Киотогийн протоколоор дараах 6 төрлийн хийг хүлэмжийн хий хэмээн тодорхойлсон.
№ | Хүлэмжийн хий | |
1 | Нүүрс хүчлийн хий | Carbon Dioxide (CO2) |
2 | Метан | Methane (CH4) |
3 | Азотын исэл | Nitrous Oxide (N2O) |
4 | Ус фторт нүүрстөрөгчүүд | Hydrofluorocarbons (HFCs) |
5 | Перфторт нүүрстөрөгчүүд | Perfluorocarbons (PFCs) |
6 | Гексафторт хүхэр | Sulphur hexafluoride (SF6) |
Эхний гурав буюу нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл нь байгалийн гаралтай хий. Харин сүүлийн 3 хий нь байгаль дээр анх байгаагүй буюу хүний хүчин зүйлийн үр дүнд, тодруулбал аж үйлдвэрлэлийн хөгжлийн явцад бий болсон.
Гэхдээ хүний үйл ажиллагааны үр дүнд нүүрсхүчлийн хийн 87% нь нүүрс, шатахуун хэмээх шатах түлшээс, 4% нь аж үйлдвэрийн үйл ажиллагаанаас ялгардаг.
Хүлэмжийн хий нь дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүлэмжийн хий нь усны уур, нүүрстөрөгч, метан, азотын исэл, азон болон фторт устөрөгчүүдээс бүрддэг. Байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөө нь дулааруулах үйл явц байдаг бол агаар мандал дах хүлэмжийн хий нь инфра улаан дулааныг сансарт дэгдүүлэлгүй барьж байдаг нь дэлхийн гадаргуу болон агаар мандлын доод хэсгийн темпаратурыг нэмэгдүүлж байдаг.
Сүүлийн 200 жилийн туршид агаар мандал хүний хүчин зүйлийн нөлөөгөөр улам бүр бохирдсоор байна. Хүлэмжийн хийн өсөлт нь байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөөг эрчимжүүлж, улмаар дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байна. Агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ 18 дугаар зуунд эхэлсэн Аж Үйлдвэрлэлийн Хувьсгалаас хойш 35%-р өссөн ба нүүрстөрөгчийн концентраци өнгөрсөн 650,000 жилд тохиож байгаагүй хамгийн өндөр цэгтээ хүрсэн.
Уур амьсгалын өөрчлөлтийг байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан хэмээн 2 хуваадаг. Гэхдээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдан явагдаж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаатай түлхүү холбоотой. Тэдгээрээс дурьдвал:
- Нүүрс хүчлийн хий. Нүүрс, нефьт, бензин гэх мэт шатах түлшийг шатаах нь нүүрсхүчлийн хийн ялгарлын гол эх үүсвэр болдог. Түүнчлэн, ой мод огтлох нь бас нэг том хувь нэмэр болно. Мод нүүрсхүчлийн хийг өөртөө шингээдэг. Мод цөөрнөө гэдэг нь илүү их нүүрстөрөгч агаар мандалд дэгдэж, хуримтлагдана гэсэн үг. Ой, модыг тайрсанаас мөн хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн үйл ажиллагаанаас болж цөөрч байна. Үүнээс болж дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын 18% буюу 5.9 тэрбум тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд хуримтлагдаж байна. Гэтэл ой мод нь жил бүр хүний хүчин зүйлээс болж ялгарч буй нүүрсхүчлийн хийн 20%-г өөртөө шингээдэг. Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 75% нь нүүрсхүчлийн хийн ялгаралтай холбоотой. Дулаан гаргах, тээврийн хэрэгслийг ажиллуулахын тулд нүүрс, тос, шатахуун шатаах нь хүлэмжийн хийг ялгаруулдаг.
- Метан. Газар ашиглалтын горим өөрчлөх, газрын клиринг хийх, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь нүүрстөрөгчийг ялгаруулдаг бол, саалийн үнээ, ямаа, гахай, одос үхэр, тэмээ, адуу, хонь, түүнчлэн газрын тосны хайгуулын өрөмдлөг, нүүрсний уурхай, байгалийн хийн хоолойноос хий алдах, хог хаягдлыг булах, хаях зэрэг нь метаныг ялгаруулдаг. Хүний хүчин зүйлийн улмаас ялгар буй хүлэмжийн хийн 14%-ийг эзэлдэг. Гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй, шатах түлшийн олборлолт болон органик хог хаягдлын ялзмаг. Метан нь нүүрстөрөгчийн хий шиг агаар мандалд удаан байдаггүй ч түүний дулааруулаах үр нөлөө нүүрсхүчлийн хийнээс 21 дахин их.
