Өлзий учралын наран ургасан Намрын дунд сарын 17-ны билигт сайн өдөр буюу 2016.09.18-ны Ням гарагт “Чандмань эрдэнийн өргөл ” усан тахил өргөх олон нийтийн эв санааны үйл ажиллагаа болох гэж байна.
Энэхүү үйл ажиллагааг Богд хааны ордон музей, Усны үндэсний хороо, Туул голын сав газар, Галбарваасан ТББ, Ламын Гэгээн Монгол Сүнчой, Жавзандамба хутагт төв, Буяны чуулган клуб, Таны Буянд Даган Баясъя төв, Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах төв, Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн төв Дэмжлэг ком ХХК, Like Mongolia-залуусын дуу хоолой зэрэг төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагууд хамтран Монгол түмэнд тусгаар тогтнол, эрх чөлөөг бэлгэлсэн, Монголчууд бидний мартаж үл болох түүхэн газар буюу “Богд хааны ордон музей”-н “Амгалан энхийн хаалга”-ын өмнөх ёслол хүндэтгэлийн талбайд зохион байгуулна.
Наран ургах цагаар эхлэх тус ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа нь Улаанбаатарчууд бидний ундны усны эх ундрага болсон Хатан туул голын тунгалаг урсгалаас Зайсангийн гүүрийн баруун доод хэсгээс дээжлэн авч, эгнэж зогссон 1600-1800 хүмүүс гараас гарт хүндэтгэлтэйгээр дамжуулсаар Богд хааны ордон музейд тахил өргөх усыг хүргэх ажээ.
Монголчууд бидний түүхийн он цаг зуун зуунаар алсрах тусам шүүн хэлэлцэгдэж, алдаа оноо, алдар гавъяа нь дэлхий дахинаа тодрон дурсагдан буй өнөө цагт мөн байгаль цаг уурын өөрчлөлт хүн төрөлхтөн бидний тулгамдсан асуудал болж буй энэ үед Монгол төр түвшин байж, эх болсон хамаг амьтан амар жаргалтай байхын тухайд зориулан усан тахилаа өргөх бөгөөд түмэн олондоо эв санаагаа нэгтгэн оролцохыг санал болгон ажиллаж байгаа юм байна.
Дээрх үйл ажиллагааны эрхэм зорилго нь залуу хойч үедээ мартаж үл болох түүх, соёлоо сурталчилан таниулахын зэрэгцээ нийгэмд байгальд ээлтэй, нэн ялангуяа усны зөв зохистой хэрэглээг эрхэмлэж амьдрахыг уриалж байна.
Шим ертөнцийн оршихуйн суурь үндэс болсон усны бохирдол, хомсдол, жилээс жилд, хоногоос хоногт нэмэгдэж, байгалийн бохирдол, зүй зохисгүй ашиглалтын эсрэг Дэлхийн усны байгууллага тухайн улс орны шашин соёл, уламжлалт зан үйлээр нь дамжуулан хамгаалах асуудлыг хөндөн хэлэлцэж, анхаарал хандуулан ажиллах болсон өнөө үед Монголчууд бид уламжлалт шашин соёлын зан үйлээр дамжуулан хувь нэмрээ оруулж буй явдал юм.
Үүнд Туул голоос нийт 1080 литр гадаргын усыг тахилд зориулан зөөх бөгөөд тахилын рашааны дээжийг Жарнайсиг Бурханы дацангийн барилгын ажилд, “Сэтгэлийн үндэс” аяны хүрээнд баригдаж буй СХД дэхь цэцэрлэгийн барилгын ажилд өргөснөөр 500-700 литр гүний усыг хэмнэх юм.
Уламжлалт анагаах ухаан, зурхайн ухаанд усанд хор орох, эм орох үеийг тооцон гаргадаг бөгөөд 2016.09.13-19-нд усанд эм орох өдрүүд тохино.
Урсгал ус нь рашааны мөн чанартай болох энэ үед “Чандмань эрдэнийн өргөл” усан тахил өргөх зан үйл болж байгааг онцолж байна.
Үүний зэрэгцээ 21 аймгийн томоохон гол мөрөн, нуур, рашааны дээжийг өргөхөөр зорин ажиллаж байгаа бөгөөд БОАЖЯ-наас энэхүү үйлсэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг facebook: Чандмань эрдэнийн өргөл – усан тахил өргөх ёслол – хуудас - аар хүлээн аваарай.
https://www.flickr.com/photos/globalwaterpartnership/sets/72157673310897765 - Дэлхийн усны түншлэл байгууллагын ээлжит хурал 2016.08.28 - 09.02-нд Швед улсад болжээ.
