...Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа Марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв... /Зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн шүлгээс/
Тэртээх шөнийн тэнгэрт гялалзах оддод анхаарлаа хэсэг зуур хандуулж та бодлогоширч байсан удаа бий юу. Хязгааргүй мэт үргэлжлэх тэр орон зайд бидний мэдэхгүй, мэдэхийг хүссэн ч мэдэж чадахгүй тийм зүйлс оршин байгаа гэж бодохоор үнэхээр сонин.
Тэгвэл алсад гялалзах оддын гайхалтай зургийг авдаг Н.Энхбатыг бид Хобби булангийнхаа энэ удаагийн дугаартаа урилаа. Түүнтэй өөрийнх нь хоббины талаар хэсэг зуур хөөрөлдсөнөө та бүхэндээ хүргэе.
-Та өөрийгөө танилцуулаач
-Намайг Н.Энхбат гэдэг. Миний үндсэн мэргэжил бол программын инженер. Гэхдээ гэрэл зураг аваад 10 гаруй жил болжээ. Анх өөрийн сонирхол, хоббигоор л зураг авч эхэлсэн ч яваандаа үүнийг өөрийн ажил болгосон.
Одоо хуримын гэрэл зургийн төрлөөр дагнадаг ч өөрийн хоббигоор одон орны гэрэл зураг авах дуртай. Программист хийхийн хажуугаар гэрэл зургаа авах ажлаа ч мөн давхар хийж байна.
Хүнийг авахад ард талд нь ийм фон оруулаад, энэ хүнийг энд нь зогсоогоод ингээд авчихъя гэдэг бол одон орны зураг авахад дэлхийгээс л авч болох ганц өнцөг бий.
-Гэрэл зураг их олон төрөл байдаг. Чухам энэ дундаас яагаад заавал одон орныг сонирхон авах болсон бэ?
-Би ер нь багаасаа л одон орныг их сонирхдог байсан. Бага ангийн сурагч байхдаа дунд ангийн физикийн ном олон судалж уншаад л, эмээ өвөөгийнхөө орос дурангаар тэнгэр рүү хардаг хүүхэд байлаа.
Өөрийн гэсэн гэрэл зургийн аппараттай болоод зураг авч эхэлснийхээ дараа нөгөө нэг сонирхол татаад байдаг одон орон, гариг, галактик, мананцрын зургийг авмаар санагддаг болсон. Өөрийн хоёр төрлийн хоббигоо давхар хэрэгжүүлж байгаа гэсэн үг.

-Энгийн зургийг бол тухайн объектын гарах өнцөг зэргийг нь урьдчилан таамаглаж аль талаас нь авахаа шийддэг. Харин одон орны зураг авахад үүнээс илүү мэдрэмж шаарддаг уу. Жишээ нь заавал уулын оргил дээр гарах шаардлагатай байдаг уу?
-Одон орны зургийн чанар маш олон зүйлээс шалтгаална л даа. Өөрийн тань хэлээд байгаа гэрэл зургийн мэдрэмж, өнцөг гэхээсээ илүү техник талын сэтгэлгээ, одон орны, физикийн мэдлэг их шаарддаг. Мэдээж зураг авах үндсэн арга барил, аппаратын тохиргоо зэргийг бүрэн мэдэж байх шаардлагатай.
Хүнийг авахад ард талд нь ийм фон оруулаад, энэ хүнийг энд нь зогсоогоод ингээд авчихъя гэдэг бол одон орны зурагт бол дэлхийгээс л хардаг ганц өнцөг бий. Одон орны зураг авахад ер нь бол их ажил болно шүү. Зүгээр явж байгаад нэг газраас авчихаж болдоггүй, өндөр уулан дээр гарч авна, цаг агаарын байдлыг урьдчилж тооцно.
-Цаг агаарын хувьд ямар үед гоё зураг гардаг юм бэ?
-Одон орны гэрэл зураг авах нөхцөлийн хувьд цаг агаарын байдал хамгийн чухал нь. Температурын хувьд шөнө авдаг болохоор өвлийн цагт -30 градусаас дээш нөхцөлд авах шаардлагатай болно. Харин зуны шөнө нь богино учир цагийн хувьд хязгаарлагдмал байдаг. Тоног төхөөрөмжөө суурилуулах гэж цаг гаруй болно.
