Унадаг дугуйны борлуулалт урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор нэмэгджээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд унадаг дугуй сонирхох иргэдийн тоо эрс өссөн гэж Д.Дөлгөөн хэллээ. 2011 оноос хойш унадаг дугуйны бизнес эрхэлж буй тэрбээр уг зах зээлд хэдийнэ байр сууриа олжээ. Түүний хувьд “E mart” сүлжээ дэлгүүрийн гаднах ил задгай талбайд шинэ загварын унадаг дугуйнуудаа эгнүүлэн тавьсан байлаа. Өмнө нь эцэг, эхчүүд зөвхөн хүүхдэдээ унадаг дугуй авч өгдөг байсан бол одоо өөрсдөө авдаг болсон байна. Гэр бүлээрээ ирж унадаг дугуй сонирхох, улмаар худалдаж авах нь эрс нэмэгджээ. Тэр дундаа залуучууд унадаг дугуй ихээхэн сонирхох болсныг Д.Дөлгөөн ярилаа.
Унадаг дугуйны хэрэглээг дагасан засвар үйлчилгээ хөгжиж байгааг тэрбээр тодотгосон юм. Түүний хувьд өдөрт 5-6 дугуй борлуулдаг аж. Унадаг дугуй бүр үнийн хувьд харилцан адилгүй байна. Эзнээ хүлээж буй 20 гаруй унадаг дугуй сойсон Д.Дөлгөөн “Худалдан авагчдын ихэнх нь 6-15 насныхан байдаг” гэв. Энэ үеэр долоон настай охиндоо дугуй сонирхсон ээжтэй уулзсан юм. Тэрбээр “Охин маань том болтлоо унаж болох чанартай дугуй хайж байна. Би ч гэсэн зарим үед унаж болох дугуй авъя гэж ирлээ” гэв. Түүний сонирхсон дугуй 350 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд БНСУ-д үйлдвэрлэжээ.
Валютын ханшийн зөрүүнээс шалтгаалж унадаг дугуйны үнэ 10 хувиар нэмэгджээ
Манай улсад борлуулж буй унадаг дугуйны дийлэнх нь БНХАУ болон БНСУ-ынх байна. Төгрөгтэй харьцах ам.доллар болон юанийн ханш чангарсан тул унадаг дугуйны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад ялимгүй өсчээ. Тухайлбал, таван жилийн өмнө 50 мянган төгрөгийн үнэтэй байсан хүүхдийн дугуй өдгөө 80 мянган төгрөг болж өссөн байна. Унадаг дугуйны үнэ валютын ханшийн зөрүүнээс шалтгаалж 10-15 хувиар нэмэгджээ. Хүүхдийн унадаг дугуй 80-160 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол БНСУ-д үйлдвэрлэсэн унадаг дугуйнд зургаан сарын баталгаа өгдөг аж. Зургаан сарын баталгаа олгож буй унадаг дугуй 300-800 мянган төгрөгийн ханштай байна. Д.Дөлгөөн “Дугуй хөнгөрөх тусмаа үнэ нь нэмэгдэж байдаг. Үүнийг иргэд тэр болгон сайн мэддэггүй” гэлээ.
Хотын түгжрэл дунд ажлаа хурдан шуурхай амжуулах хүсэлтэй иргэд, тэр дундаа залуус унадаг дугуйг сонгох болсон. Тэрчлэн түргэн хоол болон шуудангийн үйлчилгээг унадаг дугуйгаар түгээх нь нэмэгдэж байна. Энэ нь унадаг дугуйны борлуулалтад нөлөөлж байгаа аж. Иргэдийн хувьд “Нарантуул” захаас унадаг дугуй сонгох нь их. Тус захын хойд хэсэгт унадаг дугуйны бичил зах бий болжээ. Ойролцоогоор 300 гаруй том, жижиг унадаг дугуйг энд байрлуулсан харагдав.
“Унадаг дугуй зуны улиралд хамгийн их эрэлттэй байдаг. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад борлуулалт тааруухан байна” хэмээн Г.Батзориг ярилаа. Түүний хувьд 40 гаруй дугуй борлуулахаар эгнүүлэн тавьжээ. Сурагчдын амралт эхэлсэн ч унадаг дугуйны борлуулалт төдийлэн сайн биш байгаа аж. Үүний шалтгааныг эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэж хэлж байлаа. Хамгийн үнэтэй дугуй 1.2 сая төгрөгийн үнэтэй байсан юм. Хэрэв худалдаж авах бол 150 мянган төгрөгөөр хямдруулна гэнэ.
- Өмнө нь эцэг, эхчүүд зөвхөн хүүхдэдээ унадаг дугуй авч өгдөг байсан бол одоо өөрсдөө худалдан авдаг болсон байна.
- Тэрчлэн түргэн хоол болон шуудангийн үйлчилгээг унадаг дугуйгаар түгээх нь нэмэгдэж байна.
- Аялал жуулчлалын улирал эхэлсэн тул уулын зориулалтын унадаг дугуйны борлуулалт нэмэгджээ.
Монголд унадаг дугуйны зах зээл цар хүрээгээ ийн тэлжээ. Хэрэглээг дагаад иргэдийн худалдан авах чадварт нийцсэн дугуйтай болох санхүүгийн үйлчилгээг компаниуд үзүүлж эхэллээ. Үүний нэг жишээ нь “Дугуйтай Монгол” төсөл. Энэхүү төслийн зүгээс урьдчилгаагүй, хүүгүй лизингээр брэндийн дугуйтай болох боломжийг иргэдэд санал болгож 8000 дугуйчнаар бүл нэмэхээр зорьж байгаа аж. Хүүгүй лизингийн хугацаа нь 6-8 сар бөгөөд сард 100 мянган төгрөг төлөөд дугуйтай болох боломжтой. Санаачлагч “Тайвань Байк” компанийн маркетингийн менежер Б.Баярхангай “Дагалдах хэрэгслүүдийг сольж болдог учир дугуйны чанар арал буюу их биений чанар нь дугуйны чанарыг тодорхойлдог. Иргэд унадаг дугуй авахдаа үүнд анхаарах хэрэгтэй” гэв.
Тэдний хувьд иргэдэд илүү боломж олгох үүднээс дээрх санхүүгийн үйлчилгээг сонгожээ. Гэвч санаачилсан төсөл нь валютын ханшны зөрүүнээс үүдэж алдагдал хүлээж байгаа гэв. Онгоцны материал, карбоноор хийсэн дугуйг төсөл хэрэгжүүлэгчид 14 сая төгрөгөөр борлуулж байна. Энэ нь хамгийн үнэтэй дугуйгаар тооцогдож байгаа юм. “Дугуйтай Монгол” төсөл энэ оныг дуустал үргэлжлэх аж. Унадаг дугуйны хэрэглээ нэмэгдэх болсноор засвар үйлчилгээ хөгжих болсыг эхэнд дурдсан. Унадаг дугуйны борлуулалтын оргил үе нь өдийд аж. Аялал жуулчлалын улирал эхэлсэн тул уулын зориулалтын унадаг дугуй эрэлттэй байна. Ийм төрлийн дугуй 400-850 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.
Ц.Мандхай