Өнгөрсөн оны дүн мэдээг нэгтгэхэд манай улсын эрчим хүчний салбар сүүлийн 15 жилд анх удаа ашигтай ажиллажээ. Үүнд өнгөрсөн онд батлан гаргасан Эрчим хүчний хэмнэлтийн хууль ихээхэн нөлөөлсөн байна. Тодруулбал чадлын тариф, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф зэргийг нэвтрүүлэн, эрчим хүчний тарифыг индексжүүлсэн байна.
Гэсэн ч эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт дутмаг, тоног төхөөрөмжийн насжилт өндөр болсон зэрэг олон асуудал бий. Мөн бид бүх сум, суурин газраа цахилгаантай болгож чадаагүй байна.
Манай улсад нийт 330 сум бий. Эдгээрээс ганцхан Говь-Алтай аймгийн Алтай сум л цахилгаан, дулаангүй байна. Үлдсэн 329 сумыг бүгдийг нь эрчим хүчний найдвартай эх үүсвэрт хэдийнэ холбожээ.
АЛТАЙ СУМЫНХАН ЯАГААД ГАНЦААРАА ҮЛДЧИХЭВ?
Алтай сум Монгол улсын баруун хязгаарт БНХАУ, Бугат, Төгрөг, Цээл сумуудтай хиллэн оршдог. 21 дүгээр зууны өнөө үед Алтай сум л цахилгаан, дулаангүй байгаа нь сумын байрлалтай холбоотой аж.
Алтайн нурууг дамжуулан, шугам сүлжээ татах нь ихээхэн өндөр өртөгтэй гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт тайлбарлав. Иймд энэ суманд нар, салхины бие даасан эх үүсвэр байгуулан, эрчим хүчний эрэлтийг нь хангах нь зөв гэж Эрчим хүчний яам үзжээ. Ирэх онд манай улсын бүх сум, суурин газар эрчим хүчтэй болох юм.
Ингээд сүүлийн гурван жилд улсын болон нийслэлийн төсвөөс 72 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан эрчим хүчний салбарын ерөнхий мэдээллийг хүргэе.