“ЧАНДМАНЬ ЭРДЭНИЙН ӨРГӨЛ” - Усан тахил өргөх ёслол Олон нийтийн эв санааны үйл ажиллагаа
Хэзээ: Аргын тооллоор 2016.09.18-ны Ням гарагийн 07:00 – 15:00 цагт /Билгийн тооллоор Намрын дунд сарын 17-ны Дашням, Балжинням давхацсан өлзийт өдөр, Лусын буулттай, Усанд эм орох үе/
Хаана: “Богд хааны ордон” музейн “Амгалан энхийн үүдийн хаалга”-ын өмнөх ёслол хүндэтгэлийн талбайд,
Зохион байгуулагчид:
- “Богд хааны ордон” музей
- Усны үндэсний хороо
- Галбарваасан
- Буяны чуулган клуб
- Жавзандамба хутагт төв
- Ламын Гэгээн Монгол Сүнчой
- Дэмжлэг ком ХХК
- Like Mongolia – залуусын дуу хоолой
- Wiselight ХХК
- Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн төв
- Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах төв
- Таны Буянд Даган Баясъя төв
- ..................... гэх мэт
Эрхэм зорилго:
- Эв нэгдлийн хүч: - Монголчуудын оюун санааны Эв нэгдэл сулран доройтсон энэ цаг үед 1911 оны түүхэн үйл явдлыг дахин сэргээж үйл хэрэг болгосноор эв нэгдэл, хамтын ажиллагааг бий болгох.
- Усны ухамсартай хэрэглээг бий болгох: - 2000 оноос Туул голын бохирдол, урсацын тасалдалд болон гүний усны нөөцийн хомсдол, Туул голын эрэг, ай сав газрын экологийн тэнцвэр алдагдалт, гадаргын усыг хэрэглэдэггүй байдал, оо-ын бохир цэвэрлэх, барилгын ажилд гадаргын усыг ашиглахгүй гүний усыг хэрэглэж байгаа, усны ухамсарт бус гамгүй хэрэглээг зогсоох, зэрэг усны тулгамдсан асуудлуудыг олон нийтийн анхааралд өртүүлж бодит байдлыг таниулан мэдүүлэх.
- Түүх соёлоо сурталчилах: - Монголчууд бидний мартаж үл болох тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсаны түүхэн үйл явдалыг бэлэгдэн бүтээсэн “Богд хааны ордон” музейн “Амгалан энхийн үүдийн хаалга”-ын ёслол хүндэтгэлийн талбайг залуу хойч үедээ таниулан мэдүүлэх
- 1600-1800 хүн санаа нэгтэй байх: - Одоо болон ирээдүйнхээ төлөө нэгэн санаан дор эвлэлдэж ямар ч улс төр, намын үзэл сурталгүйгээр нийгмийг сайн үйлсэд уриалах
ҮР ДҮН:
- 500-1000 литр гүний усыг хэмнэх /Барилгын ажилд хэрэглэдэг гүний усыг/
- Монголчууд эвлэлдэн нэгдэж чаддаг гэдгийг харуулах
- Байгалиа ардын уламжлалт зан үйлээр хамгаалах
МАРШРУТ ХЭМЖЭЭ:
- Туул голын усыг дамжуулах зам нь Зайсангийн гүүрийн Баруун доод эргээс Богд хааны ордон музейн “Амгалан энхийн үүд”-ийн ёслол хүндэтгэлийн талбай хүртэлх зам 800 - 810 метр
/1 метрт 2 хүн гэж тооцвол энэ зайнд 1600-1800 хүн эгнэн зогсоно./
2016 онд:
1. Тулгар төр байгуулагдсаны 810 жил ой, Монголчууд үндэсний эрх чөлөөгөө олж авсаны 105 жилийн ой
2. Монгол түмний төр, түмний их шүтээн Мигжид Жанрайсиг Бурхан дахин бүтээгдсэний 20 жилийн ой
3. Жанрайсиг Бурханы хурлын дацан баригдаж байна.
4. Туул голын ус төдийгүй бусад гол мөрөн, нуур бохирдож, татарч байна
5. Улаанбаатарчууд барилга болон ахуйн хэрэгцээндээ гүний усыг хэрэглэж байна.
Үндсэн зарчим:
1911-1913 онд Өндөр Жанрайсиг Бурханыг бүтээх үйлсийг Монголчуудын эв хамтын хүчээр хийсэн түүхэн үйл явдалыг сэргээж, аливаа нам, улс төрийн нөлөө, байгууллага хувь хүний ашиг сонирхолгүй зөвхөн Монгол гэдэг нэгэн нэрийн дор нийтийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж зохион байгуулах
“Чандмань эрдэнийн өргөл” үйл ажиллагааны үндэслэл:
1. Түүхийн эх сурвалж:
Монголчууд бид түүхэн цаг үеийн хүнд хэцүү, нийгмийн шилжилтийн эхэн үеийн тарчиг үед ч төр улсынхаа батжин оршихын тухайд зорьсон үйлээрээ эвлэлдэн нэгдэж, өөрөөсөө илүүтэй үр хойчийнхоо ирээдүйн төлөө байгаа бүхнээ зориулан аливаа сайн үйлсийг бүтээж чаддагийг харуулсан түүхэн он цагийн гэрч болсон олон бүтээл бий. Үүнээс онцолбол эх орны минь хөх тэнгэрийг тольдсон Дорнод аймгийн Халх голын хөндий дэх Найман аюулаас гэтэлгэгч Жанрайсиг, Хатан Туулын хадган цэнхэр долгионыг тольдсон Мэлмийгээр болгоогч Жанрайсиг Бурхадыг хэрхэн бүтээсэн түүх юм.
