Хятадын Шиньхуа агентлаг дэлхийн хамгийн том усан дээр буух чадалтай AG600 нисэх онгоцыг БНХАУ үйлдвэрлэсэн талаар мэдээллээ.
Guardian-д бичсэнээр “Хэмжээгээрээ Боинг 737 онгоцтой дүйх энэ хөлөг далай дээр бууж, далайгаас хөөрч чадах өөр ямар ч онгоцноос хэмжээгээр асар том юм. Хятадын хэвлэлд бичиж буйгаар энэ хөлгийг судалгаа, хяналтын ажил болон ачаа тээвэрт ашиглаж болох аж” гэжээ.
Гэхдээ БНХАУ энэ хөлгийг танилцуулж байгаа цаг хугацаа нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудал хурцадсан энэ үетэй давхацсан нь хачирхалтай. Шиньхуа агентлаг хөлгийг ой хээрийн түймрийг унтраах ажилд ашиглаж болно гээд дээд хурд нь 500 км/цаг бөгөөд нэг удаад 4500 км зам туулах чадвартай гэжээ.
Энгийн онгоцтой адил газраас хөөрч, газардаж чадах AG600 онгоц 1500 метр урт, 200 метр өргөн, 2,5 метр гүн уснаас хөөрч бас газардаж чадна. Хятадын 150 гаруй институт, нисэх онгоцны эд анги үйлдвэрлэгч 70 компани хамтран бүтэн долоон жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд энэхүү онгоцыг бүтээжээ.