Анагаахын шинжлэх ухаанд бүрэн эдгэрэх боломжгүй гэсэн тодотголтой цөөн тооны өвчнүүдийн нэг нь харшлын гаралтай өвчлөл байдаг. 2020 он гэхэд дэлхийн хүм амын 50 хувь нь ямар нэгэн харшлын гаралтай өвчнөөр өвчлөх магадлалтай гэж ДЭМБ-ын судлаачдын урьдчилсан тооцоо гарчээ.
Манай улсын хувьд харшлын гаралтай өвчлөлийн тоо жил бүр нэмэгдэж байна. Харшлын гаралтай өвчлөгсдийн 80 хувь нь 20 нас хүрэхээс өмнө харшлын гаралтай өвчнөөр өвчилдөг байна. Харшлын өвчний талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн харшлын эмч С.Янжмаатай ярилцлаа.
-Дэлхийн нийт төдийгүй манай улсын хувьд ч харшлын гаралтай өвчний тоо нэмэгдэж байгаа. Манай улсын хувьд ямар төрлийн харшил илүү нэмэгдэж байгаа талаар ярилцлагаа эхлэе?
-Сүүлийн жилүүдэд манай улс гэлтгүй дэлхийн нийтээр харшлын өвчний тархалт нэмэгдэж байна. Харин манай улсын хувьд арьсны харшлын гаралтай өвчнүүдийн тоо нэмэгдэж байна. Шалтгаан нь бидний хэрэглэж буй бүтээгдэхүүний химийн бодисын найрлагатай шууд холбоотой гэж хэлж болно. Арьсны өвчин судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүсээс ахуйн хэрэглээний болон цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс харшилсан олон тохиолдол гарч байна.
-Сүүлийн жилүүдэд арьсны харшлын гаралтай өвчлөлт нэмэгдлээ гэж яриандаа дурдлаа шүү дээ. Энэ хэдэн хувиар нэмэгдсэн тоон үзүүлэлт байгаа вэ?
-Арьсны өвчин судлалын үндэсний төвийн статистик дүнгээс харахад арьсны харшлын гаралтай өвчнүүд нийт үзлэгийн 20-30 хувийг эзэлдэг байсан. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд нийт үзлэгийн 40-50 хувийг эзлэх болсон.
-Ямар төрлийн бодисноос арьсны харшил үүсэж байгаа вэ?
-Тухайлбал угаалгын нунтагийн найрлагад үндсэн угаагч бодисоос гадна олон төрлийн химийн бодис ордог. Толбо арилгагч, өнгө сэргээгч, ус зөөлрүүлэгч, бактери устгагч гээд олон төрлийн инземи, хүчил, шүлтийг агуулсан байдаг. Эдгээр химийн бодис бүрээс харшил үүсэх боломжтой.
-Манай улсын хувьд гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний дийлэнхи хувь нь импортоор орж ирдэг. Ямар төрлийн бүтээгдэхүүн байгаль орчинд хоргүй, хүний биед сөрөг нөлөө бага үзүүлдэг тал дээр хэрэглэгчдийн мэдлэг дутмаг санагддаг?
-Хэрэглэгч сонголт хийхдээ байгаль орчинд хоргүй, хүний биед сөрөг нөлөөгүй гэсэн тусгай тэмдэглэгээнд ач холбогдол өгч байх хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүн нь байгалийн орц найрлага ихтэй, химийн хор багатай бүтээгдэхүүн гэж ойлгож болно.
-Цэвэрлэгээний бүтээгдэхүүний үнэрээс болж харшил үүсэх боломжтой юу?
-Цэвэрлэгээний бүтээгдэхүүний найрлагад үнэртүүлэгч бодис орсон байдаг. Харин байгалийн гаралтай эсвэл химийн гаралтай үнэртүүлэгч гэдгээс их шалтгаалдаг. Үнэрээс цочрол өгөөд хамрын салстын харшилаас эхлээд гуурсан хоолойн багтраа өвчтэй болох ч тохиолдол байдаг. Тиймээс байгалийн гаралтай үнэртүүлэгч орсон бүтээгдэхүүнийг сонгох нь харшлаас өөрийгөө хамгаалах нэг арга болно.
