Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дүүргийнхээ хүн амд мэс засал, гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болно.
Тус эмнэлгийн тусламж, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэхээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргээс бодлогын чанартай ажлуудыг хийж байгаа бөгөөд хамгийн эхэнд мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болохоор бэлтгэл ажлаа хийж байна гэдгийг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Д.Бааст хэлсэн юм.
Цаашид барилгын өргөтгөлийн асуудал нааштай шийдэгдвэл хавдрын хими эмчилгээ зэрэг үйлчилгээг нэгдсэн эмнэлгээс авах боломжийг бүрдүүлнэ гэдгийг тэрбээр онцолсон.
Тус эмнэлгийн хувьд нийтдээ 130 мянган хүнд үйлчилдэг. Дүүргийн хэмжээний хүүхдүүдэд үйлчилдэг дагнасан эмнэлэг төдийгүй, тодорхой хороодын насанд хүрэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдгаараа онцлог.
Анх тус дүүргийг 40-50 мянган хүнтэй байхад төлөвлөж барьсан хүүхдийн эмнэлэг бөгөөд маш олон хотхон, хороолол баригдаж буй учраас ачаалал өндөр байдаг аж. Иймд иргэдэд шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлж, цар хүрээгээ тэлэх нь чухал асуудал болоод байгаа аж.