Дэлхийн хамгийн том хөлөг онгоц гэж нэрлэгдээд буй “Harmony of the Seas” өнгөрсөн ням гарагт Францын баруун эргийн Сен-Назер боомт хотоос анхны тээвэрлэлтээ эхлүүлж, анх удаа замдаа гарчээ.
“Harmony of the Seas” хөлөг онгоц эхлээд Их Британийн өмнөд эрэгт орших Саутгемптон хотод хүрч, эхний зорчигчдоо авах аж. Харин үүний дараа буюу энэ сарын 22-нд Испанийн Барселон хотоос Газрын дундад тэнгис рүү аялна.
Тус хөлөг онгоц 120 мянган тонн жинтэй, 66 метрийн өргөнтэй, 362 метрийн урттай гэнэ. Сонирхуулахад хөлөг онгоцны нийт урт нь Парисын Эйфелийн цамхгаас 50 метрээр урт юм байна. Багтаамжийн хувьд 6400 зорчигч, хөлөг онгоцны багийн 2100 гишүүнийг багтаах бүрэн боломжтой.
Дэлхийн хамгийн тансаг гэгдэж буй тус хөлөг онгоцонд мөсөн гулгуур, казино, 1400 хүний багтаамжтай кинотеатр, спорт зал, усан сан, сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн парк, дэлгүүр, жижигхэн хэмжээний худалдааны төвүүд, 12 мянган ургамалтай цэцэрлэгт хүрээлэн зэрэг маш олон зүйл бий.
Үүнээс гадна зорчигчид хөлөг онгоцонд байрлах 30 гаруй кафе, ресторанд туслах боломжтой. Сонирхуулахад Bionic bar гэдэг ресторанд зөөгчийн ажлыг роботууд хийдэг байна.
Хөлөг онгоцыг бүтээхэд 2.5 жил зарцуулсан бөгөөд ойролцоогоор нэг тэрбум еврогийн хөрөнгө шаардагдсан байна. Энэ сарын 15-нд албан ёсоор нээлтээ хийж, анх удаа замдаа гарахад Сен-Назер хот “Harmony of the Seas” хөлөг онгоцыг харахаар ирсэн хүмүүсийн хөлд дарагджээ.
Дэлхийн хамгийн том, тансаг хөлөг онгоцны фото мэдээг хүргэж байна.