Исланд улсад эрчүүдэд эмэгтэйчүүдээс илүү цалин өгөхийг хуулиар хориглолоо. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эрчүүд, эмэгтэйчүүд адил цалин авах ёстой гэсэн хууль хэрэгжиж эхэлжээ.
Шинэ хуулийн дагуу 25-аас дээш ажилтантай компаниуд тэнцвэртэй цалин олгодог гэдгээ баталж, Засгийн газраас гэрчилгээ авах ёстой аж. Харин аваагүй тохиолдолд торгууль төлөх юм.
2017 оны гуравдугаар сарын 8-ны өдөр анх энэхүү хуулийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2022 он гэхэд хүйсийн ялгаа цалинд нөлөөлөхгүй болох ёстой аж. 323 мянган хүн амтай тус улс сүүлийн 9 жил дараалан Дэлхийн Эдийн Засгийн форумаас хүйсийн тэгш эрхийг хамгийн сайн хангасан орноор шалгарчээ.
Эх сурвалж: Al Jazeera