Хоёрдогч зах зээл нээгдсэн эхний хоёр өдрийн дотор “Монгол шуудан” ХК-ийн хувьцааны ханш 31.8 хувиар өсч, 243.93 төгрөг боллоо.
Хувьцааг худалдан авах захиалга их байгаа бол худалдах захиалга байхгүй байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь “Монгол Шуудан” ХК-д хөрөнгө оруулагчид маш их итгэж байгааг харуулж буй үзүүлэлт юм.
Гэхдээ эцэс төгсгөлгүй өсөлт эсвэл уналт гэж байдаггүй учраас хөрөнгө оруулагч хувьцаагаа зараагүй бол ханшийн өсөлтөөс үүдэх ашгийг зөвхөн цаасан дээрх ашиг гэж ойлгох ёстой. Харин хөрөнгө оруулагч зөв цагтаа авсан хувьцаагаа зарсны дараа бодит ашиг болж, өгөөж хүртдэг. Иймээс хувьцаа эзэмшигчид ханшийн өсөлтийг харж баярлахын зэрэгцээ нөгөө талдаа болгоомжтой байх учиртай.
Харин урт хугацаанд хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшигчдийн хуралдаа заавал сууж, компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас холбогдох мэдээллээ авч байх хэрэгтэй юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир