Аливаа улсын хөгжлийн гол түлхүүр нь дотоодын үйлдвэрлэл байдаг. Тэгвэл Монгол улсад эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 үйлдвэр байна гэсэн судалгааг холбогдох газрын 2014 оны тайланд дурьджээ.
Бид энэхүү салбарын томоохон төлөөлөл болсон Монос Фарм компанийн гүйцэтгэх захирал М.Одгэрэлийг урьж Дотоодын үйлдвэрүүдийн хөгжлийн чиглэл, үндэсний үйлдвэрлэгчид гадагшаа хэзээ идэвхтэй өрсөлдөж эхлэх вэ гэсэн олон сэдвээр ярилцлаа.
- Монголын эм гоо сайхны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр тэргүүлэгч Монос Группийн ууган компани Монос Фарм компанийн хамт олны талаар яриагаа эхлүүлье.
- Манай компани байгуулагдсан цагаасаа л эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээнд түшиглэн дэвшилтэд технологи, эмчилгээний өндөр идэвхтэй эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зэрэгцээ чанарыг эрхэм зорилго болгож салбартаа анхдагч байж эдүүгээ Монголын эм үйлдвэрлэлийн салбарт 25 жилийн түүхийг бүтээлцжээ.
Тиймдээ ч хэрэглэгчид маань МОНОС-ийн эм чанартай, баталгаатай гэсэн итгэлийг бидэнд өгч, манай хамт олон ч үүнд урамшин улам бүр хариуцлагатай ажилладаг. Монос Фарм ХХК нь өнөөдөр 100 гаруй ажилтан ажиллагсадтай, найдвартай татвар төлөгч, үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг болсон.
- Монгол Улсын эмийн үйлдвэрлэгчдээс анхдагч болж Олон Улсын Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001 стандартыг нэвтрүүлсэнд баяр хүргэе
- Баярлалаа. Бид одоогоос 10-аад жилийн өмнө эмийн Чанарын Хяналтын Лабораторийн үйл ажиллагаандаа Олон Улсын ISO 17025 cтандартыг нэвтрүүлсэн нь дөрвөн ч удаагийн магадлан итгэмжлэлд амжилттай ороод байгаа юм. Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлснээр чанартай, найдвартай, баталгаатай эмийг үйлдвэрлэн хэрэглэгч түмэндээ хүргэсээр ирсэн гэдгээ дахин баталсан гэж харж байна.
- Мэдээж хэрэг Эм үйлдвэрлэх үйл ажиллагаа нь маш олон стандарт, дүрэм журмыг мөрдөж, байнгын хяналттай явагддаг байх.
- Монгол улсын хэмжээнд мөрдөгддөг “Эм Үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага” MNS 5524 стандартыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллага мөрддөг. Монгол улсад 2014 оны байдлаар 32 эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээ байсан бол энэ оны III улирлын байдлаар 22 болсон байсан. Энэ нь ерөнхийдөө бол Дотоодын эмийн үйлдвэрүүд тооноос чанарт шилжиж байгааг харуулж байна гэж ойлгож байна.
Сүүлийн жилүүдэд дотоодын эм үйлдвэрлэгчид, Эрүүл Мэнд Спортын Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар маань чанарт илүү анхаардаг болсныг харуулж байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудаас дүрэм, журам, стандартын дагуу тодорхой хугацаатайгаар хяналт шалгалт явуулж үйлдвэрүүдийг ерөнхийдөө аттестатчилдаг гэж хэлж болно.
- Эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хяналт шаардлага өндөр байх нь зүй ёсны хэрэг гэсэн хэдий ч төр засгаас эм үйлдвэрлэлийн салбарыг хэрхэн дэмжиж байна?
- Нэг хэсэг эм үйлдвэрлэл гэлтгүй дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь нүдний гэм байлаа. 2013 оноос тухайн үеийн Эрүүл мэнд яам дотоодын эмийн үйлдвэрүүдэд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан Олон Улсын Эм үйлдвэрлэх зохистой дадал \Good Manufacturing Practice\ -г нэвтрүүлэх, хэвшүүлэх Эрүүл мэндийн хөгжил төсөл IV ийг эхлүүлсэн. Төслийг дотоодын 5 үйлдвэрт амжилттай хэрэгжүүлэн, зөвлөмж зөвлөгөө, сургалт, хяналт шалгалтыг хийж ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд холбогдох яамдаас эм үйлдвэрлэлийн салбарыг дэмжих, хөгжүүлэх бодлого бариж байгаа явдал нь үнэхээр талархууштай.
