Манай нарны аймагт, хэмжээ, бүтцээрээ дэлхийтэй ойролцоо хоёр гариг бий. Тэд хоёулаа манай хөршүүд. Магадгүй эрчүүд Ангарагаас, эмэгтэйчүүд Сугараас ирсэн гэдэг яриа үнэний ортой ч байж болох аж.
Мэдээж хэрэг өнөөдөр Сугар гариг бол жинхэнэ там. Дэлхий, Ангараг гаригуудаас наранд хамгийн илүү ойр оршдог. Гадарга дээрх дундаж температур нь 462 градустай тэнцдэг аймшигтай гариг.
Түүнчлэн манай дэлхий дээр амьдрал хэрхэн бий болсныг тайлбарлахад бас нэг алхам ойртуулж байна
Тийм ч учраас 750 сая жилийн өмнө энэ гариг ус шингэн төлөвтэй оршдог, дэлхийтэй адил амьдрал тэтгэх боломжтой цаг агаартай байсан гэвэл итгэхэд бэрх.
Гэхдээ НАСА-ийн Годдард судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд симуляци хийж үзээд үнэхээр магадлалтай гэжээ. Амьдрал байж болохуйц төлөвт оршин байсан тус гаригийн галт уулын идэвхжил аймшигтай хэмжээнд хүрч, өнөөдрийн тамыг бий болгох хүртэл тэнд амьдрал байсан ч байж болох.
Хэмжээгээр дэлхийтэй ойролцоо боловч наранд биднээс 41 сая километрээр ойр оршдог Сугар гариг нарны цацрагт 40 хувиар илүү өртдөг.
Гэхдээ л байршил нь бидний нэрлэдэг “Алтан дундаж” буюу амьдрал тэтгэж магадгүй зайд байдаг юм.
Харамсалтай нь өнөөдөр Сугар дээр амьдрал байхгүй байгаа шалтгаан нь асар их хүлэмжийн хийнээс болж гаригийн гадарга өндөр халж, нимгэн үүлэн давхарга нь нарны гэрлийн 70 хувийг буцаагаад ойлгодог аж.
Тийм болохоор тэнгэрт харагдах хамгийн том зүйлийг бид үүрийн цолмон, үдшийн гялаан гэж нэрлэдэг билээ. Тооцоо ёсоор хоёр тэрбум жилийн өмнө Сугар гариг дээр 500 гаруй метрийн гүнтэй далай байсан байх магадлалтай.
Годдардын судалгааны багийнхан энд олон жилийн өмнө гадаргын дундаж температур 11-35 хэмийн дулаан байсан гэж тогтоожээ. Тэгэхээр тэнд дэлхийтэй адил байсан байж болох нь.
Гэхдээ өнөөдөр Сугар гариг тэнхлэгээ эргэх хугацаа нь манай дэлхийн 243 өдөртэй тэнцдэг, харин нарыг бүтэн тойрох хугацаа буюу нэг жил нь 225 өдөртэй тэнцдэг аж.
Хэрвээ энэ байдлаар үзвэл гариг дээр амьдрал байх бараг боломжгүй. Хамгийн гол нь гаригууд залуу байхдаа илүү хурдан эргэж байдаг учраас тэнхлэгээ эргэх хугацааг нь 16 өдөртэй тэнцэх үед ямар байх боломжтойг тооцож үзжээ.
Үүлсийн дундаас Үүрийн цолмонг судлахуй
Үр дүнд нь 53-83 хэмийн дундаж температуртай болсон аж. Мэдээж хэрэг энэ тооцоо Сугар дээр амьдрал байсан гэдгийг батлахгүй. Харин байж болох магадлалтай байсан гэдгийг харуулж байна.
Гол нь энэ судалгааны ачаар эрдэмтэд нарны аймгаас гадна орших гаригуудыг судлах явцдаа амьдрал тэтгэх боломжтой “Алтан дундаж” зайд оршдог гаригуудын тэнхлэгээ эргэх хугацааг өөрчилж илүү нарийвчилсан үр дүн гаргаж авах юм.
Түүнчлэн манай дэлхий дээр амьдрал хэрхэн бий болсныг тайлбарлахад бас нэг алхам ойртуулж байна. Гэвч Зөвлөлтийн илгээж байсан Венера хөлгүүд гаригийн аймшигтай цаг уурыг тэсэлгүй хэдхэн цаг болоод эвдэрч үгүй болж байсан болохоор бид тэр аймшигтай гариг дээр тэсэж чадах судалгааны хөлөг бүтээх хүртэл зөвхөн магадлал тооцож үзэхээс өөр аргагүй.
Эх сурвалж: Engadget