Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудын цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд болов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцон, үг хэлдэг. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
-Эрхэм хүндэт ард иргэдээ, эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагч нара, эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө, Та бүхэнд Монгол Улсын төрийн далбааны өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тэнгэр язгуурт Монгол түмэн минь 2220 гаруй жилийн тэртээгээс төрт улсаа үүсгэн байгуулж, гал голомтоо бадраан, төр цэргийн их туг сүлдээ мандуулж, эр зориг, эрч хүчийг олж, эх орноо хамгаалан тэмцэж ирсэн түүхэн уламжлалтай.
Өвөг дээдсийн үеэс туг сүлд нь
Эсгэрэх сумных нь зэв,
Эрэмгий хөлгийнх нь хурд
Эрслэн тэмцэх цэргийнх нь сүргийн сүр хүч
Элгэн садных нь эв нэгдэл
Эрхэмсэг орших төрийн хүч чадал
Тусгаар тогтнолын бэлэг тэмдэг байж ирсэн.
Их эзэн Чингис хаан Монгол туургатныг нэгтгэн, Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн есөн хөлт цагаан туг, цэргийн дөрвөн хөлт хар сүлдээ бүтээн залсан. Цагаан туг нь төрийн хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг. Хар сүлд нь цэргийн хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлэгдэл болж, Монгол цэргийн хүч чадлыг бэхжүүлж, Их Монгол Улсын нэр алдар ертөнц дахинаа цуурайтахад хүргэдэг.
1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн далбаа нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг мөн болохыг тунхагласан. Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон алтан соёмбот төрийн далбаагаа шинэчлэн баталгаажуулсан.
Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар 2009 онд зарлиг гаргаж, хуульчилж баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудын цэргийн ёслолын жагсаал хийдэг сайхан уламжлалтай болсон билээ.
Монгол хүн бүр үеийн үед Монгол эх орон, эрх чөлөөт байдал Монголынхоо түүх уламжлал, гайхамшигт соёлоороо хийж бүтээж байгаа өөдрөг бүхнээр бахархаж явах болно.
Тусгаар тогтнол минь бат
Туг сүлд минь цэх байна
Эрхэм түмний маань үйлс дэлгэр байна
Ард түмний хүч, дэмжлэг, ухаанаар жигүүрлэсэн
Миний Монголын ирээдүй итгэлтэй өөдрөг байна
Монгол Улс үүрд мандан хөгжиж
Ард түмэн мөнх оршиж
Алтан соёмбот төрийн далбаа эгнэгт мандах болтугай
Монгол цэргийн цог хийморь улам бадартугай!
Ура, дайчдаа! Гэв.