Монголчууд их байлдан дагуулалтын үедээ сумны үзүүрт гал асааж түймэр тавих, хор түрхэж хордуулах, дуут сумаар дохио өгөх зэрэг байдлаар нум сумыг ашиглаж байв. Энэхүү түүхийг өгүүлэх үзэсгэлэн Монголын Үндэсний түүхийн музейд нээлтээ хийжээ.
“Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил ” нэртэй энэ үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор содон үзмэрүүд багтсан байв. Тухайлбал шинэ чулуун зэвсгийн үеэс XIX зуун хүртэлх үеийн олон гайхамшигтай олдворуудыг дэлгэсэн байна.
Мөн гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, гоц мэргэн Ж.Баттөмөр нарын 300 гаруй үзмэртэй хувийн цуглуулга энэ үеэр анх удаа дэлгэгдсэн байна. Монгол нум сумны гайхамшгийг дэлгэсэн энэ үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм.
Т.Сайхан