Монголын ууган бөгөөд тэргүүлэгч үүрэн холбооны оператор Мобиком Корпораци нь өөрийн 1.3 сая хэрэглэгчдэдээ хамгийн цогц 4G LTE технологийг тун удахгүй танилцуулахад бэлэн болоод байна.
Мобиком Корпораци нь өнгөрсөн жил зохион байгуулагдсан “ICT Expo 2015”-ын хүрээнд Монгол Улсад анх удаагаа 4G LTE буюу дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг туршилтаар нэвтрүүлсэн билээ. Тэгвэл тус корпораци нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, хамгийн найдвартай 4G LTE технологийг хүргэх үүднээс олон давтамжит техникийн туршилтыг явуулсны эцэст тун удахгүй үйлчилгээнд нэвтрүүлэхээр болоод байна.
Өөрөөр хэлбэл Apple, Samsung зэрэг дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн цорын ганц албан ёсны борлуулагч болох Мобиком Корпорациас худалдан авсан 4G LTE сүлжээг дэмждэг iPhone 5 серийн бүх загвар болон бусад Андройд үйлдлийн систем бүхий бүх ухаалаг гар утас, таблетууд маргаашнаас буюу 5 дугаар сарын 18-наас 4G LTE сүлжээнд холбогдох боломжтой болсон байна. Харин Blackberry болон iPhone 6 серийн бүх ухаалаг гар утас, iPad-ууд 5 дугаар сарын 31-нээс 4G LTE сүлжээнд холбогдох боломжтой болно.
Тус корпораци нь Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос 4G LTE технологийг нэвтрүүлэх зөвшөөрлөө авснаас хойш 4 сарын дотор олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, хэрэглэгчдийнхээ өссөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад нийцсэн, харилцаа холбооны хөгжилд цоо шинэ хуудас нээсэн үйлчилгээг хүргэж байгаа юм байна.
4G LTE гэж юу вэ?
4G LTE технологийн 4G гэдэг нэр томьёолол нь үүрэн харилцаа холбооны хөдөлгөөнт интернетийн үйлчилгээний 4 дэх үеийн илтгэдэг бөгөөд энэ нь одоогийн хэрэглэж буй 3G технологиос 10 дахин илүү хурдыг ухаалаг гар утас, таблет болон зөөврийн компьютер зэрэг холбогдсон төхөөрөмжүүд дээрээ хүлээн авах боломжтой юм. LTE гэдэг нэр томьёоллыг нь Long-Term Evolution буюу Урт хугацааны хувьсал хэмээн тодорхойлж болно.
4G LTE технологийг ашигласнаар хэрэглэгчид дуудлага, мессэж явуулах гэх мэт энгийн үйлдлүүдийг хийхээс илүүтэйгээр өөрийн ухаалаг төхөөрөмжүүдийг интернетийн орчинд болон гар утасны аппликешнуудын тусламжтайгаар илүү амар хялбар, баялаг хэлбэрээр бүрэн ашиглах боломжтой болно.
Apple компанийн iOS үйлдлийн систем бүхий iPhone 5 болон 6 серийн ухаалаг утаснууд, iPad-ууд мөн сүүлийн үеийн бүхий л Андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас, таблетууд 4G LTE сүлжээ нэвтэрсэн газруудад уг өндөр хурдны дата үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой.
Бид 4G LTE-г өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглаж болох вэ?
- Дүрст дуудлага: 4G LTE-г ашиглан гар утсаар дүрсээ харж, хоорондоо ярих нь илүү хурдан, тогтвортой болох тул FaceTime, Skype-аар ярихад дуу, дүрс илүү цэвэрхэн, тод болно.
- YouTube болон бусад видео: 3G-тэй харьцуулахад 4G-гээр видео үзэхэд хамаагүй илүү байна. 3G-гээр YouTube видео үзэхэд ихэнх ухаалаг утасны дүрс нь бүрзгэр байдаг бол 4G LTE-ээр илүү тод, чанартай ачаалагдах ба ихэнх видеог HD форматаар үзэж болно.
- 4G LTE нь илүү өргөн зурвасаар хангадаг тул зөөврийн төхөөрөмж болон компьютер ашиглан, олон хүмүүс зэрэг тоглоом тоглоход маш тохиромжтой.
- iPhone, iPod, iPad зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг 4G LTE сүлжээнд холбон, найм хүртэл тооны өөр төхөөрөмжүүдийг интернэтэд холбох эх үүсвэр буюу “hotspot” болгох боломжтой.
- 4G LTE-гээр HD, 4K форматтай киног хэдэн цаг биш хэдхэн минутад интернетээс татах, байрлуулах боломжтой.
- Хязгааргүй хэрэглээ: 3G сүлжээ ихээхэн ачаалалтай байдаг ба операторууд сарын дата багцандаа хязгаарлалт тогтоодог. 4G LTE бол илүү хурдан, үр ашигтай байдаг тул хязгаарлалт хийх шаардлагагүй байдаг.
Товчхон хэлэхэд: 4G LTE бол дэлхийг байлдан дагуулж байгаа илүү хурдан, илүү цэвэрхэн, илүү тод байх мэдээлэл, харилцаа холбооны технологийн стандарт юм. Энэхүү технологи нь ухаалаг утас, таблет, зөөврийн компьютерын ажиллах боломжуудыг тэлж, ер бусын хурдан, өндөр чанар бүхий дата мэдээллийг авах бололцоог бидэнд олгож, дараагийн үеийн бүр илүү дэвшилтэт технологийн замыг засч өгч байна. Та бүхэн 4G LTE гэж юу болохыг мэдсэнээр дараагийн удаа ухаалаг төхөөрөмж худалдан авахдаа зөв сонголт хийн Мобикомоос худалдан аваарай.