Мэдээж үүлгүй цэлмэг байх хэрэгтэй. Уулан дээр гарч авдгийн учир нь тэгш газарт өдөржингөө халсан хөрсөн дэх агаар шөнөдөө дээш дэгдэж униар болон татдаг. Энэ нь зураг авахад саад болж, зурагт жирэлзэж бүүдийсэн өнгө нэмээд байдаг юм. Тиймээс л өндөрлөг газар буюу сийрэг агаартайд авах нь илүү тохиромжтой байдаг. Агаарын даралт бага байх тусмаа илүү сайн гэсэн үг.
Бид энд бие биедээ уурлаад хэрэлдээд, тэмцэлдээд, дайтаад бөөн зүйлс болж байгаа ч огторгуй ертөнцийн хувьд өчүүхнээс өчүүхэн зүйл, бид тэгэх ч шаардлагагүй мэт санагддаг.
Өөрөөр хэлбэл чийгшил бага байх тусам зурагт ямар нэгэн нөлөө ордоггүй. Монгол орны хуурай агаартай уур амьсгал нь одон орны зураг авахад илүү тохиромжтой санагддаг. Мөн өндөрлөг, цэлмэг байх өдрийн тоо нь олон гээд дурдаад байвал одон орны ажиглалт болон зураг авахад олон давуу талтай орон юм.
-Зарим од гарч ирэх үе, гарч ирэхгүй үе гэж байдаг байх. Ямар нэгэн одыг гарч ирэх үед нь зорьж авч байсан үе бий юу?
-Байгаа. Өвөл гардаг од нэг өөр, зун гардаг од нэг өөр байдаг юм. Би жилээр нь төлөвлөгөө гаргачихдаг. Тэдэн сарын тэдний өдөр энэ од гарах үеэр нь зургийг нь авъя гээд аль боломжтойг нь сонгоод төлөвлөчихдөг. Зүгээр ч нэг төлөвлөхгүй, нарийн төлөвлөнө.
Сүүлт одны зургийг авъя гэвэл 2-3 хоногийн дотор л авах боломжтой. Энэ үед цаг агаар тааламжтай байх уу гэдэг нь бас их чухал. Мөн газарзүйн байрлал, уртраг өргөргөөс шалтгаалж эндээс харагдах уу гэх зэрэг хүчин зүйлээс шалтгаална л даа. Тэгэхээр тэр бүгдийг мөн давхар судлах шаардлага гарч ирнэ. Өнгөрөгч нэгдүгээр сард дэлхийтэй 70 сая км ойрхон зөрсөн “Love Joy” нэртэй сүүлт одны зургийг зорьж авсан. Мөн Сугар, Ангараг, Cар гурав ойртсон үед нь зураг дарсан.

-Тэгэхээр одон орны зураг авахын тулд одон орныг давхар судлах хэрэг гардаг байх нь ээ?
-Ер нь бол тийм. Англи хэл дээрх мэдээллийг нь орчуулна гээд одон орны янз бүрийн онол зэргийг их л шимтэн судална даа.
-Та одоогоор нийт хэчнээн зурагтай вэ?
-Гучаад, дөч шахсан зураг бол байгаа.
-Хамгийн сүүлд ямар одны зургийг хэзээ авсан бэ?
-Хамгийн сүүлд сар хиртэлтийн зургийг энэ оны дөрөвдүгээр сард авсан. Хуримын улирал эхэлчихсэн зав бага байгаа учир түүнээс хойш одон орны зургаа аваагүй л байна. Ажил жигдрэхээр авах санаатай байна.
Тэндхийн одон орончид манай шөнийн тэнгэрийг хараад “Ямар гоё юм бэ” гэж уулга алдан бараг л уйлдаг даа
-Гэрэл зургаас авах мэдрэмж мэдээж харилцан адилгүй байх. Од гараг эрхсийн зургаас авах хүний мэдрэмж ерөнхийдөө ямар байдаг юм бол. Надад бол яг тэр харагдаж байгаа зүгт бүр ойртож дэргэд нь очиж үзмээр санагдлаа. Харин таны хувьд зураг авах болон түүнийгээ харах нь ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Их сонин шдээ (инээв). Одон орны тухай бодохоор орчлон ертөнцийн үүсэл гарал гээд их л зүйл бодогддог. Огторгуй ертөнц дунд нэг өчүүхэн цэгнээс ч жижиг дэлхий гэж нэрлэсэн гариг дээр оршин хэрэлдээд байгаа бид ер нь өчүүхэн зүйлс юм байна гэж бодоход хүрдэг.
