Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэ жилийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн дөрөв дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар хуралдаан болох юм байна.
Сонирхуулахад энэ жилийн чуулга уулзалтад ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд оролцохгүй аж. Түүнчлэн Германы Кёльн хотод үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын канцлер Ангела Меркель бас оролцохоос татгалзжээ.
Харин Эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулагчид БНАСАУ-д урилга илгээгээгүй байна. Хойд Солонгосын эрх баригчид устөрөгчийн бөмбөгийн туршилт явуулсан нь олон улсын хэм хэмжээний нормд нийцэхгүй үйлдэл гэж үзсэн байна.
Эх сурвалж: ВВС