- Азотын дутуу исэл. Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 8% нь азотын ислийн ялгаралтай холбоотой. Гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй (ялангуяа азотоор бордсон хөрс болон малын ялгадас) ба аж үйлдвэрийн үйл ажиллагаа юм. Сөрөг тал нь түүний дулааруулаах үр нөлөө нүүрсхүчлийн хийнээс 310 дахин их.
- Фторт хийнүүд. Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 1% нь фторт хийнүүдийн ялгаралтай холбоотой. Гол эх үүсвэр нь аж үйлдвэрийн үйл ажиллагаа бөгөөд хор хөнөөл нь азотын дутуу ислээс илүү. Мөн дэлхийн хүн ам өсөхийн хирээр хоол хүнсний хэмжээ, малын тоо толгой, автомашин, эрчим хүчний хэрэглээ өсч байгаа нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байна.
Энэ бүгдээс болж дэлхий дулаарч байна. Үүнээс болж хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин нэмэгдэж, хот суурин газрууд усанд автах болов. Дулаарлаас болж дэлхийн тэнцвэрт байдал алдагдаж, улмаар байгалийн гамшигт үзэгдлүүд тохиох давтамжууд ойртож, хүч нь нэмэгдэж байна. Үүнийг уур амьсгалын өөрчлөлт гэж байгаа. Олон хүмүүс “цаг уурын өөрчлөлт” гэж ярьдаг нь буруу.
Уур амьсгал гэдэг нь тухайн нутагт олон жилийн туршид хэвшин тогтсон цаг агаарын дундаж төлөв байдлыг хэлнэ. Цаг агаар гэж агаар хөрсний температур, хур тунадас, чийгшил, салхи, цаг агаарын үзэгдэл зэргээр илрэх тухайн үеийн цаг агаарын байдлыг хэлнэ.
Түүнчлэн, дэлхийн дулаарал ургамалын ургацанд сөргөөр нөлөөлж байна. Бороо орсон ч дулаан уур амьсгалаас болоод газарт, хөрсөндөө бүрэн шингэж амжилгүй ууршдаг. Чийггүй хөрсөнд ургамал ургахгүй.
Хүлэмжийн хийнүүдийн дэлхийг дулааруулах чадамж харилцан адилгүй байдгийг доорхи хүснэгтэд харуулав.
№ | Хүлэмжийн хий | CO2-той тэнцүүлэн тооцох нэгж |
Хувиргасан тооцоололт (Дэлхийг дулааруулах чадамж) Global Warming Potential (GWP) |
|
1 | Нүүрсхүчлийн хий | Carbon Dioxide (CO2) | 1 | |
2 | Метан | Methane (CH4) | 21 | 1 тонн метан 21 тонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэнэ |
3 | Азотын дутуу исэл | Nitrous Oxide (N2O) | 310 | 1 тонн азотын дутуу исэл 310 тонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэнэ |
4 | Фторт хийнүүд | Hydrofluorocarbons (HFCs) | 14800 | |
5 | Perfluorocarbons (PFCs) | 10900 | ||
6 | Sulphur hexafluoride (SF6) | 22800 |
Яагаад “хүлэмжийн хий” гэж нэрлэсэн бэ?
Хүнсний ногооны хүлэмж. Тэнд ногоог ургуулахын тулд дулаан нөхцөл хэрэгтэй. Тиймээс хана, дээврийг гялгар уутаар хийдэг нь нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх гэж тэр. Учир нь нарны гэрэл хөрсийг дулаацуулдаг. Гэхдээ тэр дулаан буцаад гарах ёстой байтал гялгар уутнаас болоод түгжигддэг. Түүний үр дүнд дулаан нөхцөл бий болж байгаа юм. Хүлэмжийн хий дэлхийн агаар мандалд яг ийм нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Дэлхийн дулаарал бол ерөөсөө л энэ.
