Цайны тухай ярихаар хүн бүрийн толгойд “Японы цайны ёслол” санаанд орж магадгүй. Тэгвэл ганц Япон ч биш хөгшин европ ч цайны ёслолоороо арвин түүхтэй. Гэхдээ энэ бүхэн эртний Хятадын соёлоос үүдэлтэй гэж судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Цай хэрхэн үүссэн талаар олон домог байдгийн дотор МЭӨ2737-2697 онд амьдарч байсан, Хятадын соёлд анагаах ухааны ивээгч бурхан гэгддэг цуутай эзэн хаан Шэнь Нуну цайг нээсэн гэх түүх бий.
Тэрбээр эзэмшил нутгаараа зугаалан явахдаа хүршгүй өндөр оргилт уулсын дунд удаан төөрч, ангаж цанган явахдаа анхилам үнэртэй жижигхэн модны дор суусан байна. Гэнэт хүчтэй салхилж, нэгэн навч модноос тасран булгийн ус дүүргэсэн аяганд унажээ.
Амсахуйд гайхалтай амт, үнэртэй тул хаан тун удалгүй хүч сэлбэсэн талаар домогт өгүүлсэн байдаг. Ийнхүү хятадууд эрт дээр үеэс цайг уугаад зогсохгүй соёлынхоо нэгээхэн хэсэг болгожээ.
Түүхэн сурвалж бичигт өгүүлснээр өнөөгийн Сычуань муж, тухайн үеийн Ба, Шу тайжийн харьяат албатууд 3000 жилийн тэртээгээс цайны навч тариалж, ихэс дээдэстээ өргөл болгон барьдаг байсан гэдэг. Тиймдээ ч цайны тухай бичгийн дурсгал сурвалжууд Хятадаас олддог байна. Хятадын “ча” гэх ханзнаас цайг илтгэх утга бүхий үгс дэлхийн олон орны хэлэнд нэвтэрсэн бөгөөд Монголоор цай, Оросоор “чай” хэмээх болжээ.
Хятадын цайны уламжлалаас сонирхуулбал, ахмад настай хүнд хүндэтгэл илэрхийлэн аяга цай уухыг санал болгодог бол уучлал гуйх гэж буй хүндээ цай аягалж өгөх нь гэмшиж, хүндэлж байгааг илэрхийлдэг байна.
Түүнчлэн анагаах ухаанд олон төрлийн өвчнийг илааршуулах чадалтай эмийн ургамлаар хийсэн цай өнөө хэр нь дэлхийд тэр дундаа Азид ихээхэн тархсан аж.
АЗИ: ХАЛУУНД АМНЫ ЦАНГАА ТАЙЛДАГ НОГООН ЦАЙ
Алс дорнодод цай хэмээх энэхүү амтат ундаа Хятадын соёл, буддын шашинтай хамт нэвтэрч байсан бол Японы түүхэн судар бичигт цайны тухай хамгийн эртний сурвалж нь МЭ593 онд хамаарах хэдий ч IX зууны эхэн үеэс л цайны ургамлыг Япон руу зөөвөрлөж эхэлжээ. Тухайн үед Японы лам нар алдартай сүм хийдэд шавилан суугаад буцахдаа уншлага номтойгоо хамт Хятадын цайны үрийг авчирдаг байж. Ингээд л анхны цайны ургамлыг Сига мужид суулгаж, улмаар Японы төв болон өмнөд мужуудад тархсан байна.
Хятадаас цай хэрэглэх уламжлалыг өвлөн авсан япончууд, тухайлбал буддын лам нар Солонгосын хойгт цайны соёлыг нэвтрүүлж, МЭ9-р зууны эхэн үед Солонгосын элчүүд Хятадаас цайны модны үр авчирсан цагаас эхлэн Солонгос түмний амьдралын салшгүй нэгэн хэсэг нь цай болжээ.
