Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинээр батлагдан гарч буй хуулийн эхийг хууль хэрэгжүүлэгчид нь гардуулан өгч олон нийтийн хүртээл болгох, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлдэг жишиг тогтож байгаа юм.
Хуулийн эх гардуулах арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов.
С.Бямбацогт сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрхийг хамгаалах хууль зүйн боломжийг улам нэмэгдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэхэд Цагдаагийн албаны тухай хууль нэн тэргүүнд үйлчлэх болно. Ингэснээр манай оронд эрх зүйт төрийг улам бүр төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Энэ үеэр цагдаагийн албан хаагчдын ёслолын жагсаал болж, Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэр, Цагдаагийн байгууллагын тугийг үдэн гаргаж, хүндэтгэлийн танхимд байршуулсан юм.