Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас далан дагуу үйл ажиллагаа явуулж буй 60 авто засвар болоод 58 авто угаалгын газарт шалгалт хийжээ. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийтэй ярилцлаа.
МАШИНЫ ХЭРЭГЛЭСЭН ТОСЫГ ХАЛААГУУРТ АШИГЛАЖ БАЙГААГ ТОГТООСОН
-Далан дагуу үйл ажиллагаагаа явуулж буй авто засварын газрууд хяналт шалгалт хийсэн гэж сонслоо. Шалгалтынхаа талаар мэдээлэл хүргэхгүй юу?
-Нийслэл хотын төв зам, далан сувгийн дагуу үйл ажиллагаа явуулж буй авто засвар, авто угаалгын газруудад гуравдугаар сарын 10-аас дөрөвдүгээр сарын 10-ны хугацаанд сарын хугацаатай шалгалт хийсэн. Энэ үеэр 118 аж ахуй нэгж, иргэнийг шалгалаа.
-Нийтлэг ямар зөрчлүүд илрэв?
-Гол нийтлэг зөрчил гэвэл аль ч газар байгаль орчны үнэлгээ хийгдээгүй байв. Энэ нь ямар учиртай бичиг баримт вэ гэхээр тухайн үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлж буйг тогтоодог. Ингэснээр байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлийг бууруулах төлөвлөгөө зохиох ёстой. Өөрөөр хэлбэл хөрс, агаар бохирдуулж байгаа бол бууруулах арга хэмжээ авна гэсэн үг. Утаа хаяж байвал янданд шүүлтүүр тавих, хөрс бохирдуулж байвал бохирыг нэвтрүүлэхгүйн тулд хатуу хучилт тавих, дуу шуугиан ихтэй бол хаалт тавих зэргээр үнэлгээг тусгаж өгнө. Эдгээр хэрэгжилт хангалтгүй байв. Өмнөх байгаль орчны үнэлгээний хуульд жижиг бизнес эрхлэгчид хамрагддаггүй байсан. Харин шинэ хуулиар бүгд үнэлэгдэх ёстойг заасан.
-Авто засварын газрууд хэрэглэсэн тос маслоо хаана хаядаг бол. Энэ талаар шалгаж үзсэн үү?
-Аюултай хог хаягдалд авто сэлбэгүүд, ашигласан тос масло, тосны шүүр буюу сэлбэгүүд ордог. Хаана хаяж байгааг судлахад зарим томоохон газар тос масло дахин ашигладаг газруудтай гэрээ хийсэн нь тогтоогдсон. Харин жижиг газрууд халаалтын зориулалтаар ашиглаж байв. Тэд масло шатаадаг зуух хийгээд ашиглаж байсан. Харахад утаа гардаггүй ч хорт бодис ихтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм. Бид энэхүү үйлдлийг таслан зогсоосон. Бас ахуйн хаягдлаа хаях гэрээ хийгээгүй байв. Агаар хөрс бохирдуулж буй “Монтер”, “Мастер” зэрэг газруудыг тогтоож, тосон бус цахилгаан халаагуур ашиглахаар болсон.
-Далан шуудуунд машины тос асгасан тохиолдол илэрсэн үү?
-Шалгалтаар тийм зөрчил илрээгүй. Байшин болоод засварын газар дотроо тос асгасан, саванд цуглуулсан тохиолдол байв. Зарим газар хэрэглэсэн тосоо хаана нийлүүлдэг нь тодорхойгүй байлаа. Тэд дугуй засвар болоод дахин боловсруулалт хийдэг газарт өгдөг гэх ч баримтгүй. Энийг албан ёсны гэрээ хийж, албажуулж, тодорхой болго гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Хэрэв баримтжуулж чадахгүй бол хөрсөнд тос асгасан гэх үндэслэлтэй.
-Тос маслоо хаана асгаж байгаа нь тодорхойгүй нийт хэчнээн газар байсан бэ?
-Нийт таван газар байв. Ихэнх нь иргэд хувиараа эрхэлж байгаа жижиг газар. Ихэвчлэн иргэдийн хувиараа эрхэлж байгаа газруудад зөрчил гардаг.