Улмаар Дундад Азид цай түгж эхлэв. Мэдээж Дорнодод цай нэвтрэхэд Агуу Торгоны зам асар их үүрэг гүйцэтгэсэн. Амтат цайг асар хол зам туулан тээвэрлэж, цаг хугацаа их шаардагддаг байсан тул үнэ нь ч энэ хэрээр өндөр байдаг байж. Тиймээс өндөр үнэтэй цай тэр бүр худалдан авч чадахгүй хүмүүс төрөл бүрийн хатаасан өвс, үндэс, навчийг хэрэглэдэг болсноор цайны төрөл зүйлүүд улам бүр нэмэн дэлгэрчээ. Дундад Ази дахь цайны түүхэн дэх их өөрчлөн шинэчлэлт Төв Азийг Туркестан колончилж эхэлснээс үүдэлтэй гэдэг. Сонирхуулахад, Дундад Азид хэрэглэгдэж байсан цайны сортыг Туркестаны колончлолоос өмнө хэн ч мэддэггүй хэрэглэдэггүй байж. Энэ бол Хятад, Энэтхэг ногоон болон хар цай байжээ. Ногоон цай халуунд амны цангаа сайн тайлдаг тул Дундад Азийн үндэсний ундаанд хүндтэй байр эзэлдэг байна.
АНГЛИ, ЕВРОП: ТОМ НАВЧААР ХАНДАЛСАН СҮҮ ЧИХРИЙН ХОЛЬЦ БҮХИЙ ДЭЭДСИЙН УНДАА
Хөгшин Британи дэлхийн соёл иргэншлийн түүхэнд өв соёлоороо дээгүүр байр эзлэхийн дээр нар гудайх цагаар дээдсийн хүрээнд хийдэг цайны сонгодог ёслол нь ихээхэн алдартай, энэ хэрээрээ ч зохиол бүтээлд бичигдэн үлдсэн байдаг. Цай анх XVII зууны дунд үед Англид нэвтэрчээ. Английн Дорнод Энэтхэгийн худалдааны компани 1664 онд II Чарльз хаанд цай бэлэглэсэн гэдэг. Тухайн үед цай Англи руу оруулахад асар өндөр татвар төлдөг байсан тул үнэхээр л хаанд барих үнэ цэнэтэй бэлэг байж. Чарльзын эхнэр хатан хаан Катерина цайг ордны албан ёсны ундаа болгосноор Британийн цайны уламжлал эхэлжээ. Харин Британийн эзэнт гүрний өргөн уудам нутаг дэвсгэрт боолуудын үйлдвэрлэсэн элсэн чихэр XVIII зуунд британчуудын сонирхол, үндэсний хоолны хэв маягийг өөрчилсөн гэдэг. Энэ үед л алдартай нарийн боов, жигнэмэг, тофи зэрэг цайны ёслолыг түгээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бусад амттан үүссэн байна.
Британийн цайллага 1840 оноос эхлэн үндэсний уламжлал болов. Үүнд Бедфордын VII гүнгийн ахайтан Анна гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр 08.30-09.00 цагт талх, цөцгийн тос, кекс, жигнэмэгтэй цай авчрахыг тушаадаг байсан гэнэ. Удалгүй энэ уламжлал дээдсийн хүрээлэнгийнхний дунд “мода” болж, тухайн үеийн Британийн салшгүй нэг соёл болжээ.
1880 оноос эхлэн Лондонгийн хамгийн үнэтэй зочид буудлууд дээдсийнхэнд зориулан хүлээн авалт зохион байгуулж эхлэв. 1910-аад онд Европт Аргентины танго нэвтэрч, зочид буудлууд хүлээн авалтын үеэр танго бүжиглэх уламжлал тогтоожээ. Зочид буудлууд өөр өөрсдийн өнгө аясаар цайллага зохион байгуулдаг байсны дотор хүрэлцэн ирсэн зочдод гүзээлзгэнэтэй оргилуун дарс барьж, дараа нь 20 гаруй нэр төрөл бүхий цайнаас сонголт хийх боломжийг олгодог байсан аж. Английн уламжлалт цай нь том навчаар хандалсан, сүү, чихрийн хольц бүхий аагтай байдгаараа онцлог.
ГЕРМАН: НЭГ ХҮНД НОГДОХ ЦАЙНЫ ХЭРЭГЛЭЭ ӨНДӨР
Сайн чанарын үйрмэг бүхий цай нь сүүлийн жилүүдэд Европ даяар, тэр дундаа Герман Францад ихээхэн түгэх болжээ. Германы хойд нутгийн оршин суугчид нэг хүнд ногдох цайны хэрэглээгээрээ дэлхийд эхний байрт бичигддэг байна.
