Хэт өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн 4G дата үйлчилгээний хурдыг 2 дахин нэмэгдүүлж, онолын хувьд 225 Mbps хүргэх боломжтой LTE-Advanced буюу Carrier Aggregation технологийг Монгол Улсад анх удаагаа Мобиком Корпораци нэвтрүүллээ.
Мэдээлэл, харилцаа холбооны технологи хурдацтай хөгжихийн хэрээр өндөр хурдны дата үйлчилгээний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй уг хэрэгцээ, шаардлагыг хангаад зогсохгүй, хэрэглэгчдийнхээ хүлээлтээс давсан үйлчилгээг хүргэхийн тулд Мобиком Корпораци ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсээр байгаа билээ.
LTE-Advanced буюу Carrier Aggregation технологи гэдэг нь дамжуулагдаж буй датаг өөр өөр радио давтамжуудад хуваарилан дамжуулснаар дээрх давтамжуудыг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой гар утастай хэрэглэгчдэд хамгийн өндөр хурдаар датаг дамжуулах технологи юм. Цаашид давтамжийн тоог нэмэгдүүлснээр илүү өндөр хурдыг санал болгох боломжтой.
Өнгөрсөн сард Монголд анх удаа Мобикомын хэрэглэгчид 2600 MHz давтамжийг ашиглан техникийн хүчин чадлын хувьд хамгийн ихдээ 80-100 Mbps хурд бүхий 4G дата үйлчилгээг ашиглах боломжтой болсон бол Carrier Aggregation технологийг нэвтрүүлснээр 4G дата үйлчилгээний техникийн дээд хурд 225 Mbps хүрэх боломжтой юм. Ингэснээр зөвхөн Мобикомын сүлжээнд хэрэглэгчид энгийн 4G дата үйлчилгээнийхээ хурдыг хоёр дахин нэмэх бололцоотой болж байна.
Одоогийн байдлаар Улаанбаатар болон Эрдэнэт хотуудын төв хэсэгт Carrier Aggregation технологийг дэмждэг гар утас бүхий Мобикомын хэрэглэгчид Монгол дахь хамгийн анхны, хамгийн хурдан 4G LTE-Advanced дата үйлчилгээг шууд ашиглах боломжтой юм. Мобиком Корпораци нь LTE-Advanced сүлжээг Монгол орны бүхий л томоохон суурин газруудад шат дараатайгаар нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мөн Мобиком Корпораци нь LTE-Advanced технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ Монголд анх удаа өндөр хурдны 4G дата роуминг үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгоход бэлэн болоод байна. Та бүхэн тун удахгүй бидний хамгийн ихээр зорчдог Хонгконг, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудад 4G дата роуминг үйлчилгээг ашиглах боломжтой болно.
4G LTE-Advanced – Үл гүйцэгдэх хурд
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mobicom.mn –ээс авна уу.