Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гаргаж Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томилов.
Европын холбооны Зөвлөл энэ сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсан байна. Энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлыг шинээр томилогдсон Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд хариуцах юм.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны хамтарсан хүчин чармайлтыг Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд уялдуулан зохицуулж, “Татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай Дэлхийн форумд” Монгол Улс гишүүнээр элсэх, “ЭЗХАХБ-ын Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид” нэгдэн орох, түүнчлэн “ЭЗХАХБ-ын /OECD/ Base erosion and profit shifting /BEPS/ (“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”-ийн) суурь стандартуудыг Монгол Улс хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд ажиллах юм байна.