-Сонсгол хамгаалах дэлхийн өдөр-
Сонсголын бэрхшээлтэй гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж авах хүүхдүүдийн тоо жилээс жилд өсөж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 2010 оны байдлаар сонсголын бэрхшээлтэй 5431 хүүхэд эмнэлэгт хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол 2014 онд 7302 болж өсчээ.
Дэлхийн хэмжээнд ч сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тоо өсөж байгаа нь технологийн дэвшилтэй холбоотой гэж хэлж болно. Тоо баримт дурдвал, дэлхий дээр 360 сая хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байгаагаас 32 сая нь хүүхдүүд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дээр дурдсан хүүхдүүдийн 60 хувийг сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг.
Хүн төрөлхтөн ертөнцийг таньж, ойлгож мэдэх арга зам нь харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэхүйн мэдрэхүй дээр тулгуурладаг. Эдгээрээс сонсох мэдрэхүй нь хүмүүст өдөр тутам бусадтайгаа харилцаа холбоо тогтоох, аюулыг анхааруулах, нийгмийн харилцаанд оролцох боломжийг олгодог амьдралыг таньж мэдэх харилцааны үндсэн суурь юм. Тиймээс сонсох мэдрэхүйгээ хайрлах хэрэгтэй.
Энэ эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, зохих арга хэмжээг авснаар хүүхдийн хэл ярианы хөгжил саатах, суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх, нийгмээс гадуурхагдах зэрэг сөрөг үр дагавар үгүй болох юм.
Сонсгол бууралтаас урьдчилан сэргийлж, эрт илрүүлж амьдралыг таньж мэдэх харилцааны үндсэн суурь болсон хүүхдийнхээ сонсголыг хамгаалцгаая гэсэн уриалгыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас эцэг эх, асран хамгаалагчдад дэвшүүлж байна.
Чихэвчний зүй зохистой хэрэглээг хүүхдүүддээ үлгэрлэх нь сонсгол буурах, сонсголын бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх арга юм. Чихэвчний хөгжмөөс шалтгаалсан сонсгол сэргэдэггүй бөгөөд чихэвчнээс чихний аппарат руу шилжихгүйн тулд яг одооноос дараах зөвлөмжийг дагаж, үр хүүхдүүддээ зааж сургаарай.