- Олон улсын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлж буй нь танай байгууллагад ямар давуу боломжуудыг олгож байгаа вэ
- Манай эмийн үйлдвэрийн Чанарын хяналтын албаны дэргэдэх Эм бэлдмэл сорилтын лабораторидоо ISO 17025 cтандартыг нэвтрүүлснээр эмийн түүхий эд, сав баглаа боодол, эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагад хяналт тавьж ажилладаг. Мөн итгэмжлэгдсэн учир дотоодын бусад жижиг үйлдвэрийн болон Импортын бүтээгдэхүүнд холбогдох стандарт, баримт бичгийн дагуу бүхий л шинжилгээг хийж дүгнэлт гарган баталгаажилт хийн ажилладаг.
Эм бэлдмэл сорилтын лабораторид маань зарим тохиолдолд магадлах шинжилгээг хийлгэх тохиолдол гардаг юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр магадгүй зарим нэг импортын эмийг Мэргэжлийн хяналтын газарт шинжилгээ хийлгээд гарсан хариуг нотлох, үйлчлүүлэгчийн эргэлзээг тайлах зорилгоор хийгддэг юм.
Тэгвэл эмийн үйлдвэр маань тогтолцоондоо Олон Улсын стандарт Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001-ыг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэх, чанарын баталгаатай эм үйлдвэрлэхэд чиглэсэн байгууллагын бүхий л үйл ажиллагааг хяналттай, алдаагүй, эрсдэлгүй байлгаж, тасралтгүй сайжруулан ажиллах бүх талын нөхцөлүүд баталгаажихын зэрэгцээ удирдлагын үйл ажиллагаа маань Олон Улсын хэмжээнд баталгаажиж буй хэрэг юм.
- Монголчууд маань ер нь гадаадын гэсэн бүхэнд дуртай тиймдээ ч зарим тохиолдолд хөгжингүй орны тоонд байх нэг шалтгаан болдог байх. Бидний хэрэглэж буй эмийн бараг 90 орчим хувийг импортоор оруулж ирдэг гэсэн тоо байдаг. Дотоодын үйлдвэрлэгчид маань Олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэх үү. Монгол эм олон улсад худалдаалагдах боломж хэр байгаа вэ?
- Олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр эмийн нэр төрөл тоо шууд нэмэгдэнэ гэж ойлгож болохгүй л дээ. Мэдээж Чанарын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлснээр хэрэглэгчээ мэдэрч тэдний шаардлага хүсэлтийг тодорхойлох хэдий ч тухайн эмийн үйлдвэр маань бүтээгдэхүүн хөгжүүлэх суурь бааз маш чухал. Манай компанийн тухайд доктор, профессор Л.Хүрэлбаатар захирлын маань санаачлагаар Монос эмийн үйлдвэр нь 1990 онд анх зохион бүтээх тасагтай болсноор хэн нэгний зохион бүтээсэн эмийг хийх биш өөрсдөө жор, найрлагыг зохиож, цэр ховхлох зэхмэл, бамбай-4, ходоодны зэхмэл зэрэг бэлдмэл хийж, түмэн олондоо үйлчилж эхэлсэн байдаг.
Энэхүү тасаг маань хөгжиж үйл ажиллагаагаа өргөжүүлснээр 1996 онд Эм зохион бүтээх төв, 1998 онд Эрдэм шинжилгээний төв, 2008 оноос Эм судлалын хүрээлэн болж өргөжин 25 жилийн хугацаанд тус хүрээлэн, амьтан, ургамал, эрдсийн гаралтай 60 гаруй эм зохион бүтээсэн байна.
Эм судлалын хүрээлэн маань ясны сийрэгжилтийн эсрэг, шинэ витагрипп, цөс хөөх үйлдэлтэй шинэ бэлдмэлүүдийг туршиж байна. Нийтдээ 40-өөд эмийн судалгаа хийгдэж байгаа.
