Дэлхий нийтээр тавдугаар сарын 18-ны өдрийг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт байрлах, орон орны музей өөрсдийн дуу хоолойг нэгтгэн Олон улсын музейн зөвлөлөөс зарласан сэдвийн дор үйл ажиллагаа явуулдаг аж.
2016 оны олон улсын музейн өдрийг “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ сэдвээр Олон улсын музейн зөвлөлийн (ОУМЗ) Ерөнхий хуралдаан Итали улсын Милан хотноо долдугаар сарын 3-6-ны өдөр болох юм.
Энэхүү өдрийг тохиолдуулан Богд Хааны Ордон Музей “ХААНЫ ОРДОН-ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР” сэдвээр үзэсгэлэн, лекц, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Олон улсын музейн зөвлөл 1977 онд анх Олон улсын музейн өдрийг нийгмийн хөгжилд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд таниулах явдлыг нэмэгдүүлэх зорилгоор бий болгосон цагаасаа хойш ихээхэн амжилттай зохион байгуулсаар иржээ.
Өнгөрсөн 2015 онд олон улсын музейн өдрөөр 145 орны 35000 музей үйл ажиллагаа явуулж, дээд амжилт тогтоож байсан аж.
Богд Хааны Ордон Музейн цогцолбор нь Монгол улсын түүхийн онцгой дурсгалт газар бөгөөд Богд хааны дөрвөн ордон байснаас одоо цагт үлдээд байгаа цор ганц ордон юм.
Эдүгээ музей болоод 90 жилийн хугацааг үдээд буй Богд Хааны Ордон Музейг өмнө нь Шаравпэлжээлин сүм буюу Ногоон ордон хэмээдэг байжээ. Богд хаан Ногоон ордноос гадна Дэжингалбын сүм /Шар ордон/, Гунгаадэжидлин сүм /Цагаан ордон/, Хайлаас /Хайстай/ зуны ордон /Хүрэн ордон/ гэсэн орднуудтай байсан.
Дээр дурдсан гурван ордон нь цаг үеийн ээдрээтэй байдал, он цагийн эрхээр устаж үгүй болсноор өнөө бидний цаг үетэй золгож чадаагүй юм. Богд Хааны Ордон Музей нь урлаг соёл, уламжлал, нийгэм цаг үе, түүхийн гэрч болсон өндөр ач холбогдол бүхий түүхэн дурсгалт газар, хааны ордон, уран барилгын дурсгал, урлагийн хосгүй бүтээлүүдийн өв сан юм.
Богд Хааны Ордон Музейгээс Олон улсын музейн өдөрт зориулан гаргах “ХААНЫ ОРДОН-ТҮҮХ,СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР” сэдэвт энэ удаагийн үзэсгэлэнд хааны орднуудын олон сонирхолтой түүхэн гэрэл зургууд болон музейн сан хөмрөг дэх үзмэрүүдээс дэлгэх юм.