-Гэр ахуйн бүтээгдэхүүнээс үүссэн харшлын хор нөлөө ямар байдаг бол. Ямар нэгэн бүтээгдэхүүнээс харшил өгч байгаа гэдгээ мэддэг боловч хэрэглэсээр байдаг тохиолдол байдаг шүү дээ?
-Цэвэрлэгээний бүтээгдэхүүн арьсаар дамжин хүний биед орж харшил үүсгэдэг. Тухайлбал угаалгын нунтагийг хувцаснаас бүрэн арилгалгүй өмссөнөөс болж химийн бодисууд хөлсөөр дамжин хүний биед ордог. Хамгийн аюултай нь тухайн химийн бодисууд хүний биед зөвхөн харшил үүсгээд зогсдоггүй. Химийн бодис судсаар дамжин элэг, бөөр, зүрх судасыг гэмтээсэн тохиолдол гарч байсан.
-Манай орны хувьд харшил өвчний насжилт ямар түвшинд явж байгаа вэ?
-Харшлын гаралтай өвчлөлт залуужиж байна. Судалгаагаар харшлын өвчтэй хүмүүсийн 80 хувь нь 20 нас хүрэхээс өмнө өвчилсөн байдаг. Өсвөр насны үед ямар нэгэн харшлын гаралтай өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг.
-Харшлын өвчний хувьд илрэх шинж тэмдгүүд ойролцоо байдаг. Арьсан дээр улайлт, тууралт үүсэх загатнах гэх мэтээр илэрдэг. Үүнээс болж иргэд дур мэдэн эм, тариа хэрэглэх тохиолдол цөөнгүй байдаг?
-Илрэх шинж тэмдэгийн хувьд улайлт, тууралт үүсэх, загатнах гэх мэт зовиур илэрдэг. Үүнээс болж иргэд харшлын гэх тодотголтой эм, тариаг дур мэдэн хэрэглэдэг. Үүнээс болж эм, тарианы харшил ч үүсэх боломжтой. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж өвчнөө зөв оношлуулах хэрэгтэй. Хэдий илрэх зовиур адилхан боловч бүх өвчнүүд өөр оноштой учраас тохирсон эмчилгээг хийх нь хамгийн чухал.
-Хэт мэдрэмтгий арьстай хүмүүс байдаг. Ямар нэгэн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа харшил өгдөг. Өөр бүтээгдэхүүн хэрэглэсэн ч энэ байдал давтагдах хандлага их байдаг?
-Энэ бол бүтээгдэхүүний химийн найрлагатай шууд холбоотой. Зөвхөн мэдрэг арьстай гэлтгүй харшилгүй хүмүүс ч химийн орц найрлага ихтэй цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Харин байгалийн орц найрлага өндөртэй, хүний биед сөрөг нөлөөгүй, байгаль орчинд хоргүй гэсэн тэмдэглэгээ бүхий бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй.
-Харшлын гаралтай өвчлөлт залуужиж байна гэлээ. Бага насны хүүхдүүдийн хувьд гар ариутгагч бодисоос эхлээд олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг?
-Хүүхдийн арьсны эсүүдийн хоорондын холбоос сул байдаг учраас нимгэхэн, нэвчимхий байдаг. Тийм учраас харшил өгөх магадлал өндөр байдаг. Хүүхдэд зориулсан тодотголтой, химийн орц найрлага багатай бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх шаардлагатай. Насанд хүрсэн хүний хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хүүхэд хэрэглэвэл шууд л харшил өгч эхэлнэ.
-Харшлын өвчний нэг аюултай тал нь бүрэн эдгэрэх боломжгүй. Тийм учраас энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал байх?
-Тэгэлгүй яахав. Хүн ямар ч зүйлээс харшил өгөх магадлал өндөр. Тийм учраас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Би түрүүнд яриандаа дурдсан. Химийн орц найрлага ихтэй бүтээгдэхүүнээс үүссэн харшлын гаралтай өвчлөл нэмэгдсэн гэж. Бид химийн орц найрлага өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.