Хятадууд ямаа руу маань дайрч эхэллээ. Хүн рүү дайрсан бол ойлгож болно, уурхайд хүн дайрсан хятад жолоочийг манай ард түмэн тэсээд л өнгөрсөн. Харин ямаан дээр очоод үнэхээр тэвчээр алдран унаж байна. Манай улсын хуулинд хүн төрийн хамгаалалтад байна гэж байдаггүй. Харин мал (үүний дотор ямаа) төрийн хамгаалалтад байна хэмээн заасан нь бий. Монголын төр хүндээ хишиг хувь тараахаасаа өмнө ямаандаа мөнгө хуваарилж ирсэн баримт ч үүнийг гэрчилнэ.
Манай тагнуулчид “БНХАУ-ын иргэд ямааны мах аваад байна. Иддэг ч байж магадгүй тул шалгаж өгнө үү” гэсэн иргэний захидлын мөрөөр тусгай ажиллагаа явуулжээ.
Хятадууд ч ямааны махыг хулгайлах, дээрэмдэхийн оронд худалдаж аваад байгаа нь манай хүчний байгууллагын хурц хараанаас мултарсангүй. Хятадууд авсан махаа толгой дээрээ ил бариад явахын оронд тор шуудайнд хийн далдалж байсан нь сэжиг тааврыг улам ч лавшруулжээ. Манай чекистүүд сэжиг таавраа батлахын тулд хэдэн жилийн өмнө Монголд байхдаа дэлгүүрээс мах худалдаж авсан байж болох хэд хэдэн хятадыг хулгайлан авчирч, гэрчийн мэдүүлэг авсан гэх.
“Цэнддоо” нийтлэл нэвтрүүлгийн ээлжит дугаарааар Ямааны мах халуун дээрээ” нийтлэлийг хүргэж байна