Монгол улсын хүнсний манлай үйлдвэрлэгч APU компани нь Absolute. Pure. Unique буюу Төгс Төгөлдөр Тунгалаг философийг бий болгох ажлын хүрээнд дотоод ажилчдынхаа төдийгүй, олон нийтэд хандсан нийгмийн хариуцлагын ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн билээ.
Өнгөрсөн 2015 оноос эхлэн APU компанийн хамт олны зүгээс хүрээлэн буй орчны бохирдол, хүний буруутай үйлдлээс шалтгаалан бий болсон хог хаягдлыг багасгах зорилготойгоор “Тунгалаг Туул” аяныг зохион байгуулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх голын эрэг дагуу нийт 28 га газар талбайг цэвэрлэж 23,5 тонн хогийг ТҮК-ний хог ачих машинуудаар ачуулж байсан юм. Мөн түүнчлэн Туул голын эргийн дагуух хог хаягдлыг цэвэрлээд зогсохгүй, голын ойр орчимд хогийн сав байрлуулж ажилласан.
“Тунгалаг Туул” аяны гол зорилго нь хүн ам олноор төвлөрсөн Улаанбаатар хотын ундны усны ундарга болсон Туул голын сав газрыг хамгаалах, хог хаягдлыг багасгах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд уг үйл ажиллагаагаар дамжуулан олон нийтийг зөв зүйлд уриалан дуудах явдал юм.
Уламжлал болсон уг үйл ажиллагаа энэ сарын 20 өдрийн 12 цагт нээлтээ хийж эхэлсэн бөгөөд хүн бүрт аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, хэрхэн цэвэрлэх талаар талбайнуудын хуваарилалтыг зааж өгсөнөөр эхэлсэн юм. Мөн нээлтийн үеэр “Туул голын сав газрын захиргаа” -ны дарга Ш.Мягмар болон “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар нар хүрэлцэн ирж APU компанийн хамт олонд өөрсдийн сэтгэлийн үгээ хэлж урам зориг хайрласан билээ. APU-чуудын хувьд бүгд өөрсдийн хуваарилагдсан газрууддаа цэвэрлэгээ хийж эхэлсэн бөгөөд зарим хэсгүүдэд хур хог ихтэй төдийгүй барилгын болон хэрэглээний хогууд түлхүү байгааг ярьж байлаа.
"Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний тэргүүн Б.Жагар"
Манай хувийн хэвшлүүдээс APU компанийн хамт олон санаачилга гаргаж Туул голоо цэвэрлэж байгаад Хатан Туул голоо хамгаалъя үндэсний хөдөлгөөний залуучууд бид бүхэн талархалтайгаар хүлээн авч байна.
Энэ мэтчилэн олон албан байгууллагууд, аж ахуй нэгжүүд энэхүү санаачилгыг дэмжиж оролцоосой гэж хүсч байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
"APU компанийн ажилтан Пүрэвдорж"
Хамт олонтойгоо өнөөдөр Туул голын эргээр цэвэрлэгээ хийж байна. Нөхцөл байдал тун хэцүү байна. Маш их хогтой байгааг харж байгаа байх.
Иргэддээ хэлэхэд хогийг хогийн саванд нь хийж хэвших хэрэгтэй гэж хэлмээр байна. Бид бүгд байгаль дэлхийгээ хайрлахгүй бол өөр хэн хайрлаж хамгаалах вэ? Хамтдаа нэгдэцгээе гэж уриалмаар байна!
Энэ жилийн хувьд APU компанийн ажилчдын санаачилгыг дэмжиж Шунхлай групп болон бусад компаниудын төлөөллүүд, “Туул Голын Сав Газрын Захиргаа” болон “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” зэрэг аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, зарим хэвлэл мэдээллийн сувгууд бид бүхэнтэй нэгдэж энэхүү үйл хэрэгт хамтран оролцсон гэдгийг дуулгахад таатай байна.
Туул голоо цэвэрлэх аянд APU компанийн нийт 300 гаруй ажилчид оролцсон бөгөөд нийт 15,6 га газарт 14 тонн хог цуглуулж Туул голынхоо ойр орчмыг цэвэрлэж, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд бодитойгоор нэгдэж чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу! Бид бүхний санаачилгыг дэмжиж бусад аж ахуй нэгжүүд болон иргэн та ч бас хувь нэмрээ оруулж Нийслэлийн ундны усны ундарга болсон Хатан Туул голоо хамгаалах үйлсэд нэгдэхийг APU компанийн нийт хамт олны зүгээс уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!