Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглэгээ хийн аюулгүй байдлыг сайжруулжээ.
Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол буурах юм.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ ажилд 860 сая төгрөг төсөвлөсөн байна.
Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлон ийнхүү ойр орчмын замын аюулгүй байдлыг сайжруулжээ.
Ирэх онд мөн 16 сургуулийн орчныг аюулгүй болгохоор төлөвлөөд байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.