбоотой. Нигери болон Зимбаб улсуудын хувьд улсын сан дахь Америк долларын нөөц багассанаас үүдэн асуудлууд үүссээр байна.
Үл хөдлөх хөрөнгийн капиталын урсгал нь Европ тивийн зүүн болон өмнөд зүг рүү чиглэж харин Сахарын урд хэсэгт орших Африкийн хэсэг руу ирэх капиталын урсгал хаалттай байгаа нэг шалтгаан нь валютын хомсдол юм.
Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх байгууллага JLL-ийн 2017 онд явуулсан судалгаанд, валютийн хувьсамтгай байдал, шилжилтгүй байдлууд нь үл хөдлөх хөрөнгийн урсгал Сахарын урд хэсэгт хаалттай байгаа үндсэн 2 шалтгаан юм.
Сахарын урд хэсэг дэх үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний хэмжээ 2015 онд $400 сая ам.долларт хүрч байсан бол 2016 онд $170 сая ам.долларт л хүрсэн байна.
Европын төв болон зүүн хэсэгт үүссэн татварын шахалт нь Өмнөд Африкийн хөрөнгө оруулагчид Зүүн Европд хөрөнгө оруулах боломжийг харж 2016 онд л гэхэд $1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой. Энэ нь Нигери, Гана, Кени улсуудад оруулсан хөрөнгө оруулалтын сүүлийн 5 жилийн нийт дүнгээс давсан үзүүлэлт юм.
JLL-ийн мэргэжилтнүүдийн үзсэнээр 184 сая гаруй хүн амтай, тивийн бусад улсуудтай харьцуулахад томоохон эдийн засагтай Нигери улс нь худалдааны үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хүлээн авч байх ёстой гэжээ. Гэсэн хэдий ч түүхий нефтийн хараат байдал болон валютын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалтыг хазааралсаар байна.
Нигери улсын орлогын 70%-ийг бүрдүүлдэг түүхий нефтийн үнэ дэлхийн зах зээлд унаж улсын эдийн засгийг сулруулсан. Үүнээс үүдэн улс цалин олгоход хүндэл учирч, зээл авах тоог нэмэгдүүлсэн.
Нигери улс нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өөртөө татахын тулд эдийн засагтаа бүтцийн шинэчлэл хийх хэрэгтэй. Төв банкнаас Найра (Нигерийн мөнгөн тэмдэг) мөнгөн тэмдэгтийн эргэлтэнд оруулахаар шийдсэн ч Нигери улс нь гадаадын мөнгөн тэмдэгт тэр тусмаа АНУ-ын долларын эргэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
КЕНИ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БАЙНА.
Кенийн нийслэл Наяроби хотын амины үл хөдлөх хөрөнгийн салбар эрчимтэй өсөж байна.
Кени улсын хувьд эдийн засгийн хурдацтай хөгжил болон гадаадын иргэн, нийгмийн дундаж давхаргийн хүн ам ихсэхийн хажуугаар амины үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж буй нь харагдаж байна.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжилд мэргэжилтнүүд маш том үүргийг гүйцэтгэдэг.
Үүнд дэлхий даяар 130 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг RE/MAX компани дэлхийд тэргүүлэгч үүргийг гүйцэтгэсээр байна. Энэ жил 45 жилийн ойгоо энэхүү үл хөдлөх хөрөнгийн №1 нэр хүндтэй компани тэмдэглэж байгаа юм.
Дэлхийн валютын сангийн мэдээлэлж байгаагаар Кени улсын эдийн засаг жилд 5-6% өсөж байгаа бөгөөд 2018 онд 8%-аар өсөх төлөвтэй байгаа юм. Ингэснээр Кени улсын эдийн засаг нь Сахарын Өмнөд хэсэгт байрлах улсууд дундаас хамгийн өндөр өсөлттэй улсын нэг болж байна. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд Кенийн төв банк нь 2016 оны 9-р сард хүүгийн хэмжээг 10% болгон бууруулжээ.
Гадаадын иргэн Кени улсад худалдааны чиглэлийн газар худалдан авах боломжтой. Энэ төрлийн газар нь ашиг орлого олох зорилготой хэрэглэгдэг.
Кенийн нийслэл Наяроби хотын татвар боломжийн буюу байранд ойролцоогоор 6,5%-тай байдаг байна.
Гэхдээ Наяроби хот дахь байр хямд үнэтэй биш. Энэхүү ядуу улсад 5 унтлагын өрөөтэй байрны үнэ $1,1 сая ам.долларт хүрдэг байна. Гэхдээ түрээсийн орлого харьцангуй сайн. Наяроби хотын баячуудын дүүргийн 3 унтлагын өрөөтэй байр $200,000 ам.доллараар үнэлэгддэг байна.
3 унтлагын өрөөтэй хаус нь 500,000 ам.доллар хүртэлх үнэтэй байна.
Хотын төвийн байрнууд дээрх хоёр үнийн хооронд хэлбэлзэнэ.
Наяроби хотын түрээсийн байрны татвар 6-7%-ийн хооронд боломжийн үнэлгээтэй байдаг байна. Хотын хаусанд ноогдуулах татвар хэмжээ 5-6%-тай бол 2 давхар хаусын хувьд харьцангуй бага буюу 4 - 5,5% хүртэлх байдаг ба тогтвортой байна.
Наяроби хотын үл хөдлөх хөрөнгө нь капиталын ашигтай учраас ихээхэн сонирхол татдаг байна. Түрээсийн татвар болон капиталын ашгийг хослолыг хамгийн сайн гаргаж өгсөн хөрөнгө нь хотын хаусууд юм.
Кени, Гана, Замби улсуудад үндэстэн дамжсан корпорациуд салбараа нээх бүрт сайн чанарын, том хэмжээ бүхий барилгууд барих эрэлт үүсэж байгаа билээ.
Хэд хэдэн төрлийн хувийн хөрөнгө оруулагчид энэхүү зах зээлийн эзлэх төлөвтэй байна. Африк тивийн хувьд хүчин чадал байгаа хэдий ч хэдхэн жилийн дараа хугацаа нь дуусах хувийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтанд найдах боломжгүй байгаа юм.
Африк тив тэр дундаас Нигери, Гана, Кени зэрэг улсуудын хөрөнгийн биржид урт хугацааны хөрөнгө оруулалтууд мөн Үл Хөдлөх Хөрөнгийн Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан байгуулах шаардлагатай байна хэмээн Кутама дүгнэжээ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаархи сүүлийн үеийн мэдээ мэдээлэлтэй байнга танилцахыг хүсвэл манай remax.mn вэб сайтад зочлоорой.
Мөн REMAXMongolia фэйсбүүк пэйж болон твиттер хуудсуудаар дамжуулан бид бүхий л мэдээ мэдээллүүдийг хүргэсээр байгаа билээ.