Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийн дагуу ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Штефан Дуппел морилж, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг Монгол Улсын талд хүлээлгэн өгнө.
Шадар сайд монголчуудын үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахалдаг бөгөөд энэ удаагийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд “Монголын сайхан орон” киноны аяыг эгшиглүүлэхээр төлөвлөжээ. Тус хөгжмийг 1961 онд БНАГУ-ын Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн боловч анхны партитур нь манай урлагийн сан хөмрөгт хадгалагдаж үлдээгүй ажээ.
Дефа кино үйлдвэрийн архивт хадгалагдаж буй уг хөгжмийн партитурыг хувилан авч Улсын баяр наадмын ёслолын үйл ажиллагаанд эгшиглүүлэх хүсэлтэй буйгаа Шадар сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын талд илэрхийлсэн байна.
Түүний хүсэлтээр энэ хөгжмийн зохиолын анхны хувилбарыг хувилан авч, манай улсын хөгжмийн сан хөмрөг, архив баяжиж, Үндэсний их баяр наадмаар эгшиглээд зогсохгүй манай симфони найрал хөгжим Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчийн энэхүү бүтээлийг партитурын дагуу анх удаа албан ёсоор тоглох нөхцөл бүрдэж байна.
Энэ үйл ажиллагаанд Шадар сайд У.Хүрэлсүхээс гадна БСШУС-ын дэд сайд, БСШУСЯ-ны Соёл урлагын газрын дарга, Баяр наадмыг зохион байгуулах комиссын ерөнхий менежер болон албаны бусад хүмүүс оролцоно.