Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлэх ёстой талаар “Төмөр замын гарам-Аюултай бүс” сургалтын үеэр анхааруулжээ.
Галт тэрэгний жин 1500 тн хүртэл байдаг учраас бүрэн зогсох зай нь автомашиныхаас 10 дахин их байдаг байна. Галт тэрэг 90 км/цагийн хурдтай явж байгаа үед зогсоход 800 метр шаардлагатай бөгөөд жин, хурдаас шалтгаалан 1200 метр хүртэл ч явж болно.
Сөхөгддөг саад нь хөндлөвч хаалт бууснаас хойш 3-5 секундын дараа автоматаар сөхөгддөг.
Зарим хамгаалалттай гармуудад хөдөлгөөний эрчимжилтээс шалтгаалан нэмэлтээр автомат сөхөгддөг саадаар тоноглосон байдаг. Энэхүү саад нь хөндлөвч хаалт бууснаас хойш 3-5 секундын дараа автоматаар сөхөгддөг. Тиймээс гар ажиллагаагаар тохируулах боломжгүй байдаг.
Жолооч нар төмөр замын гармын хаалт хаалттай, хаагдаж эхлэх, анивчсан улаан гэрэл ассан, дуут дохио ажиллаж байхад, гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглодог заалтыг чандлан мөрдөх хэрэгтэй болохыг сургалтын үеэр онцлон анхаарууллаа гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.
Төмөр замын гарам дээр машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол 2016 онд зургаа, 2017 онд 10 гарч, нэг хүний амь нас эрсэдсэн бөгөөд 2018 он гараад хоёр хонож байхад Приус 11 маркийн автомашин төмөр замын гарам дээр галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан билээ.