Түүхийн
хуудас сөхвөл:
Нийтийн тооллын III-I зуунд Монгол газар нутаг дээр Хүннү гүрэн Монголын анхны
төрт улс болон оршин тогтнож байв. Энэ үед Солонгосын хойгт Гу Жу Сон гэдэг аймгийн
холбоо оршин тогтнож байжээ.
Нийтийн тооллын XIII зуунд Их Монгол улс оршин тогтнож байх үеэс Солонгосын
хойгт Корей улс оршин тогтнож харилцан элч солилцон сайн харилцааны үндэс
тавигдсан гэж үзэж болох…
1262 онд Мөнх хаан Их Монгол улсын хаан байх үед Монголын цэргийн жанжин Хайду
Солонгосын хойгийн хойд хэсэгт оршин байсан Киданы үлдэгдлийг хойд талаас нь
байлдан эзлэх үед Корей улсын цэрэг урд талаас нь дайрч, Киданы үлдэгдлийг
устгасны дараа хоёр жанжин “…Бид хамтын хүчээр Киданы үлдэгдлийг устгалаа.
Цаашид бидний үр хүүхдүүд энэ явдлыг үеийн үед санаж сайн харилцаатай байхыг
сануулсугай” хэмээсэн утгатай үг хадан дээр сийлэн үлдээсэн байдаг.
Хубилай хаан их Юань улсыг байгуулан зүүн, Зүүн Өмнөд Азийг бүхэлд нь эзэрхэж
байх үед Корей улс Юань улсад жил бүр татвар төлөн, гүнж нараа Монголын хаадад
гэргий болгон бэлэглэдэг байжээ. Их Юань улс мөхсөнөөр Монгол Солонгосын
харилцаа хэсэг хугацаанд сураг тасарчээ. 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны
дараагаар Солонгос улс социалист чиг баримжаатай БНАСАУ(хойд), капиталист чиг
баримжаатай БНСУ (өмнөд) болон хоёр хуваагдсан. Тэр цагаас эхлэн манай улс
нэгэн системд багтах БНАСАУ-тай ахан дүүгийн харилцаа тогтоон одоог хүртэл
сайн харилцаатай байна. Харин БНСУ-тай 1990 он буюу системийн ялгаа ярихаа
больсон үеэс дипломат харилцаа тогтоон өнөөг хүртэл 17 дахь жилдээ хамтран
ажиллаж байна.
Монгол Солонгосын цаашдын харилцаанд:
БНСУ-тай 17 жил хамтын ажиллагаатай байх энэ богинохон хугацаанд олон талаар
эрчимтэй холбогдох болсон. Хоёр орны харилцааны энэхүү шуурхай түргэн ойртолт
нь зарим асуудал дээр эргэж харах, дүн шинжилгээ хийхийг зүй ёсоор шаардаж
байгаа юм. Үүнд
1.Төр засгийн хэмжээнд дипломат ёсонд нийцүүлсэн сайн харилцаа явагдаж байна
гэж үзэж болохоор байна. Энэ харилцаа цаашид хоёр орны харилцан ашигтай, сайн түншийн
харилцаа гэсэн логик утгаа алдахгүй явах нь тодорхой биз. Их гүрний эргэн
тойрон дахь улсууд сайн харилцаатай байж бие биенийнхээ тусгаар байдлыг дэмжин
хамгаалахад нөмөр нөөлөг болж байвал хэн хэндээ ашигтай байдаг. Но Му Хэн ерөнхийлөгч
2006 онд Монголд айлчлахдаа “…Монгол Улсад газар, ашигт малтмал, түүхий эд
байна, манай улсад техник, технологи мөнгө нь байна. Цаашид байгаа байхгүйгээ
харилцан нөхөлцөж нэг улс мэт хамтран ажиллаж чадвал хоёр улс хамтдаа хөгжих
бололцоотой…” гэж хэлснийг солонгосчууд их ярьдаг. Мөн Монголын зүүн хэсэг
Дорнодын талд Солонгос хороолол байгуулах тухай ч эрдэмтэд нь санал болгож
байсан удаатай. Энэ бүхнээс үзэхэд БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэлийн технологи
манайд хамгийн тохирох нь бөгөөд “Солонгостой хамтарсан үйлдвэрлэлийн паркийг
чөлөөт бүсүүдийн аль нэгэнд байгуулбал Монголд жижиг дунд үйлдвэр хөгжих алхам
болох билээ.
