“Цаатан фестиваль” наадам ирэх сарын 7, 8-нд Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын баруун эрэг “Далай тур” жуулчны баазад зохион байгуулна.
Тус аймгийн “Мон-Трэйвэл” ХХК, “Далай тур” жуулчны бааз хамтран зохион явуулах тус фестиваль нь Уран зураг, гар урлалын үзэсгэлэн худалдаа, цаатан иргэдийн отогт зочилж, аж амьдралтай нь танилцах, цааны буухиа уралдаан тэмцээн, бэсрэг наадам, моторт завиар аялах зэрэг олон сонирхолтой үзүүлбэр, арга хэмжээ, тоглолтууд болно.
Энэхүү наадмыг 17 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа цаа бугыг хамгаалахад энэ наадам чухал үүрэгтэй. Мөн цөөн тоотой байгаа цаа бугыг өсгөн үржүүлэхэд хувь нэмэр болох, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулж орлогыг нь нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилготой юм.
Энэ фестивальд оролцсон зочид, жуулчид цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцахаас гадна зургаа авахуулах ховорхон боломж олддог байна.
Д.Өлзий