Гэхдээ CO2, N2O, CH4 гэх мэт байгалийн гаралтай хүлэмжийн хийнүүд агаар мандалд тодорхой хэмжээгээр байх ёстой. Ингэснээрээ, дэлхийн дулааныг зохицуулж байдаг. Хүлэмжийн хийн давхарга хэт нимгэрэх юм бол дэлхий хүйтрэнэ.
Гэтэл хүний үйл ажиллагаанаас болоод нүүрс болон шингэн шатаах явцад хүлэмжийн хий асар ихээр ялгарч байна. Нүүрсийг шатаахаар нүүрстөрөгч ялгарч агаар мандал руу дэгддэг ба энэ нь тодорхой хэмжээгээр байх ёстой тухай дээр ярьсан. Гэтэл нүүрс шатаах явцад нүүрстөрөгчөөс нүүрс дутуу шатсаны үр дүнд ялгардаг угаарын хий гэх мэт хийнүүд дээшээ дэгдэлгүй хүний амьсгалын түвшинд байсаар байдаг нь бидний нүдэнд харагдаж буй утаа юм.
Тэгэхээр, товчоор хэлбэл, агаар мандалд очиж хуримтлагддаг хүлэмжийн хий нь дэлхийн уур амьсгалыг дулааруулахад нөлөөлж буй болохоос хүний эрүүл мэндэд хортой агаарын бохирдолтой хамааралгүй юм. Харин дээшээ дэгддэггүй, хүний хүчин зүйлийн улмаас үүдэлтэй хорт хий, бодисууд нь агаарыг бохирдуулж байгаа байх нь. Гэхдээ дэлхийн дулаарал энэ хэвээрээ үргэлжилбэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Дэлхийн дулаарал сүүлийн 10000 жилд 00.1 градусаар нэмэгдсэн байдаг. Гэтэл сүүлийн 100-200 жилийн хугацаад дулаарал 0.7 градусаар огцом нэмэгдсэн. Энэ чигээрээ үргэлжлэн дэлхийн дундаж дулаарал 2 градусаар нэмэгдвэл түүнийг зогсоож чадахгүй байдалд хүрнэ. Ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй. Үүнийг 80-аад оноос мэдэрч эхэлсэн байдаг. Улмаар дэлхий энэ асуудалд анхаарал хандуулж, НҮБ идэвхи санаачилга гаргаж, “НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенц”-ийг 1992 онд баталсан нь НҮБ-н гишүүн орнуудыг энэ үйлсэд нэгдүүлж, хувь нэмрээ оруулахыг уриалсан. Түүний дараа Киотогийн протокол санаачилагдсан.
Киотогийн протокол
Киотогийн протокол нь НҮБ-н Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцтэй холбоотой олон улсын гэрээ бөгөөд гэрээний талууд болох хөгжсөн улс орнуудад хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах үүрэг хүлээлгэсэн юм.
Өнгөрсөн 150 жилийн аж үйлдвэрийн хөгжлийн явцад үүсч бий болж, агаар мандалд хуримтлагдсан хүлэмжийн хийн хариуцлагыг хөгжсөн улс орнууд хүлээх учиртай гэж үзсэн учраас Киотогоийн протоколын Хавсралт 1-н орнуудад хүлэмжийн хийгээ бууруулах нийтлэг боловч ялгаатай хариуцлагыг оноосон билээ. Киотогийн протокол 1997 оны 12 дугаар сарын 11-нд батлагдсан бөгөөд 2005 оны 2 дугаар сарын 16-нд хүчин төгөлдөр болсон юм. 8 жилийн дараа хүчин төгөлдөр болсны учир нь Киотогийн протоколд дэлхийн улс орнуудын багадаа 55 нь нэгдсэн байх, тэдгээр улс орнуудын хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралтын 55%-с илүү байна гэсэн нөхцөл биелэлээ олохгүй чамгүй удсан. Сүүлд Орос нэгдсэнээр дээрх нөхцлүүд хангагдаж, гэрээ хүчин төгөлдөр болж, улс орнууд үүрэг хүлээн ажилласан.
