2015 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүний хувьд сүүлчийнх байлаа.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жингээ хасч өөрийн үндсэн жин болох 66кг-д хүч үзээд зодог тайлахыг тэр хүсжээ.
Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар албан ёсоор зодог тайллаа.
"Дэлхийн аварга цолоо батлах гэж Астанад 66кг-д барилдсан ч чадсангүй" гэдгээ хэллээ.
Ялсан ч, ялагдсан омогштол тэсэртэл барилддаг тэрбээр тив, дэлхийн татамид дахиад зодоглохгүй нь.
20 жил их спортод хөлс хүчээ зориулсан тэрбээр өнөөдрөөс эхлэн дасгалжуулагчийн албанд томилогдож Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэж эхэллээ.
Энэ мэдээг сонссон даруйдаа яаран Спортын төв ордонд очиход аль хэдийнэ шигшээ багийнхныхаа бэлтгэлийг удирдаж байлаа.
"Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрээ гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпийн аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа" гэдэг хариултыг өгсөн юм.
Х.Цагаанбаатартаа дасгалжуулагчийнх нь ажилд амжилт хүсч олимп, дэлхийн аварга олон шавьтай болохыг хүсэн ерөөе.
Хашбаатарын Цагаанбаатартай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг даваа гарагт Gogo cafe булангаас уншаарай.