Нэг галактик л гэхэд хэдэн тэрбум одтой, тухайн тэрбум одыг тойрон дахин төдий хэмжээний гариг байгаа. Ингээд л бодохоор заримдаа амьдралын утга учир гэж юу вэ гэж бодоход хүрдэг шүү. Бид энд бие биедээ уурлаад хэрэлдээд, тэмцэлдээд, дайтаад бөөн зүйлс болж байгаа ч огторгуй ертөнцийн хувьд өчүүхнээс өчүүхэн зүйл, бид тэгэх ч шаардлагагүй мэт санагддаг.
-Одон орны зураг авдаг гадны зурагчдын ур чадвар хэр вэ?
-Би төлөвлөдөг гэж түрүүн хэлсэн дээ. Тэгэхдээ тухайн биетийн зургийг бусад зурагчид хэрхэн авсан байна гэж мөн судалж хайдаг. Тэгээд харахад одон орны, гариг эрхсийн зураг авдаг гадны зурагчид мэргэжлийн асар өндөр түвшинд авдаг. Наад зах нь тоног төхөөрөмж, дуран нь энгийн зураг авдгаас хамаагүй өөр. Жишээ нь устөрөгч, хүчилтөрөгч, гели гээд элементүүдийг нь тус тусад нь шүүж авч дараа нь нийлүүлдэг гэх мэт тоног төхөөрөмж байдаг.
-Тэгэхээр зардал өндөртэй байдаг гэсэн үг үү?
-Нэлээн зардал өндөртэй. Ер нь л цаашдаа хэрэгтэй тоног төхөөрөмжүүдээ бүрдүүлнэ гэсэн л бодолтой байгаа. Эхнээс нь ч бага багаар цуглуулаад явж байна.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Өнгөрөгч гуравдугаар сард би “Огторгуй” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Дийлэнх нь одон орны зураг, үлдсэн нь хуримын болон байгалийн зургийг багтаасан. Мөн зургадугаар сард хуримын гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан.
Дараа жил одон орны өөр бусад зурагчидтай хамтран үзэсгэлэн гаргах яг ч төлөвлөгөө биш санаа бол байна. Энэ өвөлдөө ч хэд хэдэн гоё зургууд авна гэж бодож байна. Зуны одноос өвлийн од илүү гоё харагддаг. Учир нь дэлхий нарыг тойрч эргэдэг болохоор өвөл нэг талдаа, зун нь нөгөө талдаа очно. Тэгэхээр шөнө нь ч мөн өөр өөр харагддаг бөгөөд зургийг нь авмаар гоё гоё биетүүд өвөл ихэвчлэн гарч ирдэг.
-Одон орны зургийг өвлийн цагт зураг их авдаг гэлээ. Тэгэхээр багагүй тэсвэр тэвчээр шаарддаг байх даа?
-Хүн дуртай зүйлдээ цаг зав, тэсвэр тэвчээр гаргадаг юм болохоор даарч бээрэх бол бэрхшээл гэж санагддаггүй юм. Хэчнээн даарч байсан ч гэсэн “больё доо” гэж бодож байсан удаагүй. Тоног төхөөрөмжүүд маань цахилгаанаар ажилладаг, олон зүйлс авч явдаг болохоор мэдээж машинтайгаа заавал явна. Юмнуудаа угсрах гэж бас нэлээн ажил болно.
Зургаа аваад хүмүүст зүгээр үзүүлэх л дуртай.
Зүгээр нэг аппарат гаргаж ирээд, хөл зоогоод тавьдаг эд биш (инээв). GPS-ийн координат, тэгш хазгай, цаг минут, оддын хоорондын зай зэргийг тооцож үзнэ. Аппаратаа зүгээр энгийн хөл дээр тавиад авчихвал од эргэлдсэн гарчихдаг.