Одоо Киотогийн протокол хүчин төгөлдөр байхаа больсон. Төсөөлж байсан амжилтандаа хүрч чадаагүй. Энэ нь үүрэг хүлээсэн улс орнууд түүнийгээ биелүүлээгүй бол ямар хариуцлага ноогдуулах гэх мэт хариуцлагын тогтолцоо нь тодорхойгүй байсантай холбоотой. Жишээ нь Хятад, Энэтхэг гэх мэт улсууд хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дээгүүрт жагсдаг мөртлөө Хятад Киотогийн протоколоор үүрэг хүлээгээгүй байсан нь маргаан дагуулж байв.
Дараа нь НҮБ-н Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн оролцогч талууд Копенгагенд хуралдсан боловч дорвитой үр дүнд хүрээгүй.
Цэвэр хөгжлийн механизм (CDM)
Киотогийн протоколоор хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах үүрэг хүлээсэн хөгжсөн зарим улс орнуудын хүлэмжийн хийгээ бууруулах боломж шавхагдсан байсан. Тийм улс орнууд хөгжиж буй улс орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх эсвэл хэрэгжсэн төслийн үр дүнг худалдан авч, түүнийгээ өөрсдийн хүлээсэн үүрэгтээ тооцуулах боломж олгосон юм. Энэ ажил Киотогийн протоколийн үр дүнд хийгдсэн бөгөөд Цэвэр Хөгжлийн Механизм гэж нэрлэдэг. Хөдөө орон нутгийг нарны эрчим хүч ашиглан цахилгаанаар хангах, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашиг өндөртэй уурын зуухуудыг суурилуулах гэх мэт төслүүдийг хэрэгжүүлснээр энэ механизмын үр ашгийг хүртэх боломжтой байв.
Манай Монгол улс Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, “Салхит” салхин цахилгаан станцын төслүүд цэвэр хөгжлийн механизмд хамрагдаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дүнгээ худалдсан. Үнэлгээ нь 1 тонн хүлэмжийн хийг ялгарлыг бууралтыг 10-15 доллараар үнэлсэн. 100000 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад 1 сая доллар авна гэсэн үг. Энэ механизм хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг мөнгөжүүлсэн анхны санаачилга, оролдлого байснаараа онцлогтой.
Энэ механизмыг Хятадууд их сайн ашигласан. Нийт хэрэгжсэн төслүүдийн бараг 70-80 хувь нь Хятадад хэрэгжсэн байдаг.
Одоо энэ механизм ажиллахгүй байгаа. Учир нь хүлэмжийн хийн ялгарлыг худалдаж авахаар сонирхдог газар байхгүй болсон. Яагаад гэвэл хариуцлагын тогтолцоо тодорхой бусаас гадна Киотогийн протоколын хугацаа дуусч байгаа ба дараагийн шинэ механизм гарч ирж байгаатай холбоотой.
Парисын гэрээ
Киотогийн протоколтой зорилгын хувьд ижил Парисын Гэрээний агуулга 2015 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 22-нд талууд гарын үсэг зурахад бэлэн болсон юм. 2016 оны 12 дугаар сарын байдлаар НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Зөвлөгөөний 195 гишүүн орноос 194 нь гэрээнд гарын үсэг зурсан бөгөөдл тэдний 117 нь гэрээг соёрхон баталсан байна. Соёрхон батлана гэдэг гишүүн орнууд улсын их хурлаараа хэлэлцүүлж, хэрэгжүүлэх үүрэг хүлээж, баталгаажуулна гэсэн үг.
Парисын гэрээ Киотогийн протоколоос амжилттай байсан шалтгаан нь улс орнууд хүлэмжийн хийн дэлхийд үзүүлэх сөрөг нөлөө болон түүнтэй хэрхэн тэмцэх талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл урьдынхаасаа нэмэгдсэнтэй холбоотой. Киотогийн протокол гарах үед ойлголт, мэдлэг бага байхын зэрэгцээ санаачилга ч бага байсан. Харин дэлхийн уур амьсгал дулаараад байгаа нь тооцоо болон хэмжилтээс гадна нүдэнд ажиглагдаж, амьдрал дээр мэдрэгдээд эхэлсэн нь Парисын гэрээний амжилтын гол хүчин зүйл юм.