ФРАНЦ: ПАРИС ДАХЬ ХАМГИЙН АЛДАРТАЙ ЦАЙНЫ ДЭЛГҮҮР “МАРЬЯЖ ФРЕР” 1854 ОНООС ӨДГӨӨ ХҮРТЭЛ...
Парис дахь хамгийн алдартай цайны дэлгүүр бол “Марьяж Фрер” (Mariage Freres). 1854 оноос эхлэн ажиллаж байгаа энэ дэлгүүр 500 нэр төрлийн цай худалдаалдаг. Францчууд цайг мөн л хүндэтгэлтэй ундаанд тооцохын дээр ажил хэргийн уулзалт, хүндэтгэл илэрхийлэхдээ олон төрлийн амттантай хослуулан хэрэглэдэг.
ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЦАЙ 1,2 САЯ АМ.ДОЛЛАР
Tienchi цэцгийн цай: Нэг кг -170 ам.доллар
Tienchi нь Хятадын баруун өмнөд хэсэгт ургадаг хүн орхоодойн нэг төрөл юм. Үндэс, цэцэг нь анагаах увидастай тул дэлхийд маш үнэтэй байдаг. Шинжлэх ухаанд энэ ургамлыг “Panax notoginseng” гэх бөгөөд латинаар “Panax” гэдэг нь “бүхнийг эмчилнэ” гэсэн утгатай аж. Олон зууны туршид нойргүйдэл, толгой эргэх, арьсны тууралт зэргийг эмчлэхэд хэрэглэж ирсэн бөгөөд хоргүйжүүлэх чадалтай гэнэ. Гагцхүү Юньнань мужид ургадаг энэ цай сэрүү татам гааны амттай, хүн орхоодойн үнэртэй.
9. Makaibari Tea Estate –ийн Silver Tips Imperial цай: Нэг кг- 400 ам.доллар
Makaibari нь Энэтхэгийн хамгийн эртний суурин газар бөгөөд органик цай үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэгч үйлдвэр юм. Олон цай үйлдвэрлэдгээс хамгийн үнэтэй нь “Silver Tips Imperial”. Тэргэл сарнаар, мөнгөлөг хавтан дээр хураадаг энэ цай “Makaibari Tea Estate”-ийн зохиогчийн эрхээр баталгаажсан бүтээгдэхүүн юм.
8. Gyokuro цай: Нэг кг- 650 ам.доллар
Бусад цайны төрлийг бодвол Gyokuro цайг хураахаас өмнө 14 хоногийн туршид нарны тусгалаас хамгаалдаг. Ингэснээр навчин дахь амино хүчлийн түвшнийг нэмэгдүүлдэг аж. Gyokuro буюу “үнэт шүүдэр” хэмээх утга бүхий нэртэй энэ цайны амт, үнэр гайхам бөгөөд өнгө нь цайвар ногоон байдаг гэнэ. Зөвхөн Японд л энэ амтыг мэдрэх боломжтой.
7. Poo Poo Pu-Erh цай: Нэг кг- 1000 ам.доллар
Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгддэг амт сайтай фермент цайнуудын нэг бол Pu-Erh. Хятадын Юньнаньд үйлдвэрлэдэг энэ цай амтаараа бусад цайнаас гойд ялгараагүй ч хамгийн өвөрмөц цай юм. Гаднаасаа олон навчны хатаамал мэт харагдавч, үнэн хэрэгтээ төрөл бүрийн шавжны холимог агуулагдаж байдаг. Эдгээр шавж нь амьдралынхаа туршид цайны ургамлаар хооллодог байна. Уг цай эмчилгээний чанартай бөгөөд XVIII зуунд Хятадын домч нар энэхүү цайг хаандаа үнэт бэлэг болгон барьдаг байжээ.