2. Солонгосоос Монгол руу явж буй аялан жуулчлагчдын тоо 2005 онд 25 мянга,
2006 онд 30 мянга, 2007 онд 38 мянга гаруй болсон явдал нь асар хурдтайг илтгэж
буй. Эцсийн үр дүнг тооцоход бодох зүйл их байна. Солонгосчууд Монголд ирэхдээ
40 шахам хувь нь МИАТ компаниар, 60 гаруй хувь нь КАЛ-аар зорчдог. Тэднийг
Улаанбаатар хотод буунгуут Солонгосын зочид буудлууд угтан авч, Солонгос хоолны
газартаа хооллуулж, хөдөө гадаа явахдаа ч Солонгосын аялал жуулчлалын компаниудаар
үйлчлүүлж байна. Эндээс харахад нөгөө ирээд байгаа 40 мянган Солонгосоос чинь
Монголд хөрөнгө оруулж байгаа юм алга. Уг нь Тайланд, Польш гэх мэт орнуудын үндэсний
орлогын бараг 80 хувийг аялал жуулчлалаас олдог гэсэн. Гэтэл манайх биеэ үнэлэгч
хэдэн охид, бэлэг дурсгалын ганц нэг дэлгүүрээс өөр тэдний халааснаас мөнгө
салгаж байгаа газар алга. Эндээс дүгнэхэд аялал жуулчлал Монголд ашгаа маш бага
өгч байна. Нөгөө талаар аялагчдад охидуудаа бузарлуулж, монголчууд хулгайч,
худалч гэсэн ойлголт төрүүлээд буцаадаг.
Миний танил Солонгос 2006 оны зун Монголд очоод ирэхдээ “Танай оронд мөнгө өгөөд
үзэж, харчих юм алга” хэмээн халагласаар ирснийг бодохоос зовмоор. Манай улс даяарчлал
гэж хөөрч давхиснаас биш түүнд биеэ бэлдсэнгүй нь эндээс харагдаж байна. Уг
нь гаднаас жуулчдыг урихаас өмнө жуулчид хүлээн авах байр сав, ая тухтай
амралтын газрууд, үйлчилгээний олон хэлбэрүүд, айх аюулгүй байлгах баталгаат
орчин, үзүүлж харуулах сонирхуулах зүйлээ бэлдэх ёстой гэж БНСУ-ын Аялал,
жуулчлалын яамны нэгэн түшмэл сургамж айлдангаа зэмлэж билээ. Зүйрлэвэл манай
аялал жуулчлалын бодлого “…Хар үүрээр эхнэр хүүхэд нь босоогүй, хог шороогоо шүүрдэж,
цайгаа ч чанаагүй байхад гэртээ зочин урьсантай эгээ л адил буюу”. Иймд
глобалчлалын энэ эрин үед дотоод нөхцлөө бүрдүүлж байж гаднаас хүмүүс уръя
гэсэн бодлогыг төрийн бодлого болгон хэрэгжүүлье.
3. Монголчууд Солонгост ажиллахаар анх 1995 оноос ирж эхэлсэн. Анх тэд ямар ч
гэрээ хэлцэлгүй хараар хувиараа ажил олж хийдэг байлаа. 2003 оноос дадлагажигч
гэсэн нэрэн дор “Монгол Ньюс” компани ажилчид гаргаж эхэлсэн. 2005 оноос
“Зуучлах төв”, 2007 оноос “Гадаадад ажилчин илээх төв”-үүд гэрээт ажилчин
гаргаж байна. Гэрээт болон дадлагажигч ажилчныг БНСУ-ын хөдөлмөрийн яамнаас
Монголын хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулан явуулж байгаа ба одоогоор 14 мянга
шахам хүн гэрээтэйгээр, 13 мянга гаруй хүн хараар, үлдсэн нь суралцахаар,
Солонгос хүнтэй гэрлэсэн, бизнес эрхэлж байгаа гэх зэрэг шалтгаанаар 5000
шахам хүн, нийтдээ 30 гаруй мянган Монгол хүн БНСУ-д байгаа гэсэн тоо гардаг.
Дээр нь 20 мянган хүн гэрээгээр ажиллахаар бүртгүүлж Монголдоо хүлээж байгаа
гэх. Гэтэл Монголд барилгын, ашигт малтмалын зэрэг салбарт ажиллах хүч дутаад
Хятадуудыг импортлож байгаа. Ерөнхийлөн дүгнэвэл Монголчууд илүү хөлстэй ажил
хайн эхнэр хүүхэд, орон гэр, газар нутгаа орхиод хөлсний ажил хийхээр гадаад
явдаг. Орон зайг нь Хятад хүн эзлэн амьдардаг. Монгол улс ажиллах хүчээ
экспортлодог, Хятадаас ажиллах хүчээ импортолдог ийм нэг гаж үзэгдэл хэдийнэ
тогтоод байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-ын эдийн засаг сайн биш байна. Дээр нь
гадаадаас орж ирсэн ажиллах хүч нийт 800 мянга хүрчээ. Бараг тал хувь нь хараар
ажиллаж байгаа бөгөөд хараар байгаа хүмүүсийг 2008 ондоо багтаан гаргана
гэсэн төрийн хатуу бодлого барьж байгаа тул бүх хүчний байгууллага энд
анхаарлаа хандуулж байна. Энэ байдал нь Солонгост хараар ажиллаж амьдрах нөхцлийг
шууд хааж байгаа тул манайхан хараар ирж ажиллах тухай санахын ч хэрэггүй юм.
