Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн анхны уулзалт өнөөдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо.
Засгийн газрын түвшинд байгуулагдсан ажлын хэсэгт нэг ч улстөрчийг багтаагүй. Зөвхөн эрдэмтэн судлаачид, хуульчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан учир Засгийн газрын захиалгаар гэсэн зүйл байхгүй. Засгийн газар, УИХ-аас та нарын үйл ажиллагаанд ямар ч оролцоо байхгүй. Та нар бие даасан байгууллагаа гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.
Үндсэн хуулийн шинэчлэлд улс төрчдийг оролцуулалгүй, эрдэмтэн, судлаачид, хуульчдаас бүрдсэн багийг бүрдүүлжээ.
Уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудалд улс төрчдийг оролцуулахгүй эрдэмтэн, судлаачид, хуульчдаас бүрдсэн багийг Засгийн газрын зүгээс бүрдүүлсэн. Жижиг судалгаа биш улс орон даяар хамарсан томоохон хэмжээний судалгаа байх тусмаа илүү үр дүнтэй байна. Иргэний нийгмийн байгууллага, хуульч, судлаачдынхаа хүрээнд энэ асуудлыг яриад явбал нийгэмтэйгээ ойлголцоход томоохон дэмжлэг болно гэж харж байна. Ард иргэд, судалгааны байгууллага, хуульчдын зүгээс ямар бодолтой байгаа үндсэн гол санааг ажлын хэсэг гаргаж ирээсэй гэж хүсэж байна. Тийм учраас энэ ажлын хэсгийг байгуулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал маргаан, шүүмжлэл дагуулж байдаг. Одоо бидний оруулах өөрчлөлт дараа дараагийн удаад шүүмжлэл дагуулахааргүй өөрчлөлт байгаасай гэж хүсэж байна” гэлээ.
Ажлын хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар нь Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Энхбаатар томилогджээ. Харин гишүүдээр Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Энхцэцэг, МУИС-ын Хууль зүйн сургуулийн Нийтийн эрхзүйн тэнхимийн багш, профессор Эрдэнэцогт, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Монда, тус холбооны гүйцэтгэх захирал Мандах, Легитимус ТББ-ын УЗ-ийн гишүүн, Хууль зүйн сайд асан Н.Лувсанжав, Эв Монгол ТББ-ын тэргүүн, хуульч Алтангэрэл, Түүхийн ухааны доктор, судлаач Өлзийбаатар, Ёс өмгөөллийн нөхөрлөл, хамтын нөхөрлөлийн гишүүн Д.Миегомбо, судлаач М.Батчимэг, иргэн Д.Ламжав нар тус тус томилогджээ.
“Ажлын хэсгээс гаргасан судалгаа, санал дүгнэлтийг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулна. Ажлын хэсэгт гурван сарын хугацаа өгч байна. Энэ бол маш шахуу хугацаа. Ажлын хэсгийн гишүүд Монголын бүх аймаг, сумын иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж дүнгэлтээ гаргаахал хангалтгүй хугацаа байж магадгүй. Энэ хугацааг сунгаж өгөх боломж бий” хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.