Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур бол Өгий юм. Нуурын талаар товч дурдвал, уртаашаа 7 километр, 5 километр өргөнтэй бөгөөд хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. Арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг бөгөөд мөсний зузаан нь 1-1.5 метр байдаг.
Монгол орны сайхан газруудын нэг болсон Өгий нуурын дэргэд өнтэй сайхан өвөл болж байна. Өгий нууранд улаан нүдэн, цурхай, алгана, бух сугас, ердийн цулбуурт, цурхай зэрэг загаснууд элбэг байдаг бөгөөд өвлийн загасчлал мөн энд аль хэдийнэ эхэлжээ.
Өгий нуураас хийсэн фото нийтлэлийг хүргэж байна.