Харин гэрээгээр бол өөр хэрэг боловч амьдралын өртөг өндөр энэ оронд гадаадын
бусад орноос илүү мөнгө олох ганц боломж нь “Ажлын байрандаа хооллож, амьдардагт
байгаа”. Тэрнээс гадуур хооллож, амьдарч буй хүмүүсийн тухайд мөнгө хураах
ямар ч боломж байхгүй билээ. Иймд ажлын байрнаасаа гарахгүй, архи уухгүй,
хагас хориотой байдалд гурван жил болж чадна гэсэн хатуу бодолтой хүн Солонгос
руу зүглэж болох юм. Солонгост ажиллах хүч экспортлох явдал нь нэг талаар хөрөнгө
оруулах хэлбэр боловч Монголын төрийн бодлого нь БНСУ-д мэргэжилтэй ажилчин
бэлтгэх, тэднийгээ эргээд Монголдоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдүүлэх
гэдэг талаасаа бодож хар хайрцагнынхаа бодлогыг барина уу гэхээс явна гэсний
зоргоор гадагш нь цөлөөд байдаг нь эцсийн эцэст улс орны үндэсний тусгаар
тогтнолд аюул учрах боломжийг төр өөрөө бүрдүүлсэн болж таарах нь байна.
4.Монголоос Солонгосын төрийн байгууллага, компани, бизнес эрхлэгчидтэй холбоо
тогтоон хамтран ажиллах чиглэлээр манай бизнесмэнүүд, төрийн захиргааны болон
орон нутгийн шат шатны удирдлагууд олноор ирж байна. Тэд маань ирэхдээ өмнөөс
тогтсон тохироо, өмнөө тавьсан зорилгоо хэрхэн хэрэгжүүлэх нарийн тооцоо
муутай, хэн хэнтэй уулзаж, ямар үр дүнд хүрэх вэ гэсэн бодлого байхгүй хар
сохроор ирдгээс урьсан хүнийнхээ хөтөлбөрөөр баахан идэж ууж, нүд хужирлаж
аваад буцдаг. Бас ч үгүй нэлээд юм гуйж аваад явдаг. Хатуухан хэлбэл, Монгол
гэдэг нэрийг барьж бадар бариад буцдаг. Энэ нь гуйлгачин Монгол гэсэн имижийг
бүрдүүлдэг. Энэ байдал нь эдгээр байгууллага, хүмүүсийг холбож зуучилж чиглүүлэх
үйл ажиллагааг хариуцсан Манай улсаас БНСУ-д Элчин сайдын яамнаас тусдаа байх
шаардлагатайг харуулж байна. Монгол Улсын Элчин сайдын яам нь Монгол төрийг төлөөлөх
байгууллагын хувьд энэ мэт жижиг сажиг олон асуудалд оролцох боломжгүй бөгөөд
хүн хүчний хувьд ч хүрэлцэхгүй юм. Одоогоор Солонгост үйл ажиллагаа явуулж буй
Монголын нэртэй 30 гаруй төрийн бус, бизнесийн шашны байгууллага нь өөр
хоорондоо холбоогүй, Солонгос эзэнтэй, түүнээс санхүүждэг, тэднийнхээ хувийн
эрх ашгийг хамгаалсан “Монгол” гэсэн нэрийг урдаа барьж бадар барьсан
хэлбэртэйгээр ажиллаж байна. Иймд Монголын өөрийн бие даасан, төрийн бодлогыг
хэрэгжүүлж чадахуйц, соёл, бизнес, аялал жуулчлалын төвийг БНСУ-д байгуулахад
Монголын төрөөс хурдан шуурхай арга хэмжээ авах цаг болжээ.
5.БНСУ-д 30 мянга гаруй монголчууд байгаа нь манай багахан аймгийн дайны хүний
тоо юм. Гэтэл 30 мянган хүнтэй аймагт ажиллах захиргааны ажилтнуд хэд байх
вэ, хичнээн төгрөгний төсвийг улсаас жил бүр авах вэ гээд бодвол их тоо гарна.
Хүн л болсон хойно хүний амьдралын бүхий л эрэлт хэрэгцээ энэ хүмүүст бий.
Монголдоо хөрөнгө оруулалт хийж, бас ч үгүй хэл соёл, үйлдвэрлэлийн технологи,
дадлага эзэмшиж буй эдгээр хүмүүстэй үйлчлэх төрийг төлөөлсөн байгууллага
зайлшгүй хэрэгтэй байна. Эмнэлэг, хууль зүй, соён гэгээрэх асуудлууд, сэтгэл
санааны дэм өгөх ажлууд, Монгол төрийн бодлого үйл ажиллагааг хүргэх асуудлууд
асар дутагдаж байна. Эндээс дүгнэхэд мөн л Солонгост байгаа Монголчууддаа үйлчлэх
үүрэг бүхий дээр дурьдсан Монголын байгуулага хэрэгтэй байна.
Б.Цэрэн
БНСУ. Монгол-УБ Соёлын төв