- Энэхүү Эм судлалын хүрээлэнгийн талаар дэлгэрүүлээч. Зохион бүтээсэн эм бүрийг Монос Эмийн Үйлдвэрт үйлдвэрлэдэг үү. Шинэ эмийг үйлдвэрлэхэд нэлээдгүй хугацаа шаарддаг байх
- Манай Эм судлалын хүрээлэн олон академич, доктор, профессоруудтай, 30 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай. ОХУ, Солонгос, Чех, Монголд цол хамгаалсан шижигнэсэн олон залуу эрдэмтэдтэй. Эмийн ургамал тарималжуулах ботаник цэцэрлэгтэй нийтдээ 60 гаруй га газартаа Эмийн ховор ургамал батраш, чихэр өвс, мана зэрэг 100 шахам нэр төрлийн ургамал тарималжуулан туршиж байгаагаас нэлээд хэдийг нь эмийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа юм.
Монос эмийн үйлдвэр нь эм судлалын хүрээлэнд зохион бүтээсэн эмийг үйлдвэрлэлийн туршилтанд оруулах, үйлдвэрлэх, баталгаажуулах, савлах зэрэг шат дамжлагыг олон удаагийн туршилтаар тохируулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг хариуцдаг. Зарим нэг тохиолдолд олон жилийн нөр их хөдөлмөр, цаг хугацаа мөнгө зарцуулсан хэдий ч үйлдвэрлэлд нэвтрэх боломжгүй тохиолдол ч гардаг. Манай Эм Судлалын Хүрээлэнгийн захирал, академич Л.Лхагва гуай хэлэхдээ Эм зохион бүтээх гэдэг бол өвсөн дотроос зүү хайхтай адил гэж хэлсэн байдаг.
- Нээрээ ч тийм байхдаа. Эмийг хэрхэн зохион бүтээдэг юм бол, нөгөө амьтан дээр туршаад л бид кинон дээрээс л үздэг. Яг тийм байдаг болов уу? Зохион бүтээх үйл явц маань уншигчид маань сонирхолтой байх болов уу?
- Хүрээлэнгийн маань харьяанд 2000 орчим амьтантай вивари ажиллаж байна. Нэг эм зохион бүтээхэд хамгийн багадаа багадаа 3 орчим жил зарцуулна. 20 жил судалгаа хийгдэж байж гарах эм ч байна. Жишээ нь манай Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэд Япон, Хятадын эрдэмтэдтэй хамтран анх үхрийн элэгнээс тусгай технологиор Эллипин бэлдмэл гарган авсан нь хорт хавдрын эсрэг үйлдэлтэй болох нь нотлогдсон хэдий ч 10 гаруй жил үргэлжилж судалгааны ажил хийгдсээр байна.
Энэхүү эмийн клиник судалгаанд энэ өвчнөөр өвдөж эмчилгээгүй гэгдэж байсан оролцсон. Олон ч жил үргэлжилж үр дүнгээ өгч одоо баталгаажуулалтын баримт бичгүүдээ энэ ондоо авчихвал ирэх оноос нийтийн хэрэглээнд нийлүүлнэ. Элэгний хорт хавдар, элэгний цирроз, элэгний архаг үрэвслийн үед үр нөлөөтэй байгаа нь батлагдсан.
- Үнэхээр нөр их хөдөлмөр юмаа. Судалгаа шинжилгээ явуулахад ер нь чадварлаг эрдэмтэд байх нь чухал хэдий ч материаллаг зүйлс тэр дундаа олон мянган бодис, багаж, тоног төхөөрөмж шаардагддаг нь ойлгомжтой. Хэрхэн санхүүжүүлдэг вэ хэрвээ нууц биш бол.
- Монос Групп маань инновацид тулгуурласан зөв засаглалтай байгууллага. Энэхүү хүрээлэнд маань эмийн, гоо сайхны болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний туршилт судалгаа, шинжилгээг хийж амжилттай гарсан бүтээгдэхүүн нь Эм судлалын хүрээлэнгийн патенттайгаар Монос Фарм, Монос гоо сайхан, Монос хүнс гэсэн үйлдвэрүүдэд үйлдвэрлэгддэг. Тиймдээ ч толгой компаниас Эм судлалын хүрээлэнг дэмжиж түшиглэн ажиллах бодлогын хүрээнд жилд дунджаар тэр бум төгрөгийг зарцуулдаг.
- Монгол эрдэмтэдийн зохион бүтээсэн “Нефромон” бөөр хамгаалах бэлдмэл ОХУ-ын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн. Ер нь Монгол эмийн дэлхийн зах зээлд өрсөлдөх гол давуу талыг та юу гэж дүгнэх вэ?
