Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэх Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахын тулд тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд Засгийн газраас нөхөн төлбөр олгох эсвэл өөр газар тусгай зөвшөөрөл олгох ёстой гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээллээ.
Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор уг нурууг улсын тусгай хамгаалалтад авах байтал Засгийн газраас нөөцөд авах гэж байна гэсэн хардлага байгаа учраас тэрээр уг тайлбарыг өгч байгаа аж.
Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрөл олгосон байгаа аж. Тиймээс уг зөвшөөрлүүдийн нөхөн төлбөрийг шийдсэний дараа улсын тусгай хамгаалалтад боломжтой болох юм байна.
Газрын тухай хуулийн 16.1-д зааснаар аливаа газрыг тусгай хамгаалалтад УИХ-ын тогтоолоор авах эрхзүйн үндэстэй байдаг. Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахын өмнө бэлтгэл ажлыг хангах үүднээс тухайн бүс нутагт 2003-2009 онуудад олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Засгийн газрын тогтоолоор нөөцөд авсан байна.
Нөөцөд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа хязгаарлаж байгаа бөгөөд энэ талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй гэдгийг салбарын сайд нь тайлбарлалаа.