Энэ оноос эхлэн бид 7 төрлийн эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүлж, гадаадад эмчилгээнд явдаг урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Харин 2018 онд 28 өвчнийг эмчилдэг болохоор эмч, мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй орнуудад сургахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ сараас Япон, БНСУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзав.
Нийт 43 эмч, мэргэжилтнүүд элэг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи тэргүүтэй долоон чиглэлээр 14 хоногоос зургаан сарын хугацаатай сургалтад хамрагдах юм байна.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
Энэхүү сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн ачаар иргэд дотоодын анагаах ухааны салбартаа итгэдэг, гадагшаа явахыг тэргүүн зорилго болгодоггүй, валютын урсгал гадагшаа чиглэдэггүй болох ажлын эхлэл болно гэдэгт итгэж байна
Монгол улсын Засгийн газраас баталсан төсвийн хүрээнд та бүхэн энэхүү сургалтад явж байна. Ялангуяа Монголдоо эмчлэгдэхгүй байгаа нарийн мэргэжлийн чиглэлийн, хүнд өвчнүүдийг нутагтаа эмчлэх, анагаах аргыг нь нутагшуулах үүрэгтэй явж байгаа хүмүүс.
Та бүхний суралцсан байдлаас шалтгаалж, дараа дараагийн хүмүүсийн сургалтад хамрагдах эсэх нь шийдэгдэнэ. Улсын төсвийг нэмэгдүүлэх боломж бүрдэх учраас маш том хариуцлага хүлээж байгаа хүмүүс юм.
Эмч ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлж, эх орондоо эмчлэгдэхгүй өвчин, эмгэгийг анагаах чадвартай болно гэдэг салбарын хувьд тун чухал үйл явдал гэж бодож байна.
Өмнө нь сургалтанд хамрагдаж байсан хүмүүсийн зарим нь алдаа дутагдал гаргаж байсан тохиолдол бий. Архи дарс уудаг, зодоон цохион хийдэг, бүр зургаан сарын сургалтанд хамрагдаад дипломоо ч авалгүйгээр харлаж үлдсэн тохиолдол байна.
Саяхан Солонгосын элчин сайдын яам, КОЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзсан. Сургалтад хамрагдсан эмч, ажилтнуудаас ийм алдаа дутагдал гарч байсан хэмээн анхааруулж хэлсэн. Гэхдээ одоо нарийн мэргэжлээр, мэдлэг чадвараа дээшлүүлэхээр явж байгаа эмч, мэргэжилтнүүдээс ийм зөрчил, дутагдал гарахгүй гэдэгт итгэж байна.
Тиймээс зургаан сарын дараа энэхүү сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн ачаар иргэд дотоодын анагаах ухааны салбартаа итгэдэг, гадагшаа явахыг тэргүүн зорилго болгодоггүй, валютын урсгал гадагшаа чиглэдэггүй болох ажлын эхлэл болно гэдэгт итгэж байна” гэв.
2014 оноос эхлэн Монгол улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүлж эхэлжээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт таван хүнд төрлийн эмчилгээг хийсэн бөгөөд дахин гурван өвчтөнд он гарахаас өмнө эмчилгээ хийхээр ажиллаж байгаа аж.
Улсын нэгдсэн төв эмнэлгийн цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч О.Солонго:
Өнөөдрийг хүртэл бид өвчтөнөөс өөрөөс нь цусны үүдэл эсийг цуглуулан авч хийх эмчилгээ буюу ауто шилжүүлэх эмчигээг хийдэг байсан. Гэвч энэхүү эмчилгээ нь цөөн тооны цусны архаг хавдрыг эмчлэх боломжтой.
Тиймээс бид цусны хурц хавдрууд болон цусны бусад олон төрлийн өвчнийг төгс эмчлэх шаардлагын хүрээнд 2018 оны зорилгоо алло цусны үүдэл эс шилжүүлэн суулгах буюу донороос өвчтөнд цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх юм.
Ингэснээрээ эдгээр олон өвчнүүдийг эмчлэх цаашлаад анагаах ухаан эмнэлзүйн бусад салбарт үүдэл эсийн эмчилгээг нэвтрүүлэн ажиллах боломжийн эхлэлийг тавина. Өндөр хөгжилтэй оронд хэдэн зуун сая төгрөгөөр эмчлүүлж чадахгүй байгаа олон Монгол иргэнийг эх орондоо эмчлэх боломжтой болох юм.
Миний хувьд Солонгост зургаан сарын сургалтад явж байгаа. Дэлхийд аль хэдийнэ эмчлэх аргыг нь нээсэн эдгээр төрлийн өвчнөөр Монгол иргэнийг алдахгүй байхын төлөө ухаан бодол, ур чадвараа дайчлан ажиллана гэдэгтээ итгэлтэй байна" гэв.
Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн эмч мэргэжилтнүүд элэг шилжүүлэн суулгах хагалгааны чиглэлээр БНСУ-ын Самсунг эмнэлэгт хоёр долоо хоногийн хугацаатай сургалтад хамрагдахаар болсон бөгөөд ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн:
Сүүлийн жил хагасын судалгаагаар жилдээ элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэж буй Монголчууд 11-12 сая ам. долларыг зарцуулж байна гэсэн тооцоо гарсан байна
ХСҮТ-ийн 18 хүний бүрэлдэхүүнтэй элэг шилжүүлэн суулгах хагалгааны багийнхан ирэх онд болох хагалгааныхаа өмнөх сургалтад хамрагдах гэж байна. Эхний хагалгааг хийхэд Самсунг эмнэлэгээс эмч, мэргэжилтнүүд ирж оролцох бөгөөд тэдний зардлыг Samsung Electronics хариуцаж байгаа.
Өнөөдрийг хүртэл хугацаанд элэг шилжүүлэн суулгах чиглэлээр гадаадад 40 хүн давтан сургалтад хамрагдаж, дотоодын сургалтад 64 хүн хамрагдсан байна. Шинжлэх ухаан технологийн сангаас Элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжих зорилгоор ХСҮТ-д 400 сая төгрөгийн санхүүжилт өгсөн. Ингэснээр бид 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр ХСҮТ-ийн анхны элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх гэж байна.
Учир нь элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр хийх тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дурдагдсан. Сүүлийн жил хагасын судалгаагаар жилдээ элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэж буй Монголчууд 11-12 сая ам. долларыг зарцуулж байна гэсэн тооцоо гарсан байна.
Тиймээс энэ мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэх нь эдийн засагтаа нэмэртэй бөгөөд ийм төрлийн хагалгаа хийлгэх гээд орон байраа барьцаанд тавьдаг, зээл авдаг байдлыг зогсооход нэмэр болох юм.
Энэ удаагийн сургалтад УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЗӨСҮТ, ЭСҮТ-ийн нийт 43 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дараах чиглэлүүдээр сургалтад хамрагдана.
- Элэг шилжүүлэн суулгах,
- Ясны чөмөг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи,
- Хавсарсан хүнд гэмтлийн үеийн мэс засал,
- Иммуногистохимийн эмгэг судлалын шинжилгээ,
- Халдварт өвчний үүсгэгчийн генийн дараалал тогтоох арга зүй,
- Мөч хадгалах боломжтой үеийн хавдрын нөхөн сэргээх эмчилгээ,
- Электрофизиологийн оношилгоо, эмчилгээ зэрэг чиглэлээр БНСУ-ын Самсунг, Хана, Католикийн их сургуулийн Гэгээн мария, Чосуны эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Япон улсын Гүнма их сургуульд сургуульд суралцах юм.