6. Алтлаг цайны толгой : 1кг-3000 ам.доллар
Дэлхийн нэг л уулнаас, жилийн нэг л өдөр түүж бэлддэг, ингэхдээ цайны толгойг алтан хайч ашиглан хураадаг өмөрмөц нэгэн цай байдаг. Цайны толгойг наранд хатааж, дараа нь шарлаж, зөөлөн, цэцэгсийн үнэртэй болтол битүү агуулахад хадгалдаг байна. Үүний дараа цайны навчийг 24 каратын алтаар бүрнэ. Азид үнэт металлыг хүний биед нэн тустай гэж үздэг тул ийнхүү алтаар бүрдэг аж. Мэдээж өндөр өртөг шингэсэн энэхүү цай эзэн хаанд л хүртээлтэй, олж авахад тийм ч хялбар биш. TWG Tea Company энэхүү цайг зөвхөн Сингапурт, гагцхүү цахимаар захиалга авч худалддаг байна.
5. Tieguanyin цай: 1 кг-3000 ам.доллар
Буддын дарь эхийн нэрээр нэрлэгдсэн энэ цайг хар болон ногоон цайнаас гарган авдаг. Фузянь нутагт XIX зуунаас эхлэн Tieguanyin цайг бэлтгэж эхэлсэн бөгөөд цай бэлтгэх технологи нь нарийн, олон үе шатаас бүрддэг байна. Навчийг хураасны дараа наранд хатааж, хөргөн, дахин хатааж, сэврээн, шарж, үнэр шингээдэг аж. Цайны навчийг долоон удаа хандалсан ч үнэрээ алддаггүй гайхалтай чанартай.
4. Wuyi Oolong: 1 кг-6500 ам.доллар
2013 оны арваннэгдүгээр сард болсон Хонконгийн дуудлага худалдаан дээр Narcissus Wuyi Oolong Tea хэмээх 20 килограммын савлагаатай цай онцгой анхаарал татаж байв. Хагас зууны настай энэ цай өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй. Wuyi Oolong цайг 1960 онд Хятадаас Сингапур руу экспортлох болжээ. Өнөөдрийн байдлаар Narcissus Oolong Хятадын хамгийн тансаг цайнуудын нэгд тооцогддог.
3. Panda Dung: 1кг-70 мянган ам.доллар
Panda Dung гэдэг нь шууд үгчилбэл “хулсны баавгайн ялгадас” гэсэн утгатай. Энэ нэр нь “тэнгэрт хадсан” үнэтэй уг цайны нууц юм. Хулсны баавгай зөвхөн зэрлэг хулсаар хооллон, шимт бодисын ердөө 30 хувийг биедээ шингээж, үлдсэн 70 хувийг ялгадсаараа гаргадаг гэнэ. Гэхдээ энэ цайг баавгайн ялгадсаар хийдэг гэж ойлгож болохгүй. Харин тэрхүү ялгадсаар цайны модыг борддог хэмээн ойлгож болно. Хятадын нэгэн бизнес эрхлэгч Сычуань нутгийн Яань ууланд цай тарьж эхлэн, цайны модны бордоо болгон хулсны баавгайн ялгадас ашиглах болжээ. Удалгүй ийм бордоо хийсэн цайны амт бусдаас ялгаатай болохыг мэдэж, хүмүүс ч үүнд их мөнгө төлдөг байна.
2. Очир эрдэнийн шигтгээтэй хайрцаг бүхий PG Tips: Нэг хайрцаг цай -15 мянган ам.доллар
Британийн алдарт PG Tips цайны компани 2005 онд 75 жилийн ойдоо тохиолдуулан очир эрдэнээр чимсэн цуврал хайрцагтай цай гаргажээ. Нэг хайрцаг цай 15 мянган ам.долларын үнэтэй бөгөөд хайрцаг бүрийг Boodles компанийн чанар сайтай 280 очир эрдэнээр чимж, Makibari Estate үйлдвэрлэгчийн Silver Tips Imperial цайгаар дүүргэжээ. Энэ цайны борлуулалтаас олсон орлогыг Манчестер дахь буяны байгууллагад хандивласан байна.
1. Da-Hong Pao: Нэг кг-1,2 сая ам.доллар
Үүнийг л зөвхөн цайны хаан гэж нэрлэнэ! Мин гүрний агуу нууцын нэгд тооцогддог байсан энэ цай эзэн хааны хүнд өвчнөөр өвдсөн эхийг хөл дээр нь босгож байжээ. Тиймээс эмчилгээний хувьд Хятадын үндэсний ундааны дээд юм. Хүндэт зочдодоо бэлэг болгон барьдаг Da-Hong Pao цай худалдаанд тэр бүр байдаггүй.