-Томилолт-
Австрали улсад сурч, ажиллах сонирхолтой Монголчуудын тоо улам бүр өссөөр байна. Тиймээс энэ талаар зарим мэдээллийг та бүхэнд хүргэе.
АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ
Зөвхөн Сиднейн хилээр өдөр бүр 20 орчим монгол хүн орж ирж байна гэсэн мэдээлэл байдаг. Ихэнх нь сурах зорилготой.
Австрали Улсад өнөөдрийн байдлаар 4000 гаруй монгол иргэн сурч, ажиллан амьдарч байгаа гэсэн баримжаа тоо бий. Иргэд ЭСЯ-ндаа бүртгүүлэх гэж яардаггүй тул нарийн тоо одоогоор байхгүй.
1990-ээд оны эхнээс өнөөдрийг хүртэл 500 гаруй монгол хүн энд магистрын зэрэг хамгаалсан
Энэ талаар Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү өөрийн твиттер хуудастаа “Бүртгэл хийлгэснээр аль хотод хэдэн монгол хүн амьдарч буй баримжаа тоотой болно. Тэдэнд чиглэсэн соёл, үйлчилгээний арга хэмжээ зохиоход тустай. Тиймээс Австрали улсад сурч, ажиллахаар ирсэн ар гэрийнхэн, үр хүүхдүүддээ ЭСЯ-ндаа бүртгүүлэхийг захиарай” хэмээн жиргэж байсан.
Брисбэн хот орчимд 300, Мельбурн хотод 400, Өмнөд Австралид 70, Пөртэд 70 орчим монгол иргэн тус тус амьдарч буй бөгөөд Сидней хотод хамгийн олон буюу 3500 орчим монгол бий. Учир нь энд ажлын олдоц хамгийн их байдаг шиг байгаа юм.
Элчин сайд Б.Чулуунхүү “Австралид суралцахаар ирэхийн тулд тухайн сургуультай гэрээ бүхий сургалт зуучлалын байгууллагаар дамжих ёстой. Энд нэг зүйл анхааруулъя. Аливаа зуучлалын байгууллага тухайн хүнийг курс, сургуульд нь элсүүлсний дараа сургуулиас нь төлбөрийн тодорхой хувийг авдаг. Түүнээс юу юугүй урьдчилгаа аваад байдаггүй юм. Гадаадад сурч боловсрох гэсэн нэгэнд туслах л гэж буй бол түүнийгээ бүх талаас нь бодолцож, хүн хорлохгүйгээр хийж сураасай. Энд ном журмын дагуу сураад, ажиллаад хөлөө олоод явж байгаа монголчууд олон болоосой” гэж хүсдгээ дурьдаж байлаа.
Энд суурьшсан Монголчуудын ярьж буйгаар ганц бие хүн хувиараа ирээд сурч ажиллаад амьжиргаа, сургалтын зардлаа хоёуланг нь олоход хэцүү гэнэ. Сургалтын төлбөр нь өндөр, мөн оюутан долоо хоногт 20 цагаас илүү ажиллаж болохгүй. Ажил хийгээд олсон цалингаараа сургалтын зардлаа олоод амжиргаагаа зэрэг аваад явах хэцүү. Мөн хэлний бэлтгэлд суралцагсад хэлний шаардлага хангахгүй гээд эхний хэдэн сардаа ажилд орж чадахгүй. Харин гэр бүлээрээ ирвэл эхнэр/нөхөр нь ажил хийгээд сургалтын төлбөртөө нэмэрлэх боломжтой. Гэвч хүүхэдтэй бол дунд сургуулийнх нь төлбөр 10 мянган австрали доллараас эхэлнэ. Цэцэрлэг нь үүнээс ч өндөр.
Австралийн Засгийн газрын тэтгэлгийн тухайд 1990-ээд оны эхнээс өнөөдрийг хүртэл 500 гаруй монгол хүн энд магистрын зэрэг хамгаалсан байдаг. Одоогоор 70 гаруй оюутан энэ тэтгэлгээр суралцаж байгаа. Тэтгэлгээр сурч байгаа хүмүүсийн хувьд бүх зардал, түүн дотроо хүүхдүүдийг нь сургах зардал ч багтсан байдаг ажээ.
АВСТРАЛИ УЛСАД АЖИЛЛАХ
Монголчууд Австрали Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор хувиараа зорчих боломжгүй. Учир нь хоёр улсын хооронд ажилчин солилцох эрх зүйн баримт бичиг одоогоор байхгүй. Тиймээс “Австрали Улс руу ажилд зуучилна” гэвэл худлаа ярьж байна гэж бодоорой. Ажилтан, дадлагажигч авах гэрээ байхгүй гэдгийг Элчин сайд Б.Чулуунхүү ч анхааруулж байв.
Харин жуулчлах зуураа цагийн ажил хийх боломжоор хангах хэлэлцээрийг байгуулахаар хоёр тал хэлэлцээ эхлүүлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл Австралид жуулчлалын визээр ирсэн монгол иргэн зөвшөөрсөн хугацаанд ажил хийгээд замынхаа зардлыг олоод буцчих боломжийг нээхээр ажиллаж байгаа гэж Элчин сайд Б.Чулуунхүү ярьсан юм.