Nvidia жилдээ хэд хэдэн удаа шинэ бүтээгдэхүүн танилцуулж, түүнийгээ үргэлж “Дэлхийн хамгийн хүчирхэг” хэмээн тодорхойлдог. Тэгвэл өнөөдөр танилцуулсан Titan V хэмээх шинэ график карт нь мөн л тийм “шошготой” гарч байна.
Гэхдээ энэхүү график карт нь Nvidia-ийн Volta бүтцэд суурилсан хэрэглэгчид зориулсан анхны бүтээгдэхүүн юм. 2999 ам. долларын үнэтэй энэ бүтээгдэхүүн 110 терафлоп хүчин чадалтай, 21,1 тэрбум дамжуулагчтай, 12GB багтаамжтай, 5120 цөмтэй бөгөөд компьютерын суралцах чадварыг 9 дахин нэмэгдүүлнэ гэжээ.
Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуан “Бид Volta бүтцээр дамжуулан хиймэл оюун ухаан, компьютерын тооцоолон бодох чадварыг хязгаараас нь давуулахыг хүсэж байна. Titan V картын тусламжтай дэлхийн өнцөг булан бүрт шинэ нээлт хийнэ гэдэгт итгэж байна” гэсэн аж.