Харин миний энэ хэрэглэж байгаа хөл зориулалтын буюу од эргэж байхад дагаж хөдөлдөг, дэлхийн эргэлтийн эсрэг хөдөлдөг гэсэн үг. Нэг биетийн зургийг дор хаяж 20 удаа авч, түүнийгээ нийлүүлсний дараа илүү гоё болдог. Заримдаа нэг биетийн зургийг авахад нэг шөнө ч хангалтгүй байх тохиолдол байдаг.
Зарим найз нөхөд “Аа ёстой чамтай хамт явъя, оддын зураг авахыг чинь хармаар байна” гээд л дагаад явдаг юм. Одон орны дурангаар харвал их ойрхон харагддаг, гэтэл камерны дурангаар харвал тийм ч ойр харагдахгүй нь мэдээж. Их л хөгжилтэй ажил мэт санагддаг юм шиг байгаа юм. Тэгээд л сонирхол нь буураад хийх юмаа олж ядаад л, сүүлдээ машинд ороод унтаад өгдөг (инээв). Тэдэн минутын зайтай тэдэн зураг гэж тохиргоогоо хийгээд түүнийгээ хөдөлж үү, яаж гээд ойр ойрхон шалгана, хөдөлсөн байвал хөлөө дахиж байршуулна гэх мэт ажлууд хийдэг болохоор тэдэнд яаж сонирхолтой байх вэ дээ (инээв). Тэгэхээр өөрийн сонирхлоор хийж байгаа болохоор бэрхшээлтэй санагдаж байсан удаагүй ээ.
Мөн тоног төхөөрөмжүүд маань царцах тохиолдол цөөнгүй. Аппарат үйлдвэрлэсэн компаниуд нь Монголын -40 хэмийн хүйтэнд зориулж хийгээгүй нь мэдээж. Үйлдвэрийнх нь заалт нь хамгийн дээд тал нь -15, -20 хэм гэж л заасан байдаг. Тиймээс дулаалга хийнэ, хөдөлдөг механизмын тосыг солино, ялтсан утастай халаалт хийнэ гэхчлэнгээр л царцаахгүй байх бүхий л аргыг хэрэглэдэг дээ.
-Тэгж их хүч хөдөлмөр зарж авсан зургийг зүгээр нэг хадгалчихна гэхээр харамсалтай ч юм шиг. Та бүтээлээ зарж борлуулах талаар бодож байв уу?
-Дэлхийн зах зээлд бол өөр шүү дээ. Манайд одоо гэрэл зургийн зах зээл ямар байгаа билээ, тэ. Тэгэхээр одон орны зургийг одоогоор дотроо зарна гэвэл боломжгүй л болов уу. Би нэг ч зураг зараагүй байгаа. Зүгээр л өөрийн хүсэл сонирхол, хоббигоор л хийж байгаа даа. Зургаа аваад хүмүүст зүгээр үзүүлэх л дуртай. Сошиалд байршуулж хүмүүст сэтгэгдэл төрүүлэх, Монголд одод ийм гоё харагддаг, Монголд ийм зураг авах боломж байдаг гэдгийг л мэдрүүлэхийг хүсдэг дээ. Мөн Монголын одон орны хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Одон орны парк, музей байгуулагдаад манай одон орны хөгжил одоо л эхэлж байна даа.
Би анх энгийн аппаратаараа зураг авчихаад “хөөх, галактикийн зураг авчихлаа ш дээ” гээд их л баярлаж билээ.
Жишээ нь Япон, Солонгост од бараг харагддаггүй шт. Гэтэл манайд яадаг билээ, зуны шөнө хөдөө нутагт маш гоё харагддаг. Тэндхийн одон орончид манай шөнийн тэнгэрийг хараад “Ямар гоё юм бэ” гэж уулга алдан бараг л уйлдаг даа (инээв).
Тэгэхээр манай хүүхэд залуус одон орныг судлах бүрэн боломжтой, тэнд тийм од байна гээд нэрийг нь ядаж мэдчихдэг болоосой гэж хүсдэг дээ. Түрүүн хэлсэнчлэн, одон орныг судлах нь амьдралтай хэрхэн холбогдож болох вэ гэх зэрэг сэтгэлгээний хувьд эерэг зүйл өгөх байх гэж боддог.
