Монголын боксын холбоо, AIBA буюу Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ "РИО-2016" Олимпийн их наадмын Боксын тэмцээнийг шүүх эрхээ авлаа.
Тэрбээр мандатаа Венесуэла улсын Варгас хотноо болсон Мэргэжлийн боксчидод Олимпийн эрх олгох тэмцээн дээр гардан авсан байна.
Ингэснээр 70 жилийн түүхтэй Монголын боксын спортоос Олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байгаа хоёр дахь хүн болж байгаа юм.
Сонирхуулахад, "Афин-2004","Бээжин-2008" оны олимпийн их наадамд МУГД.С.Баясгалан шүүгчээр ажиллаж байжээ.