ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Турк улсаас жимс жимсгэнэ, хүнсний ногоо, шувууны мах, цэцэг оруулж ирэхийг хориглосон тогтоолд гарын үсэг зуржээ.
ОХУ-ын Су-24 бөмбөгдөгч онгоцыг Туркийн агаарын хүчнийхэн сөнөөсний дараа ийнхүү арга хэмжээг авч байгаа юм.
ОХУ-ын Засгийн газар хоригт өртсөн бүтээгдэхүүний жагсаалтыг нийтэллээ. Үүнд гүзээлзгэнэ, жүрж, усан үзэм, алим, лийр, чангаанз, тоор, чавга, гүзээлзгэнэ багтсан байна. Түүнчлэн хүнсний ногооноос улаан лооль, өргөст хэмх, цэцэгт байцаа, сонгино, хөлдөөсөн бүтээгдэхүүнээс цацагт хяруул, тахиа зэрэг багтжээ.