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ ХАЯСАН ХУВЬ ХҮН, БАЙГУУЛЛАГАД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
-Машины тос нь аюултай хог хаягдлын ангилалд багтах уу?
-Тийм ээ. Аюултай хог хаягдал хаясан хувь хүн байгууллагад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Шууд үүдэндээ асгасан тохиолдол гараагүй.
-Өмнө нь авто засварын газрын үйл ажиллагаатай холбоотой шалгалт хийж байв уу?
-2014 онд гадаад орчны бохирдолд нь шалгалт хийсэн. Ялангуяа кузов засваруудыг шалгасан. Нэг ёсондоо кузов засвараас гарсан хаягдал, замаскны хог, үртэс, будагны хаягдал зэргээр гадна орчин хэр бохирдож байгааг тогтоосон. Тухайн үед гадна бохирдол их байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл тоосжилтын бохирдол их байв.
-Жижиг засварын газрууд машины тос маслын саваа хаана хаядаг юм бол?
-Тосны төмөр савыг хаягдал төмөрт тушаадаг бол хуванцар савыг зайлж цэвэрлээд хүнсэндээ хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор Хүнс хөдөө аж ахуйн хэлтсээс химийн бодис том маслын хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүн хийж болохгүй гэх сэрэмжлүүлгийг өгсөн. Учир нь зарим хүн уг саванд ундны ус, айраг, цагаа хийж ашигладаг.
-Засварын газрууд тосоо халаагуурт ашиглаж байгааг тогтоосон гэсэн. Тэгвэл энэ нь орчиндоо ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Ийм орчинд хар тугалгаас эхлээд хүнд металл хамгийн их байдаг. Төмөрлөг металлууд их дэгддэг учраас хүний амьсгалын замд аюултай. Аюултай хог хаягдал гэдэг нь ялгарч байгаа бодисоороо хүний биед хортой нөлөө үзүүлнэ гэсэн үг. Тиймээс гадуур ил задгай хаяхыг хориглодог. Битүүмжилсэн саванд хийж устгах ёстой. Гэтэл Монголд аюултай хог хаягдлыг устгах дахин боловсруулах газар харамсалтай нь байхгүй. Томоохон үйлдвэрүүд дахин ашигладаг гэх боловч юунд гэдэг нь тодорхой бус.
-Иргэдийн зүгээс машин засварын газрууд гудамжиндаа тос масло асгадаг талаар гомдоллож байсан. Энэ тохиолдолд яах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд баримтжуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл машины дугаар, асгаж байгаа үйлдлийг нь багтааж зураг авах ёстой. Ингэсний дараа дүүргийн байгаль орчны хэлтсийн байцаагч болоод хорооны засаг даргад хандаж мэдээлэл өгөөрэй. Мэргэжлийн хяналтын байцаагчид газар дээр нь шалгалт хийж, торгохоос эхлээд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна. Мөн мэргэжлийн хяналтын нээлттэй утас 7012 8022 утсанд мэдээлж болно.
УГААЛГЫН ГАЗРУУД БОХИРДУУЛСАН УСАА ШҮҮГЭЭД ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ АШИГЛАХ ЁСТОЙ
-Угаалгын газруудыг шалгасан гэсэн. Ямар зөрчил илэрсэн бэ?
-Хуульд угаалгын газрууд бохирдуулсан усаа шүүгээд дахин боловсруулах технологи ашиглах ёстой. Гэтэл бодит байдалд энэ нь хэрэгждэггүй. Шууд ахуйн бохирын хоолой руу урсгадаг. Энэ асуудалд Ус сувгийн удирдах газар хяналт тавих ёстой. Учир нь тэд гэрээ байгуулж төлбөр авч байгаа. Угаалгын газрууд усыг цэвэршүүлээд бохир усны хоолой руу нийлүүлэх стандартыг мөрдөх ёстой. Хэрэв стандартын хэмжээнээс хэтэрсэн ус нийлүүлбэл усыг хаах хүртэл арга хэмжээ авна.