1911 онд Монгол улсын шашин, төрийг хослон баригч 8-р Богд хааны зарлиг, лүндэн, удирдлаган дор Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсоны бэлгэдэл болгон 80 тохой Мигжид Жанрайсиг Бурханыг эв хамтын хүчээр бүтээсэн.
Тухайн үеийн Жанрайсиг Бурханыг бүтээхэд Хангай, Хэнтий, Саяны нуруу, Алтайн нуруунаас Жанрайсиг Бурханы сүмийн тулгуур дөрвөн баганы модыг Туул голоор хөвүүлэн авчирч газар хүргэлгүйгээр мөрлөн Жанрайсигийн дуганд хүргэж ирсэн түүхтэй.
Мөн Жанрайсиг Бурханы мөргөлийн дуганы барилгын ажилд шаардлагатай усыг Туул голоос /Дунд голоос/ Гандан хүртэл эгнэж суусан тухайн үеийн хүрээний олон түмэн газар хүргэлгүй гараас гарт дамжуулан хүргэж эв хамтын хүчээр нэгэн санаан дор нэгдэж 1911-1913 онд хоёр жилийн хугацаанд бүтээж чаджээ.
1991 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч /П.Очирбат/ -ийн зарлигаар социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн улс төр, эдийн засгийн шилжилтийн үед Монголчууд бид эв хамтын хүчээр Жанрайсиг Бурханаа 1991-1996 онд дахин бүтээж чадсан юм.
2016 онд Жанрайсиг Бурхан дахин бүтээгдсэний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд хурлын дацан нь баригдаж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг эдүгээ 21-р зуунд Жанрайсиг Бурхан дахин бүтээгдсэний 20 жилийн ойн баярын хүрээнд 1911 оны түүхэн үйл явдлыг давтан Зайсангийн гүүрээс Богд Хааны ордон музейн “Амгалан энхийн үүд”-ийн өмнөх ёслол хүндэтгэлийн талбай хүртэл эгнэж зогссон Монголчууд оюун санаагаар эвлэлдэн нэгдэж Туул голын усны дээжийг гараас гарт дамжуулан тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Жанрайсиг Бурхандаа, Монголын анхдугаар Богд Өндөр Гэгээний ариун шүтээний мэлмийн өмнө усан тахил өргөхийн зэрэгцээ Жанрайсиг Бурханы хурлын дацангийн барилгын ажлын нэг өдрийн усны хэрэгцээнд нь гадаргын усыг өргөнө.
Усан Тахилыг өргөх өдрийг 2016.09.18-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний учир нь: Бурханы шашны их таван ухааны нэг болох Тэжээхүй ухааны үүднээс:
- Усанд эм орох 7 хоног /Төрөл бүрийн Ургамлын шим боловсорч гүйцээд үндсээрээ газрын хөрсөөр дамжин усанд шингэснээр урсгал ус эмийн, рашааны чанартай болно гэж үздэг/ - ийн үе.
Энэ хугацаа нь энэ жил 2016.09.13-19-ны өдрүүдэд тохиож байгаа бөгөөд бид амралтын өдөр болох 2016.09.18-ны Ням гарагийг сонгож байна.
- Дашням, Балжинням давхацсан, Намрын дунд сарын 17-ны өлзий учралын наран ургасан өдөр тохиож байгаа юм. 2016 онд 09-р сарын 18-нд усан тахилаа өргөх юм.
2. Гадаргын болон гүний усны нөөцийн тулгамдсан асуудал:
Монголчууд бид байгаль хамгаалах өнө эртний түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Үүний нэгэн тод илрэл нь Дэлхийд хамгийн анх байгалийн үзэсгэлэнт газар усыг онголж дархалсан түүхэн гэрч газар нь Богд Хан уулын дархан цаазат бүс юм.
Гэвч орчин цагт энэхүү уламжлал алдагдсанаар араасаа олон эрсдэлийг дагуулах болсон.
Тиймээс Улаанбаатар хотын оршихуйн суурь үндэс болсон Туул голын бохирдол, хомсдол, 2000 оноос урсац нь тасарч байгаа өнөөгийн тулгамдсан асуудлыг олон түмний анхааралд хандуулж, үүнд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлийг багасгах, Гадаргын уснаас илүүтэй Гүний усны нөөц дуусч байгааг ойлгуулах, Зугаалга нэрийн дор бохирдуулж буй байдлуудыг багасгаж уламжлалаа дагахыг хүн болгонд уриалахыг энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан сурталчилна.