Нийслэлийн Налайх дүүрэгт өнөөдөр “Алтан намар” ургацын баяр боллоо. Иргэд тарьж ургуулсан жимс хүнсний ногоо, бод бутны дээжээсээ дэлгэн тавьж, худалдан борлуулжээ.
Тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Налайхынхаа үржил шимт хөрсөнд олон төрлийн жимс жимсгэнэ, мод бут тарьж ургуулан үр дүнг нь хүртэж, иргэддээ дэлгэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Өөрийн гараар тарьж ургуулсан жимс хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэнэ гэдэг бол хөдөлмөрлөсний ач тус юм. Дүүргийнхээ өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд хамтдаа зүтгэцгээе” гэв.
Өрхийн тариалалтыг нэмэгдүүлэн, хөрс, цаг уурын онцлогт тохирсон таримлыг тариалуулж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулах сүлжээг боловсронгуй болгох, өвлийн хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж, иргэдийг амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоогоор тогтмол хангах боломжийг бүрдүүлэхийн тулд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Тус дүүрэгт хэрэгжиж буй Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөл, “Гүүд Нэйборс” олон улсын байгууллага, ХХҮХ-ийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” энэ зорилтыг биелүүлэхэд үр дүнгээ өгч байгаа юм.
“Алтан намар” өдөрлөгт Налайх дүүргийн долоон хорооны иргэд өөрийн тарьж, ургуулсан жимс, хүнсний ногоогоо дэлгэлээ. Мөн үеэр шилдэг хороо, том ургац, залуу тариаланч, ахмад тариаланч, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэн, нөхөрлөл, бүлэг, эөөрийн эзэмшил газартаа хамгийн их мод тарьж ургуулсан иргэн гэсэн найман номинациар шилдгүүдийг шалгаруулжээ.
Зохион байгуулагчдын зүгээс өдөрлөгт идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, иргэнд дүүргийн төв талбайд 10 хоног өөрийн тарьж ургуулсан жимс хүнсний ногоогоо худалдан борлуулах эрх олгох юм байна.
Тус дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд зорилтот бүлгийн 60 орчим иргэнийг хамруулж, 3 га газарт төмс, 0,4 га газарт хүнсний ногоо, 114 м2 талбай бүхий гурван хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэрэг нарийн ногоо тариалж, өрхийн орлого нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлжээ.
Хөтөлбөрт хамрагдсан иргэд өргөст хэмх 1500 кг, улаан лооль 1050 кг, чинжүү 70 кг, төмс 20 тн, манжин 2880 кг, лууван 1440 кг, хүрэн манжин 1440 кг, байцаа 3,2 тн ургац хураан авчээ. Өдөрлөгийн үеэр ХХҮХ-ээс зорилтот бүлгийн 100 өрхөд шинэ ногооны дээжээс гардуулан өгсөн юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.