Мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлжээ.
Аянаар иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, гадаад орны элчин сайдын яамд, хандивлагч орон, олон улсын байгууллагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байгаа аж.
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан нь мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтанд хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Засгийн газрын хуралдаанаар мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайланг хэлэлцэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 82.8 хувьтай хангагдсан байна.
Гэвч энэ оны 10, 11 дүгээр сард манай орны ихэнх нутгаар их хэмжээний цас орж нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Улмаар хүйтний эрч эрс чангарч одоогийн байдлаар Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсэг, Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул аймгууд зуд болох хамгийн их эрсдэлтэй, Сүхбаатарын зарим нутаг, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгууд их эрсдэлтэй байдалд орсон нь нийт аймгуудын 70 гаруй хувийг эзлэж байна.
Энэ аяны хүрээнд цугларсан нэн шаардлагатай дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүн, малын эм тариа, түлээ нүүрс, өвс, тэжээл, нэмнээ, элгэвч, малын хашаа хороог дулаалах материалыг цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө малчин түмэндээ хүргэхийг зорьж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.