Утааны улмаас жилд 130 хүүхэд, 1400 орчим насанд хүрэгсэд хорвоог орхиж байна. Жирэмслэлтийн 10 хувь нь агаарын бохирдлоос амьгүйдэж, уушгины хавдрын 40 хувь нь агаарын бохирдлоос улбаалж байна...
Ийм мэдээлэлд бид хэдийнэ дөжирсөн. Энэ талаар хэчнээн жил, хэдэн сэтгүүлч хэр их мэдээлэл түгээснийг тооцоолж баршгүй. Мянга хэлбэл улиг, цөөн хэлбэл билгийн үлгэрээр “утаа” улиг болчихжээ.
Гэсэн ч нийгмийнхээ үүргийг ухамсарлаж, хойчоо бодсон ч улиглахаас өөр сонголт бидэнд үлдээгүй.
Яагаад яндантай тэмцэх гээд байгааг энд дахин нуршъя.
ХААНААС АГААРЫН БОХИРДОЛ ҮҮСДЭГ ВЭ?
Агаарын бохирдлын 80 хувь нь 184 мянган гэр хорооллын айл өрх, 3200 орчим нам даралтын усан халаалтын зуухаас шалтгаалдаг бол,
- 10 хувь нь дөрвөн том дулааны цахилгаан станц
- 6 хувь нь 300 мянга орчим автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тоос
- 4 хувь нь хог, шороо, хөрсний бохирдлоос үүддэг байна.
Бохирдлын эх үүсвэр нь яндан, яндан бас дахин яндан байгаа биз. Ийм л учраас бид яндантай тэмцэх учиртай юм.
ЯНДАНГИЙН УТААН ДАХЬ НАЙРЛАГА ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР ХОР ХӨНӨӨЛИЙГ ҮЗҮҮЛЭХ ВЭ?
Нийслэлд хотын түгжрэлийг бий болгоод байгаа авто машинаас гэхэд хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй 260 гаруй төрлийн хортой бодис ялгардаг гээд бод доо. Тэгэхээр утаатай, угаартай энэ хотод цоо эрүүл хүн байх үү?
Гэр болоод яндангийн утаанаас хүний биед сөрөг нөлөөтэй ямар бодис, химийн хортой нэгдэл ялгардгийг дараах инфографикаас үзээрэй.