Угаадастай Улаанбаатар хэвээрээ байна. Нэг, хоёр, гурав, түүнээс ч олон жилийн өмнө энэ асуудал нийслэл хотод хөндөгдөж байсан. Өнөө жил ч тэр. Уг нь Улаанбаатар бүхэл бүтэн улсын нийслэл. Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг. Гэвч ичмээр, харамсмаар дүр зураг нийслэлийг “чимэж” байна. Үүний хамгийн тод жишээ нь Гандангийн дэнжийн гудамжууд. Улаанбаатар хотын төв цэг гэж хэлж болох энэ хэсэгт жилийн жилд гудамж талбай нь угаадаст автаж үзлийн муухай болгодог.
Зурагт үзүүлсэн энэ дүр зураг бол Гадангийн гудамжаас “Бөмбөгөр” худалдааны төв рүү чиглэсэн гудамжны төгсгөл хэсэг. Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын зам дагуу энэ хэсэг нүд хальтирмаар харагдана. Сааралтсан бохир ус асгасаар байгаад давхарлаж хөлдсөн, дээр нь бүр хоолны хаягдал, хог новш хөглөрөөстэй. Угаадастайгаа үнсээ холиод асгачихаж. Айлуудын хашааны завсраар нь урсч гарч ирсэн саарал хөлдүүс ч их байна. Бүр жалга руу өндөр дээрээс асгадаг цэгүүд ч нэлээд олон харагдана лээ. Ийм зүр зураг зөвхөн Гандан, “Бөмбөгөр” орчимд бус.
Нийслэлийн бусад гэр хороололд ч байдгийг хэн хүнгүй мэднэ. Өвөл нь гудамж талбайгаар нь саарал ус, хог новш хөглөрөн хөлдөж түүн дээр нь хөгшид, хүүхдүүд хальтирч унадаг, бэртэж гэмтдэг. Онцгой байдал, цагдаа, эмнэлгийн дуудлагынхан гэр хорооллын “коток”-тай талбай дундуур явах гэж үйлээ үздэг тухай албаныхан онцолж байсан. Харин хавар нь хогтой, хортой мөсөн “коток” гэсч хөрсний бохирдол үүсгэн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Нийслэлийн гэр хороололд 300 мянга гаруй айл өрх аж төрж байна.
Гудамж дахь хог хаягдал, ус угаадсаа хээв нэг асгадаг байдлаа улаанбаатарчууд засах шинж ч алга. Тэднийг засч, зандарч иргэн хүнийх нь үүргийг ойлгуулдаг албан тушаалтан ч гэж байхаа больж. Хог хаягдал, БАТБААТАРхөрсний бохирдол гэж албан өрөөнд ярьж, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн хүмүүс байсхийгээд шоуддаг. Тэдний ажил яг хөрсөндөө буугаад, Улаанбаатар хөрсний бохирдлоос салж байгаа тохиолдол алга. Гандан, “Бөмбөгөр” орчмын гудамж үүний тод жишээ.
Улаанбаатарыг аялал жуулчлалын бүс болгоно, жуулчид хүлээж авна гээд амтай бүхэн нь ярьдаг. Хотын төв нь хог новш, угаадсандаа баригдчихсан байгаа их хотынхоо үнэн дүр, төрхийг эхлээд харъя. Ядаж л Улаанбаатараа бохироос салгая. Үүний тулд хотын иргэн бүр үүргээ биелүүлж, шийдвэр гаргагчид ч дор бүрнээ дорвитой ажиллая.
Б.Заяа