-Машин угаалгын газрууд ундны усаар машинаа угаадаг. Нөгөө талаас хуулиа зөрчиж байна. Энэ асуудалд ямар хяналт тавьж байна?
-Тэд ундны усаараа машинаа угааж байна. Угтаа бол ашигласан усаа тунгаагаад, дараа нь цэвэршүүлж, саарал усаараа машин угаах ёстой. Энэ тухай 2003 онд батлагдсан Автомашины угаалгын ангилал, ерөнхий шаардлага 5347 стандартад тусгасан байдаг. Энэ огт мөрдөгдөхгүй байна. Яагаад гэхээр цэвэрлэх байгууламж нь авто угаалгынхаа эргэлтийн хөрөнгөөс давчихсан байдаг. Энийг анхнаас нь мөрдөөгүй учраас хавтгайрсан. Тэгэхээр энэ стандартыг шинэчлэх, хоёрдугаарт үнэ, овор багатай ус цэвэршүүлэх технологийг Монголд нэвтрүүлэх шаардлагатай. Үнэтэй технологийг нэвтрүүлэхэд хэрэглэгчдэд угаалгынх нь мөнгө нэмэгдэж очно. Зардал, хөрөнгө нь ихэснэ. Эргээд учрах хохирол нь үйлчилгээ авч байгаа иргэдэд шууд тусдаг. Тэгэхээр бага зэргийн хүндрэлтэй. Бид нэгэнт батлагдсан стандарт учир зохих шаардлагаа л тавина. Биелүүлээгүй тохиолдолд хаах, торгох арга хэмжээ авна.
-Угаалгын газруудын гол зөрчил нь юу вэ. Байгаль орчиндоо ямар сөрөг нөлөө үзүүлдэг бол?
-Авто угаалгуудын гол зөрчил бол маш их хэмжээний ус ашиглаж байгаа явдал. Энэ утгаараа хор хохиролтой. Үргэлж автомашин цугладаг учраас тэр орчинд автомашинаас гарч байгаа утааны бохирдол үүснэ. Тэндээс хүхрийн хүчлийн хий, нүүрс хий ялгарна. Энэ нь хүний амьсгалын замыг гэмтээнэ. Мөн хар тугалга зэрэг хүнд металлууд бий болдог учраас хорт хавдар үүсгэх аюултай. Тортог, тоосонцор үүсдэг учраас хүний амьсгалын замд сөрөг нөлөөтэй.
-Нэг машин хэчнээн хэмжээний ус зарцуулах бол?
-Машины хэмжээнээс шалтгаалаад янз янз. Хамгийн багадаа 35 литр, ихдээ 80, 90 литрийг зарцуулна. Химийн бодис ашиглаж байгаа тохиолдолд заавал урьдчилсан цэвэрлэх байгууламжаар орох ёстой. Гэтэл ахуйн бохир руу шууд урсгадаг учраас цэвэрлэх байгууламж руу очиж байна. Төв цэвэрлэх байгууламж дээр ахуйн бохирыг иддэг амьд биетүүд байдаг. Хоолны үлдэгдэл гэх мэт ахуйн бохирыг тэрхүү бичил биетнүүд идэж боловсруулдаг. Гэтэл химийн бохирдолтой ус нь энэхүү бичил биетнүүдийг устгадаг. Улмаар бохир ус дутуу цэвэрлэгдэн байгальд хаягдах эрсдэл учирч байна.
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авто засварын болоод угаалгын газруудад төлөвлөгөөт шалгалт хийж байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нийт татварын системд бүртгэгдсэн 33 авто угаалгын газар, авто засварын 39 газарт шалгалт хийхээр төлөвлөсөн. Хамгийн гол нь их хэмжээний тос масло зарцуулдаг томоохон газруудыг хамруулж байгаа. Энэ газруудад стандартаа хэр мөрдөж ажиллаж байгааг шалгана. Уг шалгалтад байгаль орчин, газрын харилцаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлийн байцаагч нар хамтарч байна. Зургаадугаар сарын 30 хүртэл шалгалт үргэлжилнэ. Дүн гарахаар хэвлэл мэдээлэл олон нийтэд зарлана.
-Ярилцсанд баярлалаа.