Монгол улсын хүлэмжийн хий
Манай улс жилд 20 гаруй сая тонн хүлэмжийн хий ялгаруулдаг. Үүнийг тусгай аргаар тооцдог. Эрчим хүчний салбарт хичнээн тонн нүүрс түлсэн, нэг тонноос хэдий хэмжээний нүүрстөрөгч ялгарах, 1 хонь хэдий хэмжээний метан ялгаруулах вэ гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэж тооцоллыг хийдэг. Тооцооллын томъёо нь тухайн улс орны уур амьсгал, малын үүлдэр угсаа, бэлчээрийнх эсвэл эрчимжсэн эсэх зэргээс хамаараад ялгаатай байдаг.
Манайд улсын хувьд, хүлэмжийн хийн ялгарын хамгийн том эх үүсвэр нь эрчим хүчний салбар, дараа нь мал аж ахуй ордог.
Монгол улс дэлхийн дулаарлын эсрэг олон улсын чанартай арга хэмжээнүүдэд иймэрхүү арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцсоор ирсэн. Өнөөдөр бид хүлэмжийн хийн тооллого хийж, статистик тоо, баримтаа боловсруулан гаргаж, холбогдох байгууллагуудад өгдөг болсон. Хөгжиж буй улс орнууд энэ мэт мэдээллийг өмнө нь хааяа нэг өгдөг байсан бол Парисын гэрээний дараа 2 жил тутамд өгдөг болсон. Мөн хүлэмжийн хийг бууруулахын тулд авахаар төлөвлөсөн арга хэмжээ, үйл ажиллагааныхаа тайланг хамт өгдөг. Монгол орны хувьд хүлэмжийн хийн ялгарал өссөөр байх хандлагатай. Бид энэ хэвээрээ яваад байвал 2030 он гэхэд манай улсын ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ 50 сая тонн болно. Парисын гэрээг соёрхон баталсан бусад улс орнуудын адилаар манай улс ч гэсэн хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14%-р бууруулна гэсэн амлалт авсан. Дэлхийд 100% сэргээгдэх эрчим хүч ашиглана гэсэн амлалт авсан улс, хотууд нэг биш бий.
Хүлэмжийн хийг яаж бууруулах вэ?
Уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хэрэгтэй. Тиймээс нүүрс түлэхээс багасгаж эсвэл бүр больж, оронд нь сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэж, ойжуулах хэрэгтэй. Мөн эрчим хүчийг хэмнэх хэрэгтэй.
Монгол улсын Засгийн газар “Сэргээгдэх Эрчим Хүчний Хууль”-ийг 2007 оны 1 дүгээр сарын 11-нд баталсан. Энэ хуулийн дөрөвдүгээр бүлэгт сэргээгдэх эрчим хүчийг үнэлэх үнэ, тарифыг тусгаж өгсөн юм.
11 дүгээр зүйл. Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тариф 11.1.Дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо дараахь хязгаарын хүрээнд тогтооно: /Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 11.1.1. Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар; 11.1.2.5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар; 11.1.3. Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам.доллар. 11.2. Энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно. /Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 11.3. Бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл дараахь хязгаарын хүрээнд тогтооно: 11.3.1. Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.10-0.15 ам.доллар; 11.3.2.500 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.10 ам.доллар; 11.3.3.501-2000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.05-0.06 ам.доллар; 11.3.4. 2001-5000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.05 ам.доллар; 11.3.5. Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.2-0.3 ам.доллар. |
Үнийг хуулиндаа тусгасан нь сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан. Товчоор хэлбэл, тэдэнд ойлгомжтой байдлыг бий болгосон. Үүний үр дүнд Салхитын салхин цахилгаан станцын төсөл хэрэгжсэн. Одоо өөр 6 байршилд Салхит шиг салхин цахилгаан станцын төслүүд төлөвлөгдсөн байгаа. Хуулинд тусгасан үнэ, бодит үнийн зөрүүг улс төлдөг. Энэ бол хүлэмжийн хийг бууруулах улсын дэмжлэг. Улс энэ мэт дэмжлэгийг сэргээгдэх эрчим хүчний олон бүтээгдэхүүн, төсөл дээр хийх хэрэгтэй.
Аж ахуйн нэгжийн хувьд, бизнесийн аливаа шинэ төсөл төлөвлөж хэрэгжүүлэхдээ аль болох эрчим хүчийг хэмнэсэн, сэргээгдэх эрчим хүчийг ашигласан байх хэрэгтэй.
