2002 онд АНУ-ын элчин сайд Дингер тэр үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй уулзжээ. Энэ үед тэрээр Монголд авилга их хавтгайрч байгаа тухай ярив. Гишүүд тус болгондоо өөрийгөө хэлүүлж байна гэж ухааран учиргүй уурлацгааж түүнийг эгээтэй л империализмын төлөөлөгч гэж аашилсангүй. Ингэхээр нь элчин сайд тэсэхээ болиод зааланд сууж буй эрх мэдэлтнүүдийн дотор авилгач сайд байгааг хэлээд тавьчихав.
Үнэндээ заал улсын урьдаа барьдаг тэргүүний авилгачдыг агуулж байсан юм. Авилгачид уурсан нэрийг нь хэлэхийг шаардаж эгээтэй л АНУ-аас дипломат харилцаагаа тасалчихсангүй. Элчин сайд дипломат ёсыг бодоод нэрийг нь хэлсэнгүй. Би ч дипломат ёсыг бодоод нэрийг нь хэлээд яахав. Гадаадаас хамгийн их тусламж авдаг яамны сайдыг тэрээр дотроо хэлсэн ба элчин сайд өөрийнх нь улсын мөнгө болохоор хаашаа хэний хармай руу гулсаад байгааг арван хуруу шигээ мэддэг байжээ. Юутай ч тэр авилгач сайд өдгөө АНУ орох эрхгүй, түүнд виз өгөхгүй, тэр байтугай гэр бүл хамаатан саданд нь виз өгөхгүй, хар дансанд орчихсон юм.
“Баабар ингэж өгүүлэв” нэвтрүүлгийн ээлжит дугааараар “Авилга моодонд оров” нийтлэлийг хүргэж байна.