- “Нефромон” эм маань ОХУ-д худалдаалагдсан нь эмийн үйлдвэрлэлийн салбарын хувьд экспортонд гарсан анхны бүтээгдэхүүн болсон. Монголын тэр дундаа Моносын брэнд эмүүд олон улсад гарах маш өргөн боломж байгаа. Монгол хөрсөнд тариалж ургасан ургамлаар хийсэн, химийн ямар ч бордоо ороогүй, уламжлалт анагаах ухаанд суурилсан гэх мэт. Бидний эрхэм зорилго ч үүнтэй холбоотой.
- Монос Фарм ХХК-ийн бусад бүтээгдэхүүн хэзээ экспортонд гарах вэ?
- Олон улсад эмийн бүтээгдэхүүнийг худалдаалахын тулд тухайн улсад бүртгүүлэх шаардлагатай байдаг. Бүртгэлийн үйл ажиллагаа бас нарийн. Тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, түүхий эдийн орц найрлага, баталгаажилт, үйлдвэрлэгчийн мэдээлэл, үйл ажиллагаа нь олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдал Олон Улсын Эм үйлдвэрлэх зохистой дадал \Good Manufacturing Practice\ -р бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн эсэх гэх мэт олон шаардлагуудыг хангаж баримтжуулсан байхыг шаарддаг.
Бид бүтээгдэхүүнээ олон улсад гаргах үйл ажиллагааг шат шаттайгаар амжилттай нэвтрүүлсээр байна. Тун удахгүй нээлтээ хийх Олон Улсын GMP-ын шаардлага хангасан эмийн үйлдвэрийн цогцолбороо ашиглалтад оруулснаар нэлээдгүй олон бүтээгдэхүүнээ олон улсад гаргахаар манай хамт олон зорилго тавин шаргуу ажиллаж байна даа.
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа технологи, хүн хүч, түүхий эд, тоног төхөөрөмжөөс шууд хамааралтай. Монос эмийн үйлдвэр энэ чиглэлд хэрхэн анхаарал хандуулж байна.
- Өнөө үед дэлхий дахинд техник технологи маш хурдацтай хөгжиж, мэдээлэл тэр дундаа цахим мэдээллийн эрин зуунд бид амьдарч, ажиллаж байна. Орчин үеийн эмийн технологи, түүхий эд, сав баглаа боодол, техник тоног төхөөрөмж ч үүнтэй адилаар шинэчлэгдэн сайжирч бид ч цаг алдалгүй хамгийн сүүлийн үеийнхийг нь авч нэвтрүүлж байдагтаа бахархдаг даа.
- Сүүлийн асуултыг танд үлдээе. Уншигчдаа хандаж хэлэх үг юу байна.
- Эм гэлтгүй Монголд үйлдвэрлэл хөгжих боломж манайд байна. Түрүүчээсээ хөгжиж ч байна. Жишээлэхэд орчин үеийн дэлхийн стандартууд нэвтрүүлж, тоног төхөөрөмжүүд ч дэлхийн түвшинд хүрсэн, Олон улсад ч Mаde in Mongolia бүтээгдэхүүнийг сонирхож байна, экспортод цөөн гэлтгүй Монголын бүтээгдэхүүнүүд гарч эхэллээ. Үүний зэрэгцээ мэдээж бид бүгдийг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй ч үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнүүдээ импортоос дутахааргүй зарим тохиолдолд хөгжиж буй орнуудаас илүү чанартай, найдвартай үйлдвэрлэж чадаж байна шдээ.
Хамгийн гол нь л Монголчууд маань үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд олон улсын стандартыг хангасан үйлдвэрлэл явуулдаг болсон гэдгийг ойлгож итгэж л дэмжих нь л хамгийн чухал юм. Энэ нь эдийн засаг талаасаа ч Монгол хүн өөрсдийгөө л дэмжиж буй хэрэг юм.
- Бидэнтэй ирж ярилцсан танд баярлалаа. Монгол Улсын эмийн үйлдвэрлэлийн салбартаа ямагт анхдагч нь байж Монголын болон Олон улсын хэрэглэгчдээ үргэлж чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэж байгаарай гэж танай хамт олонд хүсэн ерөөе!