Хэдийгээр эдгээр санаачилгуудыг хэрэгжүүлэхэд асар их санхүүжилт хэрэгтэй ч Парисын гэрээгээр жил бүр хөгжсөн улс орнууд 100 тэрбум долларын фонд үүсгэж, түүнийгээ хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг дэмжихэд зарцуулна. Одоогоор, 10 тэрбум доллар нь цуглачихсан гэж байгаа. Тэгэхээр, бид шаардлагынх нь дагуу төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж энэ сангаас санхүүгийн дэмжлэг авах хэрэгтэй. Монгол улсад ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сангийн Үндэсний итгэмжлэгдсэн байгууллагаар тодорсон. Ингэснээр, тус сангаас 20 сая ам.долларын санхүүжилт авч, өөрсдийн сангаас 40 сая ам.долларыг гаргаж, нийтдээ 60 сая ам.долларыг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар болжээ.
Мөн 2015 оны 11 дүгээр сарын 26-нд “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль” батлагдсан. Тус хуулиар аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчний хэрэглээгээр нь “үүрэг хүлээсэн хэрэглэгч” хэмээн ангилсан. Хуулийн нэгдүгээр бүлгийн 3.1.8-д ““үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж эрчим хүчний хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;” хэлнэ хэмээжээ. Улмаар, Гуравдугаар бүлэгт эрчим хүч хэрэглэгчийн эрх, үүргийг дараах байдлаар тодорхойлсон байна.
10 дугаар зүйл. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүрэг 10.1.Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах эрхтэй: 10.1.1. Эрчим хүчний аудитын байгууллагыг сонгох; 10.1.2. Эрчим хүчний аудитын зөвлөмж, дүгнэлтийн талаар үндэслэлтэй тайлбар өгөхийг шаардах; 10.1.3. Энэ хуулийн 13.4.2-т заасан зөвлөмжийг сонгон хэрэгжүүлэх; 10.1.4. Эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулал эдлэх. 10.2. Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах үүрэгтэй: 10.2.1. Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх; 10.2.2. Эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх; 10.2.3. Өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх; 10.2.4. Эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх; 10.2.5. Эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилох, чөлөөлөх, энэ тухай Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх; 10.2.6. Эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон гомдлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх. 11 дүгээр зүйл. Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын бүрэн эрх 11.1. Иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах эрх, үүрэгтэй: 11.1.1. Эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас зөвлөгөө авах; 11.1.2. Сайн дурын үндсэн дээр эрчим хүчний хэрэглээнд аудит хийлгэх. 12 дугаар зүйл. Урамшуулал 12.1. Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшууллыг энэ хуулийн 9.1.9.е, Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11-д заасан журмаар зохицуулна. |
Энэ хуулиар аж ахуйн нэгжүүд эрчим хүчний хэрэглээндээ эрчим хүчний аудитыг сайн дурын үндсэн дээр хийлгэх, эрчим хүчээ хэмнэх үүрэг хүлээж, алдаа дутагдалаа засч эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулал эдлэх зэрэг нь бас хүлэмжийн хийг бууруулах улсын дэмжлэг юм. Аж ахуйн нэгждээ ч зардлын хэмнэлтийг бий болгоно.
Эрчим хүчний инженер мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор Ж.Доржпүрэв нь даян дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний салбараас байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, Эрчим хүчний салбарын үр ашгийг сайжруулах, түлш, эрчим хүчийг хэмнэх байгаль орчинд хор хөнөөл багатай эрчим хүчний эх үүсгүүрүүдийг Монголд нэвтрүүлэх, хүлэмжийн хийн тооцоо, хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлийн олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд оролцож, судалгаа хийж, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний ном сэтгүүл, эмхэтгэлд нийт 60 гаруй бүтээл нийтлүүлж, дотоодын эрдэм шинжилгээний бага хурал, семинар зөвлөлгөөнд 30 орчим эрдэм шинжилгээ судалгааны илтгэл тавьж хэлэлцүүлж, олон улсын хурал зөвлөлгөөнд нийт 20 гаруй судалгаа, шинжилгээний илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тэрээр одоо эрчим хүч, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр судалгаа явуулдаг “ЕЕС” компанийн захиралаар ажиллдаг.
Жаргалын Доржпүрэв