Оддын зураг авах хоббитой хүмүүст зориулсан одон орны ажиглалтын цэг байгуулна даа гэсэн битүүхэн бодолтой байдаг. Тухтай байшин савтай, ярилцаж байгаад хааяа нэг өдөр цуглаад зураг авчихдаг, туршлагаа хуваалцчихдаг.
-Ийм төрлөөр зураг авах хүсэлтэй хүмүүс зөвлөгөө авахаар танд хэр их ханддаг вэ?
-Өө их ханддаг. Монголчууд маань зарим хөгжингүй улсын хүмүүсийг бодвол аливаа юманд их шинжлэх ухаанчаар ханддаг юм болов уу гэж боддог шүү, би. Ялангуяа ийм одон орны шинжлэх ухаанд их дуртай байдаг. “Хөөх наадах чинь ямар гоё юм бэ, ингэж болдог юм уу, би ч бас тэгмээр байна” гэхчлэн их сонирхон хүлээж авна.
Би анх энгийн нэг аппаратаар авч байсан. Сүүлд авсан зургуудыг маань бодоход сайн биш ч гэсэн давгүй л санагдаж байсан, “хөөх, галактикийн зураг авчихлаа ш дээ” гээд их л баярлаж билээ. Зарим хүн оддын зураг авахад зориулагдсан бүх хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нь бүрдүүлчихээд дараа нь зургаа авна гэдэг юм. Гэхдээ миний бодлоор яг авъя, хийе гэх юм бол эхний ээлжинд байгаа зүйлээ ашиглаад яаж ч авч болдог юм шиг санагддаг.
-Танд зураг авч байхад хөгжилтэй зүйлс тохиолдож байв уу?
-Хөгжилтэй гэхээсээ илүү хашир суулгасан нэг явдал тохиолдож байсан юм байна. Оддыг хотоос авах гэхээр хотын гэрэл ороод гоё зураг гардаггүй юм. Хотоос 40-50км-ийн зайтай байхад л тэнгэрийн гуравны нэгт хотын гэрэл ороод байдаг юм.
Тиймээс зураг авахын тулд их л хол явах хэрэгтэй болдог. Дээрээс нь шороон замаар уулын өөдөө өгсөнө гэж явсаар хамаг юмаа суурилуулж байхдаа л нэг чухал зүйлээ мартчихсан байдгаа санадаг (инээв). Нэг удаад нь аппаратын мэмори карт, дараа нь машинд холбогчоо мартсан байсан. Хөгжилтэй ч гэх үү, харамсалтай ч гэх үү ийм зүйлс тохиолдож байсан юм (инээв).
Түүнээс хойш гарахаасаа өмнө юмнуудаа маш сайн шалгадаг болсон. Машинаа асаахаасаа өмнө “тийм тийм юмаа авсан (хуруу даран тоолж үзүүлэв), тэрийгээ авсан” гэж арын суудал руугаа эргэн эргэн хараад л хэсэг суун бодож бүртгэдэг юм. Заримдаа цаасан дээр бичиж байгаад л бүртгэнэ. Олон төрлийн залгуур, дуран гээд л нүсэр их юм авч явдгийг ч хэлэх үү. Одоо бол маш хашир болсон доо.
-Та мөн хуримын зураг авдаг гэлээ. Таны зарим бүтээлээс харахад одон орны зургаа хуримын зурагтай хослуулсан харагдаж байсан?
-Үүнийгээ би “Сүүн замтай хурим” гэж нэрлээд байгаа юм. Хуримын энэ төрлийн зураг сүүлийн жилүүдэд моодонд орж дэлгэрээд байгаа. Манай нэг зурагчин найз “Нэг хос сүүн замтай зураг авахуулна гээд байх юм. Тэрийг нь яаж авдаг юм бэ” гэсээр ярьж байсан (инээв). Хуримын зураг шөнө их гоё харагддаг учир бас хослуулж болмоор санагдсан юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Гэрэл зурагчин Н.Энхбатын фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/enkhbatphotography?fref=ts